2015/TOP21 ХҮМҮҮС ХООРОНДЫН ХАРИЛЦААНЫ ЗӨРЧИЛ ЗӨРӨЛДӨӨНИЙГ УДИРДАХ АРГУУД
Зайлсхийх арга нь
өөртөө итгэлгүй, шургуу биш, хамтрах хүсэлгүй тохиолдлуудаар үүсэж гарна. Хүмүүс энэ аргыг зөрчил зөрөлдөөний гадна үлдэх, хэлэлцэн зөвшилцөхийг үл ойшоох, эсвэл төвийг сахисан байр суурь баримтлахын тулд хэрэглэдэг. Учир нь зөрөлдөөний төгсгөлийн шийдийг бодох, эсвэл хурцадмал байдлыг эгдүүцсэний улмаас, түүнд тодорхой хэмжээний горьдлого тавьсандаа хэрэглэх болно.
Зөрчил зөрөлдөөнөөс зайлсхийснээр:
- Хамтран ажиллах сонирхолгүй, дайчин бус хандлага;
- Аливаа асуудлыг онцлон авч үзэх сонирхолгүй байх;
- Зөрчил зөрөлдөөнөөс өөрийгөө тусгаарлах;
- Зөрчил зөрөлдөөнийг хувь заяанд нь даатган орхих;
- Эцсийн үр дүнд анхаарахгүй байх, үл тоомсорлох;
- Асуудлыг хэлэлцэхээс булзах эсвэл эв зүйгээр зохицуулах гэсэн оролдлого, хандлагууд илэрнэ.
Заримдаа зайлсхийх нь зөрөлдөөний хурцадмал байдлыг бууруулах ашиг тустай. Гэсэн хэдий ч чухал асуудлыг үл ойшоон үзэж, бусдын горьдлогыг бүр мөсөн тасална. Эцэст нь энэхүү арга маяг нь бусдад сэтгэл тааламжгүй үнэлгээ өгөхөд хүргэдэг.
Сөргөлдөх арга маяг.
Энэ нь дайчин шургуу ба хамтран ажиллах хүсэл сонирхолгүй байдлуудаар илэрдэг зан төрх юм. Хүмүүс хоорондын зөрчлийг ялагч-ялагдагч гэсэн хандлагаар дуусгана. Энэхүү арга маягийг хэрэглэж байгаа хэн боловч бусдыг үл хэрэгсэж өөрийн зорилгыг ханган биелүүлэхийг хичээнэ. Сөргөлдөх нь эрх мэдэл ба ноёлох элементүүдтэй ямагт холбоотой байдаг. Сөргөлддөг хүн нэг тал нь ялах ёстой гэж үзнэ. Уг арга маяг нь заримдаа хувь хүнийг зорилгоо ханган биелүүлэхэд тус болох ба зайлсхийхийн адил бусдад тааламжгүй үнэлгээ өгнө.
Буулт хийх арга маягийг бусадтай хамтрах хүсэл сонирхолтой боловч дайчин шургуу биш зан төлөв нөлөөлнө. Буулт хийнэ гэдэг нь зөвхөн амиа хичээхгүй үйл ажиллагааг бусадтай хамтран ажиллахыг дэмжсэн урт „хугацааны стратеги, бусдын хүндэтгэн хүлцэнгүй байдал гаргасан хэрэг юм. Буулт хийгч нь бусдад сул дорой гэж мэдрэгддэг ч тэдэнд үргэлж таатай үр дүн авчирна.
Хамтран ажиллах хэв маяг.
Энэ нь хүчтэй хамтын ажиллагаа, дайчин шургуу зан төрхөөр илрэх ба хүмүүс хоорондын зөрчилд ялна-ялна гэсэн хандлагаар оролцуулна. Уг хамтран ажиллах хэв маяг нь хоёр талын хүсэл эрмэлзлэлийг дээд зэргээр хангасан хамтын гарцыг төлөөлнө.
Хүмүүс хамтран ажиллах хэв маяг нь дараах шинж чанаруудыг харуулж байдаг гэж үздэг.
- Хэрэв ёсоор нь тохиролцож бүтээлч шийдвэрт хүрэхээр байвал зөрчлийг хэвийн, ердийн. ашиг тустай зүйл гэж үзэх;
- Бусдад үнэн сэтгэлээсээ итгэлтэй хандах гэж үздэг;
- Зөрчил зөрөлдөөн нь бүх талуудад сэтгэл хангалуун байдлыг өгч санаснаараа шийдэх арга гэж тодорхойлдог;
- Зөрчил зөрөлдөөнийг шийдэхэд хүн бүр ижил үүрэг гүйцэтгэдэг ба талуудын саналууд нь бүгд ижил хууль ёсны байсан гэдэгт тэд итгэдэг;
- Хэн нэг нь бүлгийн сайн сайхны төлөө золиос болохгүй гэж үздэг. Энэ хэв маяг нь аль аль талдаа таатай нөхцөл байдлыг бүрдүүлнэ. Тэгвэл эндээс дүгнэж үзвэл хүмүүс хоорондын харилцааны зөрчил зөрөлдөөнийг оролцогч тапууд хамтарч шийдвэрлэх нь: Талуудын ашиг сонирхлыг нэгэн зэрэг хангаж, эерэг уур амьсгалтай хамтын ажиллагааны орчин бий болгох, харилцан бие биеэ хүндэтгэж үзсэн асуудлыг 2 тал хоёулаа ялагч байхад хүргэдэг гэж үзэж болно.
Харилцан тохиролцох хэв маяг
. Энэ нь хамтын ажиллагаа, дайчин шургуу байдлын "алтан" дунджийг илэрхийлнэ. Харилцан тохиролцох нь өгөх-авах үйл явц дээр суурилах ба хэлэлцэн тохиролцох, найр тавихын жинхэнэ илрэл байдаг. Энэхүү арга нь зөрчлийг шийдэх утгаараа түгээмэл хэрэглэгддэг бөгөөд хүлээн зөвшөөрөгддөг. Бусадтай тохиролцож буй хэн боловч таатай үр дүнд хүрэх хандлагатай байдаг.
Хамтран ажиллах хэв маягтай харьцуулахад харилцан тохиролцох нь хамтын сэтгэл ханамжийг дээд зэргээр харуулж чадахгүй, харин зорилгууд бүрэн биелэгдээгүй боловч хоёул сэтгэл хангалуун байх болно.