Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.07%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.83%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.57%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.53%
Гишүүдийн булан
- 2009 / 12 / 20
Хүмүн капитал гэж юу вэ?
Хүмүн капитал гэж юу вэ? /Зорилготой хүний шавхарууг зорилгүй хүн долоож амьдардаг/


Хүмүн капитал гэдэгт хүний эрүүл мэнд, боловсрол, мэдлэг чадвар (дадлага туршлага) бүгд багтдаг. Хүмүүс боловсролыг тодорхой зорилготойгоор цаг хугацаа зарцуулан олж авдаг. Боловсрол нь хөдөлмөрийн чанарт нөлөөлдөг гол хүчин зүйл гэж эдийн засагчид үзэж ирсэн. Энэ хандлага Arrow (1962), Denison (1985), Romer(1986), Lucas (1988), Mankiw, Romer, Weil (1992), Barro (1995) нарын ажилд тусгагдсан байдаг байна.

Хүн боловсрол олж авснаараа бүтээмжээ дээшлүүлдэг. Тийм ч учраас боловсрол ба дадлага туршлага нь эдийн засгийн өсөлтөнд нөлөөлдөг чухал хүчин зүйлс болох нь дэлхийн эдийн засагчдын онол болоод эмпирик судалгаагаар батлагдаад байна. Өөрөөр хэлбэл капитал, хөдөлмөрөөс гадна үйлдвэрлэлийн нэг гол хүчин зүйл нь хүмүн капитал юм. Өндөр чадвартай нэг ажилтны бүтээл чадвар муутай ажилтныхаас их байх нь ойлгомжтой. Тиймээс ч эдийн засгийн өсөлтийн судалгаанд хүний боловсрол, мэдлэг (дадлага туршлага) зэргийг ихээхэн анхаарч гол хүчин зүйлсийн нэг гэж үзэж иржээ.

Lucas(1988) –ын тэмдэглэсэнчлэн, хувь хүмүүсийн өнөө үед хийж буй цагийн хуваарилалт нь өнөөгийн ба ирээдүйн бүтээмжинд нь хэрхэн нөлөөлж байгааг судлахад хүмүн капиталын онол чиглэгддэг гэжээ. Бүтээмжийг нэмэгдүүлэхэд боловсрол ба дадлага туршлага ихээхэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Эдийн засгийн шинэ өсөлтийн онолоор хүмүн капитал нь урт хугацааны өсөлтийн нэг гол хүчин зүйл болдогийг энэ чиглэлийн судлаачид удаа дараагийн эмпирик судалгаагаар баталсан. Сэтгэлгээний доройтолд орно гэдэг нь хувь хүн өөрийг боолчилж, муу санааны аманд өөрийгөө, бусдыг ч чирч гулдархыг хэлнэ. Монгол орныг хөгжүүлэхэд материаллаг баялагаасаа илүү ард түмнийхээ ухамсарын доройтолыг үгүй болгох нь их чухал юм. Монголын эдийн засгийн талаархи Б.Алтанцэцэгийн “Эдийн засгийн өсөлтөнд нөлөөлөх хүчин зүйлс” бүтээлдээ 1992-1999 оны өгөгдлүүд дээр хүмүн капиталын оруулсан үйлдвэрлэлийн функцийг үнэлж үзэхэд манай эдийн засагт нэг хувийн өсөлтийн оруулах хувь нэмэр нь нэг хувь хөдөлмөрийн оруулах хувь нэмрээс бараг 50 хувиар их байна гэж дүгнэжээ. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудын хувьд хамгийн их нөлөөтэй хүчин зүйл гэж тооцогддог боловсролын хувь нэмэр Монголд 0.03 байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт юм. Боловсролын чанарын асуудал, боловсролоор олж авсан мэдлэгээ ашиглах боломж зэрэгт анхаарах цаашид боловсролын салбар дахь үр ашгийг дээшлүүлэхэд чиглүүлэх, үйлдвэрлэлийн сургуулиудын харилцан уялдааг сайжруулах хэрэгтэй байна. Мөн эмэгтэй болон эрэгтэй ажиллагсдыг тус тусад нь хүчин зүйлс болгон авч үзэхэд үнэлэхэд эмэгтэй ажиллагсдын нөлөөлөл өндөр байлаа. Энэ сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн аль ч шатны боловсролд хамрагдалтын түвшин тэр дундаа дээд боловсролд хамрагдалтын түвшин өндөр байгаатай холбоотой. Засгийн газрын боловсролд гаргаж буй зардал эдийн засгийн бүтээмжинд нөлөөлөхгүй байгаа нь ямар ч үр дүнгүйн илэрэл юм. Дээрхийг дүгнэбэл хүмүн капитал гэдэг нь хувь хүний дотор бүрэлдэх хэмжүүр бөгөөд, юу зөв болоод сайн үйл болох, эсвэл юу буруу болоод муу үйл болохыг хүнд өөрт нь ялган харах чадвартай машид боловсорсон хувь хүний зөв сэтгэл дээр тулгуурлагдах ухагдахуун юм гэж үзэж байна. Хувь хүн эрх чөлөө, өөрөө өөрийгөө мэдэх, эдийн засгийн эрх чөлөөг ухамрсарлаж ойлгох сэтгэлгээ бидэнд дутаж байна.


Эх сурвалж: paradigmmn.blogspot.com

 



Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #423 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/04/01-04/22) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/10_240422
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #0401 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/09_240419 (24/04/10-04/19)
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #422 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/03/04-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/08_240329
- 2024 / 04 / 22
-2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #421 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/26-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/07_240329
-2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
-2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
HR Фото