HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
HRM- Шагнал урамшуулал
- 2008 / 11 / 10
Монгол тєрийн шагналуудын тухай

Одонгийн дvрэм маяг зэргийг vйлдэж, Буриадын хамба Авгааныг илгээн, Оросын Санкт-Петербург хотын Бокийн пvvснээ “Эрдэнийн Очир” одонг анх захиалан хийлгэжээ.

“Эрдэнийн Очир” одон нь ерєнхий гурван зэрэг, зэрэг тус бvрийг дотор нь12 дэслэдэг байжээ. 1913 онд Монгол Улсын Ерєнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансvрэн Орост айлчлах vеэрээ Оросын эзэн хаан II Николайд бараалхаж, хадаг бэлэг, бичгийг барьж ёслоод нэг нэг хадгийн дээр Чингис хааны тэргvvн зэргийн нэгдvгээр “Эр¬дэнийн Очир”, Абтай сайн хааны тэргvvн зэргийн хоёрдугаар “Эрдэнийн Очир” одонг тавьж Монгол Улсад тєр байгуулсан цагаас нааш ихээхэн тус хvргэсээр байгаад Монголын ард тvмний баярласны тэмдэг болгож уг одонгоор шагнасан болохыг мэдэгджээ. Энэ одонгоор эзэн хаанаас гадна Оросын Засгийн газрын сайд, тvшмэд, мєн буусан “Гранд Отель” зочид буудлын тэргvvлэгч нарыг шагнасны дотроос бидний сайн мэдэх хvрээнд сууж байсан консул Я.Шишмарев, монголч эрдэмтэн В.Котвич, элчин Коростовец, Цогт Бадамжав нар хvртжээ.

Нэгэн сонирхолтой баримт бол 1919 онд “Эрдэнийн Очир” одонгоор Солонгосын харъяат эмч И Тэ Жvнг шагнасан байдаг. Тэрбээр 1914 оноос Нийслэл Хvрээнд ирж эмнэлгийн vйлчилгээ явуулж нэрд гарсан бєгєєд Богд хааны оточ байсан гэдэг. И Тэ Жvн Хятадын генерал Го Сылинг эмчилж, ихээхэн нэр алдартай болсон ч энэ нь тvvнийг vхэлд хvргэжээ. Барон Унгерний туслах байсан Борис Волков дурсамждаа “тvvнийг хятадуудтай хамт Нийслэл Хvрээг орхиж гарахаас татгалзсан” гэж тэмдэглэсэн байдаг. Энэ нь vнэн бололтой. Учир нь Хvрээнд байсан Япон эмч Иошудагийн ярианаас vзвэл И Тэ Жун 1921 оны хоёрдугаар сард Унгернийн цэргvvдэд баригдан алуулжээ. Солонгосын тусгаар тогтнолын тєлєє тэмцэгч И Тэ Жvн эмчийн дурсгалд зориулсан цэцэрлэгт хvрээлэн Зайсангийн амнаа байдгийн учир энэ хvний тухай цухас дурдсан буюу.

1921 оны Vндэсний хувьсгалын дараахан “Эрдэнийн Очир” одонгоор шагнан соёрхох явдал vргэлжилж байжээ. Тухайлбал ЗОУ-аас Монголд сууж байсан элчин тєлєєлєгч А.Охтин, Монгол цэргийн штабын дарга асан В.Хува, зєвлєх тvшмэл Нацов нарыг шагнаж байсан баримт хадгалагдан vлджээ. Харин манай нам тєрийн зарим зvтгэлтэн гавъяа шагнал хvртэхээс татгалзаж байсан нь сонин. Тухайн vед нам засгийн албан ёсны хэвлэл гэгдэж байсан “Уриа” сонинд нэгэн жигтэй хэргийн тухай тэмдэглэжээ. Тvvнд МАН-ыг анх байгуулахаас нь эхлэн гашуун зvдрэлийг амсаж явсан Д.Сvхбаатар гавъяа шагнал хvртэхээс татгалзсаныг vнэхээр сайшаалтай хэрэг гэж vнэлээд “Vvнийг нийтээр хянаж мэдэлтэй” хэмээсэн байдаг. Гэтэл Ерєнхий сайд Бодоо Богд хаанаас хvрэн жинстэй малгай, Эх дагинаас гайхамшигт хутга, Ёнзон хамбаас баярын хадаг авсныг мэдээлээд, “Бодоо Ерєнхий сайдын тушаалд сонгогдсоноос хойш зэрэг жинс горилж, хэргэм тушаал, хувийн ашиг завшаан хєєцєлдєж, жинс vл хадвал элдэв хэргийг орхин одно гэж гурван настай хvvхэд шиг аягласныг нийслэлд олон хvн тvрхрэн ярилцаж байна” хэмээн бичжээ. “Намын суртлыг бузарлагчид” гэсэн гарчигтай дээрх єгvvлэлд бас “Ардын нам, засаг байгуулах хэрэгт оролцогчид ард тvмнийг, амаржуулахын тєлєє амь биеэ тэвчиж зvтгэх андгайтай биш бил vv.

Зэрэг жинс, нэр цол, ашиг завшаанд ховдоглох нь ардын эрхт гэгээн засгийн хойчийг залган сайжруулах, тvмэн иргэний энх амгалангаар удирдах их хэрэгт саад болж, намын суртлыг бузарлаж байгаа хэрэг” хэмээн шvvмжилсэн байна. Ерєнхий сайд Бодоог ийнхvv шvvмжилсэн 1921 оны 11-р сарын 23-ны 10-р дугаараас хойш бараг зургаан сар шахам хугацаанд “Уриа” сонины хаягаас “Засгийн газрын” гэдэг vг хаягдан гарчээ. Vvнийг зарим судлаачид Д.Бодоо Ерєнхий сайдын албан тушаалд байхдаа тэр vгийг авахуулсан байх гэсэн таамаглал дэвшvvлсэн байдаг.

1926 онд хуралдсан Улсын III Их хурал БНМАУ-ын “Бичгийн гавъяаны одон”, “Цэргийн гавъяаны одон”-г бий болгож, уг шагналыг олгох дvрмийг батлан гаргажээ. Эдгээр одонгийн маяг хэлбэрийн талаар нэлээд хэлэлцэж, Зєвлєлт Буриадын зураач, тухайн vед Цэргийн явдлын яамнаа ажиллаж байсан Сампилоны зурсан тєслийг сонгон авчээ. 1927 онд хувьсгал vvсч мандсаны 7 жилийн ой, БНМАУ-ыг тунхагласны 3 жилийн ойг ёслон тэмдэглэхтэй холбогдуулан жанжин Д.Сvхбаатарын хамтаар хvчин зvтгэж явсан хvмvvсийн гавъяаг онцлон тэмдэглэж, БНМАУ-ын тєрийн дээд шагнал анхны одон тэмдгээр шагнах тухай УБХ-ын Тэргvvлэгчдийн тогтоол гарчээ. Энэ тогтоолоор хувьсгалын vйл хэрэгт идэвхтэй оролцож явсан УБХ-ын гишvvн, Бvх цэргийн жанжин Х.Чойбалсан, баруун хязгаарт бугшиж байсан цагаантны vлдэгдлийг даран устгах хэрэгт онц гавъяа байгуулсан Цэргийн Явдлын Яамны тэргvvн сайд С.Магсаржав нарыг БНМАУ-ын “Цэргийн гавъяа”-ны одонгоор, Ардын хувьсгалыг vvсгэхэд анхны vеэс нь эхлэн зvтгэж гавъяа байгуулсан УБХ-ын тэргvvлэгч Д.Лосол, шинэ тулгар тєр улсыг бататган бэхжvvлэх vйл хэрэгт хvчин зvтгэж гавъяа байгуулсан Засгийн газрын Ерєнхий сайд Б.Цэрэндорж нарыг БНМАУ-ын “Бичгийн гавъяа”-ны одонгоор тус тус шагнажээ.

Одон тэмдэг бий болсон анхны vед “Бичгийн гавъяа”-ны одонгоор шагнах асуудлыг Дотоод Яам, “Цэргийн гавъяа”-ны одонгоор шагнахыг Цэргийн Зєвлєлєєс эрхлэн байсан бєгєєд дараа нь УБХ-ын Тэргvvлэгчид, Засгийн газраас шууд эрхлэн гvйцэтгэх болжээ.

1930 оноос эдгээр одонг “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”, “Аж vйлдвэрийн гавъяаны улаан тугийн одон” хэмээн єєрчлєн нэрийдэхээр тогтож олон хvнийг шагнажээ. Тvvнчлэн энэ одонгоор шагнагдагсдыг мєнгєн шагналаар шагнах болжээ. Анх удаа шагнагдсан хvмvvст сар тутам 15 тєгрєг, дахин шагнагдвал сар тутам 10 тєгрєг олгож байх, vр хvvхэд нь гадаадад сургуульд явбаас бусдаас онц ялгавартай vзэх, алба татвараас хєнгєвчлєх, єртєєгєєр нэг удаа vнэ тєлбєргvй зорчих, орон сууц, цахилгаан гэрлийн хєлсийг 25 хувиар хорогдуулах гэх зэрэг зvйлийн хєнгєлєлт vзvvлэх болжээ. Энэ vеэс эхлэн эдгээр одонгоор зєвхєн гавъяа байгуулсан ард иргэдийг бус хєдєлмєрийн амжилт бvтээл гаргасан улсын байгууллагуудыг шагнаж эхэлжээ. Тухайлбал “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор 1931 онд МХЗЭ-ийн Тєв Хороо, 1936 онд Цэргийн Ерєнхий сургууль, “Аж vйлдвэрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор 1935 онд Хатгалын ноосны vйлдвэр, 1936 онд Налайхын нvvрсний уурхайг шагнаж байжээ. 1936 онд “Алтан гадас” одон бий болжээ.

1940 оноос одон медалийн тогтолцоонд томхон єєрчлєлт гарсан хэмээн vздэг. Х.Чойбалсангийн Vндсэн хуулинд “УБХ-ын Тэргvvлэгчид нь БНМАУ-ын одон тэмдэг, хvндэт vнэмлэх хийгээд алдар цолоор шагнах асуудлыг эрхлэн гvйцэтгэнэ” хэмээн заасан бєгєєд БНМАУ-ын одон, хvндэт тэмдгийн тодорхойлолтыг єєрчлєн шинэчилжээ. Энэ vед Халх голын ялалтын дурсгалын тэмдгээс (1940) эхлээд Ардын хувьсгалын ойн медалиуд, “Шударга журам” (энэ медалийн нэрийг Б.Ринчин гуай єгсєн гэдэг) хvртэл бvхэл бvтэн цогцолбор буюу тєрийн шагналын нvсэр тогтолцоо бvрэлдэн тогтох эх vндэс тавигджээ.

Дэлхийн II дайны он жилvvдэд Зєвлєлтийн удирдагчид, дайчдыг БНМАУ-ын тєрийн одон медалиар олонтаа шагнаж байсан юм. Энэ тухай академич Б.Ширэндэв гуай зохиогчтой уулзах vеэрээ дурсаж “...1942 оны євєл маршал Чойбалсан тэргvvтэй тєлєєлєгчид хойшоо явсан. Дєрвєн хэсэгтэй. Бумцэнд гуай, Сvрэнжав, Мижид нэг нэг цуваа авч явсан. Маршал ерєнхийд нь удирдана. Тус бvр 50 вагонтой явсан шиг санагдана. Дєрвєн фронтод аваачиж єгсєн. Ц.Дамдинсvрэн бид хоёр сэхээтний тєлєєлєгч болж явсан.

Гэхдээ орчуулагчаар нь давхар ажилласаан. Очсон даруйдаа Сталинградын тулалдаан болж байсан учраас Сталин манай тєлєєлєгчдийг хvлээн авч уулзаагvй. Маршал уулзана гэсээр байгаад 1943 он гарсан юм даг. …Г.Жуков Сталинградын тулалдааныг дуусгачихаад Москвад ирчихсэн байлаа. Хотын захад Маршалын буусан єргєєнд ирж тулалдаан яаж болсон талаар таван цаг хуучилсан. Тулалдааны дараа Сталин том хvлээн авалт хийсэн. Тэр хvлээн авалтыг Сталин нээж, дараа нь маршал vг хэлсэн. Дараа нь нэг босоод Сталин, Молотов нарыг Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан УБХ-ын Тэргvvлэгчдийн зарлигийг уншлаа. Бумцэнд гуай одонгоо гардуулсан. Тэгээд Сталины кителийг цоолохоор оонын эврээ аваад дєхтєл Берия энэ юу вэ гээд булаагаад авчихсан. Тэгээд Сталины гар дээр нь одонгоо єгсєн юм даг. Бусад нь зvvгээд л єгсєн. Дараа нь Сvрэнжав их удаан 30-иад минут ярьсан. Маршал уурлаад царай нь харлачихсан “яриагаа товчил” гээд байсан. Сvрэнжав “одоохон” гээд яриад байсан. Намайг товчилж орчуул гэхээр нь ёсоор нь хийсэн. Гэтэл Сvрэнжав “ты не правильно перевёл” гэж байна. Тэгэхээр нь “єєрєє орчуул” гээд суучихсан. Сталин дараа нь “нєхрийн чанар ядарсан цагт танигддаг. 1921 онд бид та нарт тусалсан бол 1941 онд та бvхэн бидэнд мєнгє зоосоор хариугаа барьж байна” гээд тєгсгєлд нь “бид єнєєдєр монголчуудаас удаан ярих сургуультай боллоо” гээд хундага єргєсєн.

Сталин “бидний яриаг орчуулсан залуугийн тєлєє” гээд хундага єргєлєє. Би Ждановын хажууд сууж байсан юм. Жданов “Сталин чиний тєлєє хундага єргєлєє, чи юу уух вэ” гэлээ. Би архи ууж огт vзээгvй юм чинь зєєлєн л юм, ус байсан ч болно гэв. Гэтэл Жданов “тэгэж болдоггvй юм” гээд хундаганд архи хийж єглєє. Би ч сандраад уух гэж байгаад ханцуй дээрээ дусаачихгvй юу. Гэтэл Берия харчихаж. Миний дэргэд ирээд “чи Сталины тєлєє уухгvй юм уу” гэж байна. Би “уулгvй яахав” гэлээ. Гэтэл миний барьж байсан хундагатай архин дээр конъяк нэмж хийгээд “за уу” гээд шахлаа… Миний дотор халуу шатаад удалгvй толгой эргээд ашгvй удсан ч vгvй хvлээн авалт тарлаа. Би ч єрєєндєє очоод бvхэл унтаад єгсєн байсан. Сvvлд нь сонсохнээ Цэдэнбалыг бас тэгэж шахсан юм байна лээ” хэмээн хуучилж билээ.

1940-1990 оны хооронд улс орны улс тєр, нийгэм эдийн засаг, соёл боловсролын салбарт гавъяа байгуулж, амжилт гаргасан сайчуудыг 7 одон, 19 медалиар шагнаж урамшуулж иржээ. Эдгээрээс хамгийн хvндтэй нь 1945 оны 9-р сарын 27-нд батлан гаргасан “Сvхбаатарын одон” болно. Энэ одонгийн анхны шагналыг эцэг Сталинд 1945 онд хvртээжээ. Vvнээс хойш “Сvхбаатарын одон”-гоор ах дvv социалист орны нам тєрийн удирдагчдыг шагнах жишиг тогтсон бєгєєд энэ одонгоор И.Сталин, Л.Брежнев нар тус бvр хоёр удаа, Ким Ир Сен, Хо Ши Мин, Тодор Живков, Иосип Броз Тито, Янош Кадар, Рауль Кастро гээд олон хvмvvс шагнагджээ.

Харин нvдээ олсон нэгэн одон 1957 онд “мэндэлжээ”. Олон хvvхэдтэй эхийг шагнах “Алдарт эх” I, II зэргийн одонг бий болгож, 1-р зэргийн одонгоор 8 ба тvvнээс олон хvvхэд тєрvvлэн єсгєсєн эхийг, 2-р зэргийн одонгоор 5-8 хvvхэд тєрvvлэн єсгєсєн эхийг тус тус шагнаж байх, 1-р зэргийн одонг 200 тєгрєг, 2-р зэргийн одонг 100 тєгрєгийн мєнгєн шагнал дагалдуулан олгож байхаар тогтоожээ. Дашрамд дурдахад энэ одонгийн анхны эх зургийг УГЗ, зураач Д.Лувсанжамц гуай бvтээсэн гэдэг.

Олноо єргєгдсєн Монгол Улсаас улс орноо хамгаалан тэмцэх vйлсэд баатарлаг гавъяа байгуулсан хvмvvст “баатар” цол олгож байсан гэдгийг бид тєдийлєн мэддэггvй. Ховдыг чєлєєлєх тулалдаан болон Євєр Монголыг чєлєєлєх тэмцэлд хvчин зvтгэж явсан олон хvнд тухайлбал Дамдинсvрэнд “Манлайбаатар”, Магсаржавт “Хатанбаатар”, Баярт “Шударга баатар” цол олгож байв. Vvнээс vндэслэн Ардын Засгийн газраас Д.Сvхбаатарт “Зоригт баатар” цолыг 1922 онд олгожээ. 1936 онд улс хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан УБХ-ын Тэргvvлэгчид, Ардын СнЗ-ийн хамтарсан хур¬лаас МАХЦ-ийн дээд алдар цолыг буй болгох тухай 14 тоот тогтоол гаргаж, тvvндээ “ Улсын баатар цолыг улсын ба ард тvмний тєлєє дайсан этгээдийг онц баатарлагаар байлдан дарж цусан гавъяа байгуулсан хvмvvст шагнан олгож байх”-аар тогтжээ. БНМАУ-ын баатар цолыг бага дарга Ш.Гонгор, нисэх отрядын дарга, хурандаа Д.Дэмбэрэл нар анхлан хvртжээ. 1941 онд УБХ-ын Тэргvvлэгчдээс “Улсын баатар цол олгох журам”-д єєрчлєлт оруулж улмаар маршал Х.Чойбалсанд “БНМАУ-ын шалгарсан баатар” цол, Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Мєн энэ vеэс энэ хvндтэй цолоор гадаадын нам тєрийн удирдагчид, Зєвлєлтийн Улаан армийн байлдагч дарга нарыг шагнах болжээ. Vvнээс гадна 1957 онд “БНМАУ-ын хєдєлмєрийн баатар” цолыг бий болгож, аж vйлдвэрийн салбараас уур¬хайчин Д.Даваа¬жав, малчдаас хоньчин З.Очир, тариаланчдаас тракторч Н.Бямба¬цогт нар анхлан хvртсэн бєгєєд 1990 гэхэд энэ эрхэм алдрыг 301 хvн хvртжээ.

Социализмын vеийн одон медаль, шагналын тогтолцоонд нэгэн жигтэй сонин жишиг тогтсоныг хэлэлгvй єнгєрч vл болно. 1961 онд нам, засгийн удирдагч Ю.Цэдэнбал автомашины осолд орж удаан хугацаагаар Москва хотноо эмчлvvлсэн билээ. Тvvний сэтгэл санааг сэргээхийн тулд Ю.Цэдэнбал даргын 45 насны ой болж буйг холбогдуулан 1961 онд “БНМАУ-ын Хєдєлмєрийн баатар” цолыг олгосноор нам засгийн удирдагчид бие биедээ “тєрсєн єдрєєрєє” одон медаль олгох уламжлал тогтжээ. Тухайлбал 1965 онд АИХ-ын Тэргvv¬лэгчдийн дарга Ж.Самбуугийн 70 насны ойгоор “БНМАУ-ын Хєдєлмєрийн баатар”, 1966 онд Ю.Цэ¬дэн¬балын 50 насны ойг тохиол¬дуулан “БНМАУ-ын баатар“, тvvнчлэн 1976 онд БНМАУ-ын Хvндэт иргэн Л.Брежневт “БНМАУ-ын баатар” цолыг тус тус олгож байлаа. Энд дурдагдсан БНМАУ-ын Хvндэт иргэн” хэмээх цолыг манайхан зєвхєн Л.Бреж¬невийг шагнахаар л 1974 онд бий болгосон бєгєєд дараа нь энэ шагналыг vгvй болгожээ.

1935 онд УБХ-ын Тэргvvлэгчдийн тогтоолоор Улсын алдар гавъяат жvжигчин, дуучин, хєгжимчин, уран зохиолч алдар цол бий болгож, урлагийнхнаас Д.Ичинхорлоо, Ч.Цэвээн, М.Дvгэржав, Ж.Дорждагва, Ц.Тємєр, Д.Ишдулам, Д.Тvдэв, зохиолчдоос С.Буяннэмэх, Ши. Аюуш зэрэг олон хvнийг анх шагнажээ. Ингэж салбарын алдар гавъяатнуудыг тусад нь алдаршуулах эхлэл тавигджээ. 1942 онд Улсын XXV Бага хурлын шийдвэрээр “БНМАУ-ын гавъяат багш” цол бий болсноор материаллаг vйлдвэрлэлийн болон нийгмийн бvх салбарт гавъяат цолтон тєрж гарах vндэс бvрэлджээ. Мєн оноос “Ардын” гэсэн хvндэт цол олгох эхлэл тавигдаж, “Ардын эмч”, “Ардын багш”, “Ардын жvжигчин, “Ардын зураач” ,”Ардын уран зохиолч” цол бий болсон байна. Эдгээр цолыг анх жvжигчин Ц.Цэгмид, багш Г.Батсvх, зураач V.Ядамсvрэн, О.Цэвэгжав, зохиолч Ц.Дамдинсvрэн, эмч Р.Пvрэв нар хvртжээ. Нэгэн тоо дурдахад 1940-1990 онуудад БНМАУ-ын Ардын болон гавъяат 40 гаруй нэр бvхий хvндэт цолыг 800 гаруй хvн хvртсэн байна. Мєн Засгийн газрын хvндэт жуух бичиг, салбарын тэргvvний ажилтан цол, тэмдгээр олон зуун хvнийг шагнаж байв.

1990 оны хувьсгалын дараагаас тєрийн дээд шагналын бvтцэд зарим єєрчлєлт гарч эхэлсэн нь “Эрдэнийн Очир” одонг дахин сэргээх тухай УБХ-ын 1991 оны 68-р тогтоол болно.

Таван жилийн ємнє Монгол Улсын Их Хурлаас “Чингис хааны одон”-г шинээр буй болгосон байна. Гэвч “сайны хажуугаар саар” гэгчээр нэгэн инээдтэй шийдвэр гаргасан нь УИХ-ын 2001 оны “Монгол Улсын гавъяат малчин” цол олгох дvрэм юм.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 08 / 27
Шилдэг менежерүүд шагнал урамшуулалыг "инженер", "стратегич" болон "борлуулагч"-ийн гэсэн гурван чухал үүргийг онцгойлон анхаарах ёстой.
Зохиолч Кевин Крузын ажилтнуудыг бага эсвэл огт зардал гаргахгүй шагнах, сайшаан магтах 25 аргыг танилцуулж байна.
- 2022 / 02 / 28
Ажилтнуудын хувьд цалин хөлс нь байгууллагын зорилго, стратегийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн урамшуулагч хүчирхэг хэрэгсэл байдаг. Учир нь цалин хөлсний хэмжээ нь ажилчдын үзэл бодол, хөдөлмөрлөх зан төлөвт асар их нөлөөлдөг.
- 2021 / 07 / 28
-2018 / 08 / 11
Шагнагдаж байсан шагналууд /оны дараалал баримтлан бичих бөгөөд Яамны бусад шагналаар шагнагдсан бол түүний хуулбарыг заавал хавсаргана./
-2018 / 08 / 11
Материалыг үнэн зөв, стандартын дагуу бөглөсөн тохиолдолд Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдэд уламжлах болно. Материалыг нүхтэй хавтасанд хийж, цэвэр нямбай бүрдүүлж хүлээлгэн өгнө /нааж үдэж, цоолж болохгүй/.
-2018 / 08 / 11
МОНГОЛ УЛСЫН ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХҮНИЙ АНКЕТ, ТОДОРХОЙЛОЛТЫН МАЯГТ
HR Фото