Танхимын гадуур сургалт нь адал
явдалт мэдрэхүйн сургах ухаанаас үүсэлтэй харьцангуй залуу бөгөөд орчин үеийн
шинэ сургалтын хэлбэр. Үүнд харьцаа хандлагад чиглэсэн сурах барил нэн түрүү
тавигддаг сургалтын арга хэмжээний тухай яригдаж байгаа юм. Сургалтын зорилгууд
ба агуулга зөвхөн онолын хувьд биш, харин нэгдмэл байдлаар толгой, зүрх ба
гараар хялбар мэдэрхүйц байна. Үүний үр дүнд оролцогчид амжилттай суралцах
боломжтой. Учир нь бидний өөрөө хийж буй зүйлийн 90% нь бидний ой тогтоолтод
үлддэг ба хэзээ ч дахин санах боломжтой байдаг. Харин үүний эсрэгээр бид сонсож
буй зүйлийн 20% нь, харж буй зүйлийн 30%, сонсоод харсан зүйлийн 50%, өөрийн
хэлж буй зүйлийн 70% нь бидэнд мэдэгдэхүйц үлддэг. Ингэхээр аливаа зүйлд өөрөө
оролцож, өөрөө хийж үзэх нь цаашид үлдэцтэй сурах үнэхээр хамгийн зөв зам болж
байна.
Танхимын гадуур сургалтын арга хэмжээний үед сурах гэдэг нь
биеэр оролцох, мэдрэхээр туршигддаг бөгөөд энэ нь ердийн бус талбарт буюу
тодруулбал чөлөөт байгал орчинд явагддаг.
Ялангуяа нэг байгууллагад
бүтцийн өөрчлөлтийн процесс явагдаж, шинэ зохион байгуулалтанд сурч буй үед
танхимын гадуур сургалтын арга хэмжээ хэрэгцээтэй байдаг. Сурч буй зохион
байгуулалтын концепт байгууллагын дотор хүмүүсийн гүйцэтгэх үүргийн нэр хүндийг бий болгох ба ингэснээр
хүмүүсийн эерэг дүр зургийг урьдчилан бүрдүүлдэг. Ажилтнуудын мэдлэг чадвар
(“human resource“) тухайн сурч буй зохион байгуулалтын үндэс суурийг харуулдаг.
Хувийн чармайлт зүтгэлийг дэмжих, харилцан түншийн хэмжээнд харьцах, чанартай
багийн ба группийн ажлын концепц, багийн доторх шатлалыг өөрийн үүрэг
даалгавар, хариуцлага бүхий хүрээгээр солих зэрэг нь шинэ зохион байгуулалтын
үндсэн тулгуур баганыг харуулдаг. Шинэлэг, сурч буй зохион байгуулалтыг
бодитоор хэрэгжүүлэхийн тулд үүнд зориулсан бүтцийг бий болгох хэрэгтэй. Сурч
буй байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх бодлогод шинэ шаардлага тавигдана.
Үүнд коучинг, баг хамт олныг хөгжүүлэх сургалт уулзалтуудыг зохион байгуулж
болно.
Шинээр сурч буй байгууллагад
сурах чадвартай ажилтнууд шаардлагатай. Энд сурах гэдэг нь зөвхөн мэргэжлийн ба
заах арга зүйн мэдлэгээр хязгаарлагдахгүй мөн харьцаа хандлага, хувь хүний
болон багаар ажиллах чадварыг багтаана. Эдгээр чадварыг цаашид хөгжүүлэхийн
тулд танхимын гадуур сургалт хийгдэнэ.
Бие болон хөдөлгөөнд
тулгуурласан сургалтын хэлбэр нь байгууллагын доторх өөрчлөлтүүдийг дэмжих,
туслах “багаж хэрэгслийг” санал болгож байгаа юм. Бодит байдалд ойр, шинэ
маягийн үр ашигтай нөхцөл байдалд итгэлтэй бус байдал үүсгэх хүчин зүйлүүдээр
дамжуулан үнэн бодит мэдрэмж ба бодит харьцааг мэдрэх ёстой: туршлагаас үүдсэн
боломжуудыг санал болгосон тусгал, алдаанаас суралцах. Ингэснээр л өөрчлөлтийн
процесс боломжтой болно. Танхимын гадуурх сургалтаар багийг болон хувь хүнийг
хөгжүүлэх техник ба багаар ажиллах даалгаварууд хийгдэнэ.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |