Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.07%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.83%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.57%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.53%
Гишүүдийн булан
- 2011 / 03 / 07
Монгол улсын үндэсний баялаг мал уу? Хүн үү?
Монгол хүн “хурдан морь”,”хөндий төмөр” хоёроос ч “үнэгүй” байна. Үндсэн хуулиндаа хүнээ биш, мал сүргээ үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтанд байна (5 –ийн 6-д) гээд заачихсан манай улсын хувьд ийм байх нь арга ч үгүй биз дээ.  Манай УИХ-ын гишүүд, сайд  дарга нар  70 80 саяар хурдан адуу, хөндий төмөр худалдаж авлаа л гэж дуулддаг. Мөнгөтэй хүмүүс лаагаа иднэ үү? Луувангаа иднэ үү? хамаагүй боловч хэний мөнгөөр тансаглаж, хэнийг дээрэлхэж байгаагаа бодох ёстой. Нэг жишээ хэлье. Саяхан телевизээр Дорноговийн ч бил үү Иргэдийн хурлын даргын эзэмшдэг машины жолооч согтуугаар нэг гэр бүлийн 4 хүнийг дайрч гэмтээчихээд, хөндий төмрөө Эрээнд 7 сая төгрөгөөр засуулж, “шударга” ерөнхийлөгчийнхээ ивгээлээр өршөөгдсөн шиг хээв нэг явж байхад, хөөрхий нэгэн гэр бүлийн эхнэр нөхөр хоёр эмнэлэгийн орон дээр шаналж буй мэдээг сонсоход үнэхээр зэвүү дургүй хоёр зэрэг хүрч байлаа. Хамгийн эмгэнэлтэй нь тэдний эмчилгээний зардалд 1 сая төгрөг өгчөөд, эвдэрхий төмрөө 7 сая төгрөгөөр засуулсан нь ядарсан ардыг яаж ч дээрэлхэж болдогийг, яаж үнэлдэгийг харуулсан  бас нэгэн тод жишээ.

    Хүний хөгжил гэдгийг төр нь хүнээ хэрхэн үнэлж, хүндэлдэг, хүнээ яаж хамгаалж, хөгжүүлдэг, хүмүүс нь өөрийнхээ үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдэлж чадаж байна уу? гэдгийг харуулдаг үзүүлэлт, товчхондоо бол, хурдан адуу, хэмхэрхий төмрөөс доор үнэтэй монгол  хүний үнэ цэнийг өсгөх  явдал гэж  ойлгож болно.  Нөгөө талаас хүний хөгжил бол нэг хүн амд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (GDP), насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалт, бүх шатны боловсролд хамрагдалтын түвшин буюу боловсролын индекс (EI), дундаж наслалт, үндэсний парламентэд болоод бусад салбарт ажиллагч эмэгтэйчүүд, тэдний цалингийн хувийн жин зэргийг харгалзан тооцож гаргадаг хүний хөгжлийн индекс(HDI)-ээр тодорхойлогддог бодот зүйл юм.

  Манай улс хүний хөгжлийн индексээр 2007 онд 179 орноос 115 д, 2009 онд 118 д жагсчээ. Энэ нь Монгол улсад хүн, аз жаргалтай, баян чинээлэг, сайн сайхан амьдрах нөхцөлгүй, амьдарч буй хүмүүсийн дийлэнх нь  уур уцаартай, өвчин зовлонтой, ядуу дорой юм гэдгийг л харуулж байгаа үзүүлэлт юм.

Эх сурвалж: тулгач.минийх.ком

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #423 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/04/01-04/22) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/10_240422
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #0401 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/09_240419 (24/04/10-04/19)
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #422 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/03/04-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/08_240329
- 2024 / 04 / 22
-2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #421 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/26-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/07_240329
-2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
-2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
HR Фото