- 2009 / 10 / 23
Байгууллагын соёл(L1)
Соёл гэдэг нь нэр томъёонд үндэслэсэн юмс үзэгдлийн зохион байгуулалт.
Энэ бол хэл, зан заншил, багаж зэвсэг, итгэл үнэмшил юм. Соёл бол хүн
төрөлхтний хуримтлуулсан оюуны болоод материаллаг үнэт өв сан бөгөөд
нийгмийн гишүүдийн зан үйлийг тогтоох ,чиг хандлагыг бүрэлдүүлэх эх
сурвалж юм.
Соёл нь дараахь шинжийг агуулдаг байна.
• Соёлд суралцдаг. Нийгмийн нөлөөн дор гишүүд соёлд суралцдаг учиртай .
• Соёл нийтлэг байдаг. Нийгмийн бүх гишүүдэд соёл нийтлэгээр оршин байдаг.
• Соёл үеэс үед дамждаг . Материаллаг болон моюуны бүтээлээрээ аливаа
ард түмэн хуримтлуулсан мэдлэгээ шинэ үедээ өвлүүлж, баяжиж байдаг.
• Соёл дүрслэл, төлөөллийн шинж чанарыг агуулж байдаг. Соёл бол хүний
нэг юмаар нөгөө зүйлийг төлөөлүүлэн билэгдэн харуулах авъяас чадвар
дээр үндэслэдэг.
• Соёл өөрийн бүтэцтэй байдаг . Соёл нь өөрийн бүтэц тогтолцоотой нэгдмэл систем юм.
Байгууллагын соёлын тухай сүүлийн 20 – оод жилд их ярих болсон байна.
Энэ нь байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, амжилтанд соёлын нөлөө их
байгаатай холбоотой юм . Байгууллагын соёл нь агуулгын хувьд өөрөө их
өргөн хүрээтэй энэ таларх судалгаа шинжилгээ нь өөр өөр байгуулагууд
дээр янз бүрийн аргаар хийгдснээс үүдэн нэгдмэл ойлголт, тодорхойлолт
гарч ирээгүй байна.
Байгууллагын соёл гэдэг нь: Джоан Мартин 1999 " Бид ямарваа
байгууллагатай харьцах үед хүмүүсийнх нь хувцаслах өвөрмөц маяг, тэнд
юу болдог тухай найз нөхдийн яриа, ажлын тогтсон дүрэм журам, бүгдээрээ
мөрддөг зан үйлийн хэм хэмжээ, уламжлал, үүрэг даалгавар , цалин
хөлсний систем , өвөрмөц үг хэллэг , хошин яриа зэрэгтэй учирдаг. Энэ
бүгд бол байгууллагын соёлын бүрэлдхүүн хэсэг бөгөөд түүний илрэл юм"
гэжээ.
Байгууллагын соёл нь доорх үр нөлөөг авч ирдэг:
- Байгууллагын соёл нь тухайн байгууллагын хөгжлийн түүх , түүний
цаашдын чиг хандлага, удирдлагын бодлого, үйл ажиллагааг танин мэдэх эх
сурвалж болдог.
- Байгууллагын гишүүд болон гадны хүмүүст тухайн байгууллага дотор
хэрхэн биеэ авч явах , хэрхэн харьцахыг заан зохицуулдаг ач
холбогдолтой.
- Байгууллагын соёл нь урт удаан хугацааны туршид зөв зүйтэй үр
өгөөжтэй гэдэг нь батлагдсан итгэл үнэмшил, үнэт зүйлс, туршлагыг
агуулдаг . Энэ нь бий болсон бэрхшээлийг хэрхэн даван туулах шийдвэрийг
гаргахад чиглүүлэх, явах замыг зааж өгдөг ач холбогдолтой.
Аливаа байгууллагад түүний соёл нь нийтлэг болсон дараахь шинж чанаруудыг агуулж байдаг:
- Зан үйлийн тогтсон хэв маяг
- Хэм хэмжээ
- Ноёлох үнэт зүйлс. Үзэл баримтлал
- Дүрэм журам
- Байгууллагын уур амьсгал
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
|
|
Сэтгэгдэл бичих
-2023 / 10 / 01
Байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг хамт олноороо хэлэлцэж тэдний санал бодлыг авч оновчтой шийдвэр гаргахад хурал, зөвлөгөөний зорилго оршино.
-2023 / 07 / 26
Ажилтны хувиар таныг мэргэжлийн хүн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл та ажлаа цаг тухайд нь чанарын зохих түвшинд хийж гүйцэтгэх ёстой. Хэрэв таны ажлыг хийж гүйцэтгэхэд нэмэлт цаг хэрэгтэй бол энэ нэмэлт цагт даалгавраа гүйцэтгэх ёстой.
-2023 / 07 / 23
Та ажилдаа цагтаа ирж байх нь энэ бизнесийг сааталгүй явуулахад чухал юм. Бид хэрэглэгч болон худалдан авагчдынхаа эрэлтийг хангахын тулд ажил хэргийн шаардлагыг хангах ёстой. Энэхүү зорилтод хүрэхэд та өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй бөгөөд ийнхүү хувь нэмрээ оруулах нэгэн арга зам нь сайн ирцийн бүртгэлтэй байх явдал юм.