Танилцуулга
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Алсын хараа
- 2014 / 03 / 25
Д.Бартанбаатар: ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ БУС АЖИЛТАН ИЛГЭЭЕ
Аль  юм болгон “Ажил олдохгүй байна” олдвол ч хашираагаад өгнө гэх чадваргүй байж цалин гологч нарийн сонин хэвлэл, зурагт, радиогоор өөрийгөө бус өрөөлийг, нийгэм болон засаглалыг бүр цаашил Монгол орноо гоочилон доош хийгчдийн үгийг өөгшүүлж, Монгол биш байна, Монгол муухай байна, Монголд амьдрал алга, харь улсад л сайн сайхан бүхэн байна гэж бусдыгаа хуурах гэсэн юм.
Олон жилийн өмнө гашуун боловч үнэн түүхийг сонсож байж билээ. Гадаад гарч амьдрал ахуйгаа дээшүүлэхийг хүссэн нэг залуу  виз “дамлагч”-дын нэхсэн мөнгийг төлөхийн тулд хоёр өрөө байр, унах унаагаа зараад  эхнэр хүүхдээ айлын хаяанд орихоод хилийн дээс давж. Долоо найман жил эрүүл мэндээ ч үл огоорон ажиллаж байх хэдэн төгрөг олоод гэртээ ирж. Харин зовон байж олсон тэр мөнгө нь 2 өрөө байр, унах унаа л авахад л хүрсэн гэдэг.
Энэ түүхийг сонсохоор далай ламын хэлсэн “Мөнгө олохын тулд эрүүл мэндээ золиосолчихоод дараа нь олсон мөнгөөрөө эрүүл мэнд худалдаж авдаг.Ирээдүйн төлөө яаран өнөөдрөө умартаж, үр дүнд нь өнөөдөр маргааш хоёрын алинд ч амьдарч чаддаггүй. Хэзээ ч үхэхгүй юм шиг амьдарч, эцэст нь хэзээ ч амьдраагүй юм шиг үхдэг хүн төрөлхтөн  ” гэсэн үг санаанд ордог юм.
Дээрх үгээр амьдралын төлөө чармайж байгаа залуусаа буруутгах гэсэн бус хөдөлмөрийн насны хэдэн арван залуусаа экспортчилчихоод түүнээсээ хэдэн арав дахин олон их харь иргэд (Хятад, Хойд солонгос, Ветьнам голдуу) –ийг импортлох нь хэр зөв бодлого болохыг л хэлэлцэх гэсэн юм.
Хэдэн сарын өмнө өдөр тутмын нэгэн сонин дээр гарсан “Солонгос улс сонин биш болжээ” гэсэн  нийтлэлийг Хөдөлмөрийн Яамны цахим хуудсанд байрлуулсаныг хараад баярлах сэтгэл төрсөн ч түүний дараахан хийсэн бидний хийсэн тандалтанд оролцсон 500 гаруй залуусаас “Хэрэв танд гадаадад ажиллах, амьдарах боломж олдвол өдгөө ажиллаж байгаа ажлаа орхих уу” гэсэн асуултанд судалгаанд оролцогсдын  89% эргэлзэх зүйлгүйгээр “тэгнэ” гэж хариулсан нь баярлах болоогүйг харуулсан юм. Өөрөөр хэлбэл бус нутгийн хувьд Солонгосыг сонирхогчдын тоо буурсан ч гадаадад хөдөлмөр эрхлэх сонирхол бараг 90%-тай байна.
Энэ нь танай байгууллагыг 100 ажилтантай гэж үзвэл 89 ажилтан чинь нүдэнд үл харагдах боловч “үүргэвчээ” үүрчихсэн сууж байна гэсэн үг юм.
Яагаад эх нутагтаа ажиллаж хөдөлмөрлөхөөс илүүтэй хүний нутагт өөрсдийнх нь хэлдэгээр “DJ”, “Хоккейчин” хийхийг илүүд үзэх болов. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр цацах хэт гоёчилсон мэдээлэл, байдаг л сайхан хувцасаа өмсөх, аль л гайгүй гэсэн хэдэн байшин, түрээсийн ч болов үнэтэй машин дэргэд авхуулсан видео клип, түүнээс дутахааргүй арилжааны сурталчилгаа гэж андуурам цуврал кинонууд дээр нь нэмээд хүнд хүчир ажил хийж зовлогоо зовоон байж олсон хэдэн төгрөгөө дуусахгүй мэт санан хоромын зуур тансаглан дуусгах өмнөх “Дүрвэгсэд”-н хачир нэмсэн дэгс яриа энэ бүхний гол төөрөгдүүлэгч нь юм.
Монголынхоо бус гадаад улсын эдийн засгийн хөгжилд тус нэмэр болон ажиллаж байгаа тэдгээр хүмүүс зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт буюу 3D гэж нэрлэгддэг (Difficult, Dirty, Dangerous) хүнд, бохир, аюултай нөхцөлд л ажиллаж байна. 
“Чинийх долоо минийх долоохон” гэсэн үзлээрээ Монгол компанийн эзэн “долоохон” зоосны цалин өгч харийхан болохоор долоогийн “долоон” зоосны өгнө гэж бодох юм. Үнэхээр гар дээр өгч байгаа тоо нь тэднийх илүү байж болох ч таны эрүүл мэнд, элэг бүтэн энх тунх байж орой бүр халуун бүлээрэй байх боломжийг хэдхэн зоосоор үнэлж болно гэж үү.
Сүүлийн үед гадаад ажиллаж хөдөлмөрлөж байсан хүмүүсийг ажил олгогч нар хөдөлмөрт хандах хандлага нь эерэг, мөнгөний үнэ цэнийг мэдэрсэн, ажилсаг хөдөлмөрч зан чанар өндөртэй байдаг гэж үнэлж байгаа боловч мөн л мэргэжил шаардахгүй хар бор ажил дээр л хувиарлаж байна. Энэ нь гадаадад ажиллаж байгаад ирсэн манай хүмүүс зарим мэргэжлийн чиг баримжаатай болж байгаа ч нарийн мэргэшлийн чадвар эзэмших тал дээр сул байна гэсэн үг.
Тэгэхээр энэ нөхцөл байдлыг дүгнэж үзвэл залуусаа мэргэжил шаардахгүй хар бор ажилд хувийн хүсэлтээр явуулахыг зогсоож, гадаадад ажиллах хүч илээх хувь квотыг тогтвортой үйл ажиллагаатай, найдвартай татвар төлөгч, үндэсний аж ахуйн нэгж байгууллагууддаа олгоё. Байгууллага өөрсдийн өсөх ирээдүйтэй, бүтээлч, өөдрөг тэмүүлэл бүхий залуусаа мэргэшүүлэх зорилгоор өөрсдийн үйл ажиллагааны чиглэлийн ажил үүрэгт дадлагажигчаар ажилуулж болно.
Тодорхой зорилго чиглэлтэй яваад ирсэн залуус маань олж авсан мэдлэг, туршлагаа байгууллагын арав, зуу, мянга мянган залууст түгээх нь ойлгомжтой.
Энэ нь ажилтанд ч байгууллагад ч , улс оронд ч үр ашигтай. Ажиллах хүч авч байгаа тал ч ажилтны хариуцлага, найдвартай байдалд санаа зовох, эргэлзэх эрсдэлээ Монголын ажил олгогч нарт ногдуулна гэсэн үг юм.

2013.08.18

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2019 / 06 / 16
УБ - Чинхуандао - Бээжин чиглэлд зохион байгуулагдах тусгай хөтөлбөрт багийн практик аялалд цөөн тооны оролцогч бүртгэнэ. Бүртгэл 06/21 хаагдана.
HR Фото