Байгууллагын хөгжил хувь хүний хөгжлөөс хамаарна гэж үздэг болсноос байгууллагын карьерийн менежментийг заавал авч үзэх болсон. Байгууллага карьерийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулдаг.
Карьерийн хөгжлийн төлөвлөгөө гэдэг нь карьерийн хөгжлийн зорилгыг тодорхойлж, түүнд хүрэх арга замыг тодорхойлно гэсэн үг юм. Энд 2 зүйл авч үзнэ.
1. Тухайн зорилтот албан тушаалд хүрэхээс өмнө зайлшгүй дамжиж ажилласан байх албан тушаалын дарааллыг гаргах. Шат бүрт шаардлагатай чадварыг тодорхойлно.
2. Шаардагдсан зүйлд хүрэх төлөвлөгөгөө боловсруулна.
Карьерийн хөгжил гэдэг нь ажилтан өөрийн карьер ахих төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа бүр юм. Байгууллага ажилчдаа карьерийн хөгжлийн төлөвлөгөөтэй ажиллуулахын тулд ажилчдаа карьерийг төлөвлөх сургалтанд хамруулна. Энд хамтын ажиллагааны зарчим, оролцогчдын үүрэг хариуцлага, байгууллагаас ажилчдад үзүүлэх боломжийг харуулна. Энэ сургалтын зорилго нь ажилчдад карьераа хөгжүүлэх сонирхол төрүүлэх, карьерийг удирдах хэрэгслийг эзэмшүүлнэ.
Хувь хүний шаардлага.
- Тогтвор суурьшилтай ажиллаж байх
- Мэргэжлийн дадлага туршлага сайтай
- Удирдлагатайгаа үр ашигтай хамтран ажиллах
- Байгууллагадаа мэдэгдэхүйц байх
Карьерийн удирдлагын явцад удирдлагын үр дүнг хэмжих хэд хэдэн үзүүлэлт байна.
- Карьерийн хөгжлийн төлөвлөгөөнд хамрагдагсдын дунд ажлаас гаралтын коэффициент ямар байна вэ?
- Албан тушаал ахисан байдал
- Суларсан гол гол албан тушаалыг дотоод эх үүсвэрээс бүрдүүлсэн байдал
- Карьерийн хөгжлийн төлөвлөгөөнд оролцогчдын дунд санал асуулга явуулах
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |