- 2012 / 02 / 20
Залхуурал руу өнгийж харах нь
Залхуурлын дараах хэлбэрүүд байдаг гэнэ:.
Пэма Чодрон. Нова Скотиа мужийн Кэйп Брэтон хотын Гампо хийдийн захирал. Канад улс.
Ая тухыг эрхэмлэснээс үүдэх нь Ая тухыг эрхэмлэснээс үүдэх залхуурал нь дотроо өөр хэлбэрүүдтэй. Жишээлбэл Дорно дахины орнуудад залхуурал нь тааваараа наран дор сууж, цай уух мэтээр өдөр хоногуудыг өнгөрөөхийг гол төлөв хэлдэг бол, Баруунд залхуурал нь гол төлөв хурд, яарангуй байдлаар илэрдэг байна. Өөрөөр хэлбэл хүмүүс нэг юмнаас нөгөө руу буюу биеийн тамирын заалнаас ажил руу, тэндээсээ бар луу, тэндээсээ элдэв аялалд, тэндээсээ элдэв янзын курс дамжаа руу, тэгээд гал тогоо, гэрийн саад, клуб руу гэх мэт цаг наргүй яарсан байдлаар илрэнэ. Бид ая тух, амар амьдралыг л хайн ийш тийшээ яарна. Энэ хоёр хэлбэрийн аль нь ч байлаа гэсэн ер нь энэ хэлбэрийн залхуурал нь бэрхшээлээс шантрах, өөрийгөө ойлгохоос зугатаах, эвгүй байдалд орохоос зайлсхийх, зовлонгүй амьдрал л хүсэх зэргээс үүсдэг. Өөрөөсөө болон өөрийн бодит амьдралаасаа зугатаахыг хүснэ. Тав тухтай байдлыг бид залхуурлаар олж авахыг хичээх боловч энэ тав тухтай байдалдаа хэзээ ч сэтгэл ханаж чаддаггүй.
Сэтгэлээр унаснаас үүдэх нь
Сэтгэлээр унаснаас залхуурах нь унжгар, сул дорой байдал, юу хийхээ мэдэхгүй байдлаар илэрнэ. Өөрөөрөө байх гээд үнэхээр хичээсэн боловч бусад хүн шиг байж чадсангүй гэж өөртөө гутарна. Аз жаргалын төлөө зүтгэсэн боловч урт удаан хугацааны аз жаргал олж чадсангүй. Амралтаа авлаа, аялалаар явж амарлаа, бясалгал ч хийж үзлээ, өөрийн улс төр, философийн үзлийнхээ төлөө хэдэн ч жилийг барлаа. Ядуучуудад тусалж үзлээ, мод суулгалаа, хар тамхи ч хэрэглэв, гэвч сэтгэл ханамжийг олсонгүй. Хичээгээд ч болсонгүй. Хэцүү, ямарч найдваргүй байдалд оров. Хөдлөхөөс ч дургүй хүрнэ. Одоо 1000 жил ч унтчихсан ч яах вээ. Амьдрал утгагүй юм шиг бодогдоно. Сэтгэлээр унах нь маш хэцүү бөгөөд бид бүүр хөдлөх ч чадваргүй болдог.
Тоомжиргүй хандсанаас үүдэх нь
Энэ нь илүү хүйтэн хатуу залхуурал юм. Энэ залхуурал нь дотоод уур хилэнгээс үүснэ. Надад одоо юу ч хамаагүй гэж бодогдоно. Залхуутай бөгөөд хорлонтой санагдана. Хэн нэгэнд эсвэл энэ муухай, шударга бус ертөнцөд уур хүрч уушиг сагсайна. Гэхдээ ер нь өөртөө л хамгийн их уур хүрнэ дээ. Яагаад гэвэл алдаа гаргасан. Яг ямар алдаа гэдгээ сайн мэдэхгүй боловч ямарч байсан хийсэн нь тодорхой бөгөөд, одоо бүүр бүх юманд уур хүрч, шал тоохгүй, шал тоомжиргүй баймаар санагдана. Бүх зүйлийг мартахыг хүснэ. Нэг их зүйл хийхээ ч болино. Тэртэй тэргүй нэг их юм бид хийж чадахгүйгээс хойш ер нь энэ бүгдийг тоохоо болъё гэж бодогдоно.
Залхуурлын аль хэлбэр нь танд илүү ажиглагддаг вэ? Залхуурлаа ялах нь залхуурч байгаа бол түүнийгээ таних, хүлээн зөвшөөрөхөөс эхлэнэ.
…Бид зурагтныхаа өмнө тухлан суугаад пиво ууж, тамхи татаж, урьд өдрийн хоолоо халаан идсээр сууна. Цаг өнгөрсөөр байх боловч бид суваг солин тухалсаар. Гэнэт, ямар нэг шалтгаанаар, бид өөрийгөө тодоос тодоор харна. Дахиад идэж, дараагийн сувгийг эргүүлэх эсвэл өөрийн сэтгэлээр унасан байдал, залхуурлыг шударгаар хүлээн зөвшөөрөх сонголтууд байна. Үргэлжлүүлэн өөрийгөө хааж, амьдралаас тасарч, бүхнээс өөрийгөө тусгаарлан суухын оронд бид түшлэгээ налан амрана. Залхуурлаас гарах эхний алхам энэ юм.
“Залхуурал сэтгэл татам харагдаж болох боловч ажил сэтгэл ханамжийг өгдөг юм.” Анн Франк (1929-1945).
Орчуулсан Харгана А.Хулан
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
|
|
Сэтгэгдэл бичих
- 2012 / 05 / 06
Байнгын стресстэй байх нь амьдрал, эргэн тойрон дахь бүх юм утгагүй мэт
санагдаж, сэтгэл санааны гутралд өөрийн эрхгүй татан оруулдаг. Баярлаж
хөөрөх юмгүй, ямар ч мэдрэмжгүй, уурлаж бухимдсан, хүйтэн хөндий нэгэн
болгодог. Ой тогтоолт муудах, байнга л уурлаж бухимдах нь энүүхэнд. Стресс хэдий чинээ удаан үргэлжилнэ төдий чинээгээр бие махбодод улам л муу нөлөөлдөг.

“Таныг халлаа” гэсэн гомдмоор, уйлмаар, уурламаар үгийг дарга тань танд
хэллээ. Даргынхаа өрөөнөөс гарахаар босгыг нь давах гэж байхдаа та аль
хэдийн хамаг бие тань хөшчихсөн, эсвэл салганаад ирэх. Энэ тохиолдолд
эмэгтэй хүн хамгийн түрүүнд цурхиртал уйлмаар болдог, харин эрэгтэй хүн
хэн нэгэнтэй үзэлцмээр санагдана. Өрөөндөө ороод тамхиа ширээн дээрээсээ
шүүрэн авч, гадагш гүйн гарна. Тамхиа асаах гэтэл гар салганаад, ядаж
байхад асаагуур асч өгөхгүй... Хэн нэгэнд зэвүүн үг хэлж дотроо
онгойлгомоор санагдан хэл загатнаад тэсэшгүй...
- 2012 / 04 / 27

Та дараах асуултад хариулахдаа "тийм ", "үгүй" гэсэн хариултыг өгнө үү.
Хэрэв "тийм" бол 1 оноо, харин "үгүй" бол 0 гэсэн оноог өгөөрэй.
- 2011 / 12 / 06

-2011 / 12 / 05
1. Та их сургуульд элсэн орохдоо хэрхэн шийдвэр гаргадаг байсан бэ?
а. Өөрийнхөөрөө шийддэг
б. Эцэг эх, төрөл садныхаа үгийг сонсож
в. Ойр дотны найз нарынхаа зөвлөгөөг дагаж

-2011 / 12 / 04
Та бие сэтгэцийн эрүүл мэндийн ямар буйг нь мэдмээр байна уу? Тэгвэл доорх сорилын бөглөөд үзээрэй.
Автобус танаас өмнө буудал руу ирээд явчихаар харагдвал та яах вэ?
а/ Бүх биеийн хүчээ дайчлан “хурдалж” автобусанд амжиж суух болно.
б/ тэр автобусыг өнгөрөөж дараагийнх нь ирэхийг хүлээнэ.
в/ Хэсэг хугацаанд хүлээх байх гэж найдан, хөдөлгөөнөө бага зэрэг нэмнэ.

-2011 / 12 / 04
Өөрийнхөө зан чанарыг сайтар мэдье гэвэл дараах дөрвөн хэсэгт хуваасан 12 асуултанд "тийм" эсвэл "үгүй " гэж хариулаарай.