Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.07%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.83%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.57%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.53%
Мэдээлэл
-2012 / 11 / 18
“ТАВАН БОГД ТРЕЙД” ХХК -ийн удирдлагын багийн хамт олонд "Коучинг арга зүй" сэдвийн хүрээн сургалт семинар зохион байгууллаа. “ТАВАН БОГД ТРЕЙД” ХХК нь “Таван Богд Групп”–ийн толгой компани бөгөөд 1997 онд Группийн хэмжээнд бодлого стратегийг нэгдсэн байдлаар тодорхойлох, шинэ бизнесийг нээн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт болон охин компаниудад менежментийн дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулагдсан.
-2012 / 11 / 18
Бид харилцагчаа дээдэлж, дэлхийн жишигт нийцсэн өндөр чанартай бүтээгдэхүүн, шилдэг найдвартай үйлчилгээг эрхэмлэж ажиллана хэмээн эрхэмлэх зорилгоо тодорхойлсон Намир группын удирдлагын багийн бүрэлдэхүүнд "Баг бүрдүүлэлт" болон "Удирдагчийн ур чадвар" сэдвийн хүрээнд сургалт семинар зохион байгууллаа.
-2012 / 11 / 13
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 174 дэхь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2012 / 11 / 13

Global Finance сэтгүүлээс 2012 оны Монголын Улсын Шилдэг банк гэсэн нэр хүндтэй шагналыг хүртсэн "Голомт банк"-ны хамт олонд "Хэрэглэгчийн үйлчилгээ" сэдэвт сургалт семинар зохион байгууллаа.
-2012 / 11 / 12
Монголын Хүний Нөөцийн Хүрээлэн (Mongolian Human Resources Institute) Монос фарм трейд компанийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа "Бүтээмжийн хөтөлбөр"-ийн үргэлжлэл "Компанийн албадын уялдаа холбоо" сэдэвт сургалт семинараар үргэлжилж байна.
-2012 / 11 / 09


-2012 / 11 / 07
Дэлхийн зөн олон улсын байгууллагын Сэлэнгэ аймаг дахь салбарын урилгаар Монголын Хүний Нөөцийн Институтын зөвлөх аймгийн боловсролын газрын удирдах ажилтнуудад "Хамтран ажиллагсдаараа дамжуулан амжилтанд хэрхэн хүрэх вэ? " сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Мөн албан томилолтын хүрээнд дэлхийн зөн олон улсын байгууллагын тус салбар дахь нийт ажилтнуудад "Бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх нь" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
-2012 / 11 / 02
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 173 дахь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2012 / 11 / 01

Моносфарм трейд компанийн удирдлагын багт "Үйл ажиллагааны төлөвлөлт болон төлөвлөгөө боловсруулах арга зүй" сэдэвт сургалт семинарыг ажилттай зохион байгууллаа. Сургалтын хүрээнд төлөвлөлт, төлөвлөлтийн бэрхшээл, төлөвлөлтийн хяналтаар практик зөвлөмжүүдийг өглөө.
HR Фото