HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
HRM-Хөдөлмөрийн эрх зүй
- 2011 / 07 / 04
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай
Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэгэмжийн тухай хууль”-аар зохьцуулах бөгөөд дор дурдсан цэргийн албан хаагч авах эрхтэй.
1)    Зэвсэгт хүчний жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч,байлдагч
2)    Хилийн цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч,байлдагч
3)    Дотоодын  цэргийн жинхэнэ офицер, ахлагч, түрүүч,байлдагч
4)    Тагнуулын байгууллагын генерал, офицер, ахлагч,
5)    Цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч,байлдагч
6)    Дайчилгааны  сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн
7)    Гал түймэртэй тэмцэх байгууллагын албан хаагч
Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлсөнд дараах цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг оруулан тооцно. Үүнд:
a)    Төрийн албаны тухай хуулийн 28,2,3-т заасан цалин хөлс болон бусад хууль тогтоомжийн дагуу олгогдох нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал
b)    Цэргийн байгууллагаас цэргийн албан хаагчид олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого
c)    Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д, 5 хүртэл жил алба хаасан бол цэргийн алба хаасан нийт хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрийг алба хаасан сарын тоонд тус тус хувааж тодорхойлно. Нэг удаагийн тэтгэмж олгоход баримтлах сарын дундаж цалин хөлсийг “С” хэсэгт заасны дагуу тодорхойлно. Цэргийн албан хаагчийн алба хааж байсан анги, салбарын холбогдох албан тушаалтан нь цэргийн албан хаагчийн цалин хөлсийг үнэн зөв тодорхойлох үүрэгтэй.
Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх
Зэвсэгт хүчин,  хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, гал, хорих байгууллагад 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй, 20-иос доошгүй жил алба хаасан эмэгтэй, байлдааны нийсдэг тэрэгний  нисгэгчээр 23-аас доошгүй жил, байлдааны тийрэлтэт сөнөөгч онгоцны жинхэнэ нисгэгчээр 20-оос доошгүй жил алба хаасан генерал, офицер, ахлагч, байлдагч нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
Дээр заасан хугацааг хангаагүй болон 10-аас доошгүй жил цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагад  алба хаасан цэргийн албан хаагч дор  дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.
a)    Орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр
b)    Биеийн эрүүл мэндээр
c)    Цэргийн алба хаах нас хэтэрсний улмаас

Цэргийн алба хаасны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл

•    Цэргийн алба хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн сарын дундаж цалин хөлсний 80 хувиар тогтооно. /2009 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “ Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 60 хувийг 80 хувь болгож нэмсэн./
•    Цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээ нь засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна.
•    Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн дааатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас1,5 хувиар бодож, нэмэгдэл олгоно. /Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулахдаа  1,0 хувийг 1,5 хувь болгож нэмсэн./
•   
Тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох

Дор дурдсан  тохиолдолд цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно.
1)    Авч байгаа тэтгэврийг ньтогтооход баримталсан:
  •     Шимтгэл төлсөн хугацаа өөрчлөгдөх үндэслэлтэй болсон ньтогтоогдож, тэтгэвэр авагч өөрөө хүсэлтээ гаргасан бол
  •     Хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож, тэтгэвэр авагч өөрөө хүсэлт гаргасан бол
  •     Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ өөрчлөгдсөн бол
  •     Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо өөрчлөгдсөн бол
  •     Тэтгэвэр  тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч өөрөө хүсэлтээ гаргасан бол Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн хэмжээг өөрчлөх асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд өргөдлийг тухайн сарын 15-наас өмнө авсан бол мөн сарын 01-ний өдрөөс, тухайн сарын 15-ны өдрөөс хойш авсан бол дараа сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно.
Тэтгэвэр авагч нь тэтгэвэр тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний өөрчлөлтийн талаар нийгмийн даатгалын байгууллагад тухай бүр нь мэдэгдэх үүрэгтэй. Тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож өөрчлөн тогтооно. Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан, тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг “нийгмийн даатгалын үндэсний зөвлөл”-ийн саналыг үндэслэн засгийн газар тогтооно.

Мэдээллийг бэлтгэсэн: Нийгмийн даатгалын ерөнхий газрын Мэдээлэл,
арга зүй хариуцсан мэргэжилтэн, нийгмийн даатгалын улсын байцаагч И.ГОНЧИГ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 02 / 08
Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно.
Ээлжийн амралтын хугацааг хэрхэн тогтоох загварыг доор үзүүлэв. Ямар нэг хүчин зүйлийг харгалзан амралтын хугацааг уртасгах нь зүйтэй гэж үзвэл түүндээ нийцүүлэн амралтын хугацааг тогтоох аргачлалыг өөрчилж болно. Гэхдээ уг аргачлал нь ялгаварлан үзсэн бус ажилтан бүрийн амралтыг тооцох нийтлэг аргачлал байна. Хэрэв энэ бодлогод томоохон өөрчлөлт хийх шаардлагтай бол хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй.
- 2020 / 02 / 16
Баярын өдрүүдэд ажилтныг амраах тухай компанийн журмын загвар. Баярын өдрүүдэд ажилтан цалинтай амарч, уг өдрүүдийг ажилтны нийт ажилласан хугацаанд оруулан тооцох нийтлэг журам байдаг. Доор дурдсан журамд Чөлөөт Баяр буюу жилд 2 өдөр нэмж амраах боломж олгох талаар санал болгосон. Хэрэв та Чөлөөт Баяр олгохыг хүсэхгүй бол уг заалтыг хасна. Хэрэв та доор дурдсан журмаас өөр журам боловсруулахыг хүсч байвал, өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та томоохон өөрчлөлт хийхийг хүсч байвал хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй. Ажил олгогч нарын ирүүлсэн нийтлэг баярын жагсаалтыг мөн багтаасан.
- 2020 / 02 / 14
-2020 / 02 / 14
Хэрэв Талуудын гүйцэтгэсэн ажлын хэмжээ өөрчлөгдвөл, гэрээний энэ хэсэгт зохих өөрчлөлт оруулж, түүнд нийцүүлэн хамтын үйл ажиллагаа дахь өөрийн ногдох хэсгийг нарийвчлан тодорхойлно Уг мэдээлэлд зөвхөн МХНИ гишүүд болон HR Plus картын хэрэглэгч л нэвтрэх боломжтойг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-1075, 8000-1075, 90001075 дугаараас лавлана уу.
-2020 / 02 / 10
Хөдөлмөрийн гэрээг заавал байгуулах ёстой юу? Хариулт: “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж хуульчилсан баигаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд шийтгэвэр оногдуулж, хариуцлага тооцохоор хуулинд заасан ...
-2016 / 04 / 20
Ажил эрхэлтийг зогсоох нь ажил олгогч болон менежерийн хувьд шийдвэрлэхэд төвөгтэй асуудлуудын нэг бөгөөд энэ нь бизнесийн чухал хэсгийн нэг юм. Хэрэв ажил олгогч энэ асуудалд анхааралтай хандахгүй бол ажлаас халах процессын явцад гаргасан алдаанууд тань хуулийн байгууллагын өмнө таны эсрэг зэвсэг болно.
HR Фото