Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.47%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.15%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.41%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.97%
Гишүүдийн булан
- 2009 / 08 / 25
Ямар компаниуд хэзээ ч ажилчидаа халдаггүй вэ? (L1)
Санхүүгийн хямралаас болоод том жижиг олон компаниуд ажилчидаа халж эхэлсэн. Гэвч дараах компаниудын ажилчид сэтгэл тайван байж болдог гэнэ.

Nugget Market
81 жилийн настай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг энэхүү компани нь туулж ирсэн хугацаандаа ажилчидаа халах олон шалтгаануудтай тулгарч ирсэн байна. Гэвч тэд ажилчидаа халах тухай боддоггүй гэнэ. Nugget Market нь хэрвээ зах зээлдээр хүнд байдал үүсэх тухай урьдчилан мэдсэн тохиолдолд сайн дураараа ажлаа орхисон ажилчидын орон тоог ер бөглөдөггүй юм байна. Харин үүний оронд үндсэн ажилчидадаа олон цагаар ажиллах боломж олгодог юм байна.

Devon Energy
Эрчим хүчний энэ компани нь жилдээ $11.3 тэрбумын ашиг олдог. Компаны хувьд чадвартай ажилчид нэн тэргүүний чухал зүйл байдаг юм байна. Тэд ажилчидаа халахаасаа илүүтэйгээр үйл ажиллагааныхаа зардлыг хасах байдлаар хүнд үеийг даван гардаг байна.

Aflac
 Aflac нь нэмэлт даатгалын үйлчилгээ үзүүлэх бизнес эрхэлдэг ба " Хэрвээ бид ажилчидаа хамгаалвал, ажилчид бидний бизнесийг хамгаалах болно" хэмээн үздэг юм байна. Тиймээс энэхүү компани нь ер ажилчидаа халж байгаагүй гэнэ. Тэд санхүүгийн хямралын үед ажилчидынхаа санал хүсэлтийг сонсдог ба төсөвтөө анхаарч ажилладаг  байна.


QuikTrip
24 цагийн дэлгүүр нь санхүүгийн хүчтэй баланасын хүчинд санхүүгийн хмяралтай үед ч ажилчидаа халахгүй ажлаа үргэлжлүүлж чаддаг гэнэ. Өмнөх захирал болох Chester Cadieux нь 2002 онд дэлгүүрүүдийнхээ байршилыг өөрчилж, шинэ дэлгүүрүүдээ нээж байсан ба шинэ ажилчид авч, харин хуучин ажилчидаа идэвхжүүлэх арга хэмжээг авч байсан байна.


The Container Store
Өнгөрсөн жилээс эхлээд жижиглэн худалдааны бүх дэлгүүрүүд сандралд орж ашгаа алдаж байсан бол Container Store харин ч ашгаа нэмэгдүүлж чадсан байна. Тэд хямралыг үл хайхран өнгөрсөн жил дахин шинэ салбаруудаа нээсэн ба нэмж 70 ажилчидыг ажилд авсан байна. Мөн ажилд орж буй хүмүүсээ хүртэл сургалтанд хамруулдаг гэнэ. Тэд аль болох ажилчидаа халахгүй байхаар асуудлыг шийдэж, цалингаа багасгах, мөн санхүүгийн балансдаа анхаарал хандуулж ажилладаг байна.

NuStar Energy
Дамжуулах хоолой үйлдвэрлэгч энэхүү компани нь ажилчиныг ажлаас халах ямар нэг бодлогогүй ба ажилчидаа компаны хамгийн үнэтэй зүйл хэмээн боддог ба ажлаас халах нь ажлын бүтээмжийг бууруулдаг гэж үздэг байна. Тиймээс тэд ажилчидаа халах тухай бодохоос илүүтэйгээр зардалаа хянаж, ашгаа нэмэгдүүлэх талдээр анхаардаг байна.

Stew Leonard's
Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг энэ компани нь санхүүгийн хямралтай үед хүртэл барааныхаа үнийг өсгөхгүйгээр ашгаа нэмэгдүүлэх бодлого баримталдаг ба хэрэглэгчидэд үзүүлэх үйлчилгээндээ их анхаардаг байна. Ингэж ажилладаг нь тэдэнд ажилчидаа халахгүй байх боломжийг олгодог гэнэ. " Бид зөвхөн богино хугацааны ашгаа нэмэгдүүлэхийн тулд ажилчидаа халахгүй. Харин ажилчидаа бид хөгжүүлэхийг баримталдаг" хэмээн Stew Leonard's-н захирал Stew Leonard хэлсэн байна.

Scottrade
Scottrade нь онлайнаар хувьцааны үйл ажиллагаа явуулдаг  ба мэдээж хямралын үед олон сорилтуудтай учирсан нь тодорхой. Хэдий компаны захирал Rodger Riney хүндрэлтэй цаг үеүүдэд ажлын орон тоо цөөлөх арга хэмжээг авч магадгүй талаар мэдэээлэж байсан ч чадварлаг ажилчидаа хадгалсаар байсан юм.

Publix Super Markets
 Энэ компани нь бусад өрсөлдөгч компаниуд нь ажилчидаа халах арга хэмжээ авч байхад харин ч ашгаа нэмэгдүүлж чадсан юм. Компаны нууц нь гэвэл санхүүгийн балансдаа чухал анхаардаг ба урт хугацааны өр төлбөргүйгээр, зардалаа хянаж, ажилчидаа хөгжүүлдэг юм байна. Энэ компани  79 жил ажиллахдаа ер ажилчидаа халж байгаагүй юм гэнэ.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #423 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/04/01-04/22) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/10_240422
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #0401 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/09_240419 (24/04/10-04/19)
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #422 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/03/04-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/08_240329
- 2024 / 04 / 22
-2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #421 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/26-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/07_240329
-2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
-2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
HR Фото