Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.14%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.29%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.57%
Гишүүдийн булан
- 2010 / 12 / 24
Билл геитс: Амьдрал жилийн 4 улиралд хуваагдахгүй, тэнд зуны амралт гэж бүр ч байхгүй
Билл Харвардын их сургуульд сурж байсан боловч сургуулиа хаяж алдарт “Microsoft” компаниа 1975 оны 4 сарын 4-нд үүсэн байгуулжээ. Түүний компани секундэд дунджаар 300 долларын орлоготой ажилладаг. Одоо тэрбээр эхнэрийнхээ хамт буяны асар том хөтөлбөр хэрэгжүүлж байгааг дуулсан байна. Түүний нэгэн сургуульд уригдан ярилцлага хийхдээ хэлсэн санаа бодлоос түүвэрлэн хүргэж байна.
1 • Амьдрал шударга бус, үүнтэй эвлэр.
2 • Хорвоо ертөнц чиний сэтгэл санаа, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлийг нулимаад л хаячихна. Чиний сайн тал, нэр хүндийг зөвшөөрөхийн өмнө чамаас ямар нэгэн амжилт бүтээл шаардана.
3 • Сургуулиа төгсөнгүүт жилийн 1,000,000 төгрөгийн цалин авах магадлал бараг үгүй. Чи “гавъяа” байгуулаагүй цагт компанийн дэд ерөнхийлөгч хэзээ ч болохгүй.
4 • Хэрэв чи багшийгаа хатуу чанд, шаардлага өндөртэй гэж бодож байвал босстой болохоо хүлээсэн нь дээр. Чамайг даалгавраа хэрхэн биелүүлэхээс боссын ажил бас чиний мөнгөтэй болох уу үгүй юу гэдэг нь хамаардаг. Үүнд л ялгаатай тал нь байгаа юм.
5 • Зах дээр наймаа хийхийг чи өөрийн нэр хүндээс доогуур гэж бүү бод. Таны өвөг дээдэс ямар ч ажлыг, тэр дундаа ийм ажлыг ч сайхан боломж гэж үзэж хөлжиж чадсан түүхтэй.
6 • Бүтэлгүйтэх болгондоо эцэг эхээ буруутгах гэж бүү яар, өөрийн бүтэлгүй явдалд шантарч болохгүй, харин алдаан дээрээ суралц.
7 • Чамайг төрөхөөс өмнө эцэг эх чинь одоо чиний санаж байгаа шиг ийм уйтгартай, сонирхолгүй хүмүүс байгаагүй. Тэд чамайг санаа зовох юмгүй хүүхэд насаа өнгөрөөг гэж, чиний хувцас хунарыг угааж, чиний өөрийгөө өргөмжлөх чалчаа үгийг сонссоор ийм болсон юм. Тиймээс гэрээ засаад төрөө засахын өмнө өөрийнхөө өрөөг янзалж цэгцэлсэн нь дээр.
8 •  Танай сургууль ялагчид, ялагдагсад гэж хуваахаа больсон. Зарим сургуульд муу дүн тавихаа бүр байсан. Хэдэн ч удаа шалгалт шүүлэг өгч болно. Харин энэ бүхэн бодит амьдралтай огтхон ч адилгүй. Учир нь амьдралд чи ганц л удаа шалгалт өгнө гэдгээ ойлгох хэрэгтэй.
Ө • Амьдрал жилийн 4 улиралд хуваагдахгүй, зуны амралт гэж бүрч байхгүй. Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн “би”-гээ олоход туслана. Энэ бүхнийг ч бас хувийн чөлөөт цагаар амжуулах хэрэгтэй болно.
10 • Бодит амьдралыг зурагтаар үзүүлж байгаатай бүү андуур! Амьдрал дээр хүмүүс ихэнх цагаа кафед бус харин ажлын газраа өнгөрөөдөг.
11 • Нүдний шилтэй “онцчуудтай” сайн харилцаатай бай. Хожим тэдний нэг чиний дарга болох магадлал өндөр.

Эх сурвалж: Дандаа.мн

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #423 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/04/01-04/22) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/10_240422
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #0401 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/09_240419 (24/04/10-04/19)
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #422 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/03/04-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/08_240329
- 2024 / 04 / 22
-2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #421 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/26-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/07_240329
-2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
-2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
HR Фото