Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.12%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.94%
Гишүүдийн булан
- 2009 / 07 / 04
Хүний оюун ухааны хүч чадлаа гэж...
“Энэ ертөнцөд хүнээс илүү сонирхолтой юм үгүй билээ” хэмээн агуу теоретикч Гумбольдт нэгэнтээ хэлсэн байдаг. Өнгөрсөн зууны эхээр Оросод нэгэн сонин явдал болов. Тосгонд түймэр гарсанд галын дөл авалцсан байшингаас эмгэн Матрена гав ганцаараа ороод авдартай хөрөнгөө ажиг ч үгүй чирсээр гаргаад тавьчихсан байна.

Тэр авдрыг нь хожим дөрвөн эр хүн арайхийн өргөсөн гэдэг. Ийм хүнд юм өргөснөө эмээ өөрөө ч мэдээгүй. “Яаж өргөснөө ч санахгүй байна. Зүүдэлж байх шиг л болсон. Эд хогшлоо хамгаалах хэрэгтэй л гэсэн ганцхан бодолтой л байсан болов уу” гэж өнөөх эмгэн ярьжээ. Хүчээ төвлөрүүлэх, нэн түргэн шийдвэр гаргах тийм гэнэтийн явдал тохиолдоход хүн хаанаас ч юм хүч гаргадаг тохиолдлын нэг энэ. Ер нь хүний оюун ухааны хүч чадалд гайхмаар явдал бишгүй тохиолддог байна. Энэтхэгийн өмнөд хэсэгт Шакунатала Деви гэгч нэгэн хүү төржээ. Тэрбээр таван настайдаа математикийн хүндхэн тооцоог цээжээрээ хийж, бусдын гайхлыг төрүүлэх болсон байна. Түүний ер бусын чадварын тухай яриа газар авахад Жавхарлал Неру хүүг хүлээн авч уулзсан гэдэг. Тэрбээр тав, зургаа, долоон зэргээс язгуур гаргаж, электрон тооцооны машинтай уралдаж бодож байжээ. Хүү Сиднейн их сургууль дээр Деви тооцоолон боддог хэд хэдэн машинаас түрүүлсэн аж. Авьстралийн нэрт математикч Торнтон “Айдас төрмөөр үзэгдэл. Хүний тархи ийм чадвартай хэмээн би зүүдлээ ч үгүй” хэмээн дуу алдсан гэдэг. Хүү энэхүү чадварыхаа тусламжтайгаар Энэтхэгийн банкнууд хэдэн арван тэрбумаар тоологдох балансаа шалгахад нь тусалж,  эдийн засагчид статистикчдын олон өдрийн ажлыг хөнгөвчилж өгчээ. Ийм гайхалтай тоочид хэдхэн секунд, ганц хоёр минутын дотор зовох зүдрэх юмгүйгээр цээжээрээ олон оронтой тоог хувааж, квадрат, куб язгуур, дөрвөл зэрэг гарган олон үл мэдэгчтэй тэгштгэлийг бодно. Ийм онцгой толгойтнуудыг гасанчууд гэлцдэг. “Московская правда” сонинд дээд сургуулийн залуу багш Шерманк Шелушковын сонирхолтой сурвалжлага нийтлэгдсэн билээ. Тэрхүү нийтлэлд шүлэг найраглалыг цээжээр уншиж, тэр хэсгийнхээ дотор хэчнээн үсэг, үе байгааг, энэхүү хэсэг дэх 103 дахь үсэг ямар үсэг болохыг цээжээр хэлдэг нэгэн хүний тухай өгүүлсэн байв. Мөн тэр хүн 256, 7813456231812344284482 69421348 гэдэг тооны 68 дахь язгуурыг гаргаж шалгагч хүмүүсийнхээ гайхлыг төрүүлж байжээ. Ой ухаан бидний өмнө янз бүрийн хэлбэрээр илэрч өөрийн дуусашгүй боломж нөөцийг янз янзаар илрүүлэн гаргадаг аж. 450768786891-ээс квадрат язгуур гаргахад ердөө нэг минут хүрэхгүй шахам хугацаа зарцуулдаг байна. Ингэхэд ер бусын хурдаар зөв тооцоолдгийн учир юунд байна вэ? Онцгой авьяас билэг үү? Тархины ер бусын ажиллагааны илрэл үү? Эрдэмтэд янз бүрээр хариу өгсөөр иржээ. Ой тогтоолтыг судлаад огцом зуур түргэн тогтоодог, удаан хугацааны бат тогтвортой хоёр хэлбэр байгааг онцлон авч үздэг байна. Энгийн хүн 7-9 үе үсэг буюу тоог хэлэхэд хүн түүнийг алдаагүй хэлж чадна. 12 үеийг давтан хэлэхийн тулд түүнийг 17 удаа хэлэх, 24 үеийг тогтоохын тулд 40 гаруй удаа давтах хэрэгтэй болдог байна. Тэгвэл арай “өөр” хүний хувьд ямар вэ? Энд “өөр” хүн гэдэгт ер бусын ой тогтоолттой хүнийг хэлж байгаа хэрэг. Оросын алдарт хөгжмийн зохиолч Рахманинов хөгжмийн гойд ой тогтоолттой нэгэн байжээ. Нэрт жуулчин Пржевальский, Германы математикч Эйлер нар мөн онцгой ой санамжтай байсан гэдэг. 1964 онд Америкийн сэтгэл мэдрэлиин эмч нарын хурал дээр Доктор Харвиц ийм гоц ой санамжтай хоёр ихэр хүүхдэд хийсэн  ажиглалтаа ярьжээ. Тэр хоёр 1610 оны наймдугаар сарын 25-нд ямар гариг байсан бэ? гэх юмуу эсвэл 2990 оны 11 дүгээр сарын 7-нд ямар гариг байх вэ? гэх зэргээр асуухад яг онож хариулдаг ховорхон авьяастанууд байв. Энэтхэгийг иогчдын дотор тусгай дасгалын ачаар өөрсдийн ой тогтоолыг хөгжүүлсэн олон хүн байдаг. Иогч Саа гэгч асар олон зүйлийг нуруугаараа харж байгаад хормын зуур нүдэндээ харагдсан бүгдийг нь тоочин хэлж чаддаг аж. Испаний нэг лам 300 ба түүнээс дээш оронтой логарифмыг цээжээрээ хоромхон хугацаанд боддог гэнэ. Тэрбээр ганцхан удаа уншаад л хөгжмийн хамгийн нарийн, хүнд нэгтгэсэн аялгууг давтаж чаддаг байна. Иймэрхүү гоц авьяасаа ямар ч шалтгаангүйгээр гээсэн тохиолдол ч бас бий. Яагаад гэдэг учрыг нь нарийн олоогүй байна. Тархийг хэт их мэдээллээс хамгаалдаг тусгай хамгаалалтын механизм байдаг байж болох юм. Өвчин юмуу өөр ямар нэг шалтгаанаар ой тогтоолт өөрчлөгдөх, сулрах явдал ч байж болно гэж  зарим  эрдэмтэд үздэг аж. Маш олон орны хэлийг богино хугацаанд сайн сурсан хэлний их авьяастнууд ч бишгүй  байдаг. Тэдний зарим нь хэлийг бурхны таалсан тэр тоогоор сурч болно гэж хариулсан байдаг нь сонирхолтой.   Гэсэн ч хүний ой тогтоолтын энэ их хүчийг тайлбарласан шинжлэх ухааны баримт өнөөг хүртэл гараагүй байгаа билээ.

 


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/07-10/25) #B435 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/23-10/11) #B434 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/16-10/04) #B433 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 09 / 28
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #432 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/09/09-09/27) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/21_240927
HR Фото