Сургалт, хөгжил
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.67%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.37%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.89%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
14.07%
Байгууллагын сургалт (CTP)
- 2016 / 05 / 04
2015/TOP21 БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ ГЭЖ ЮУГ ХЭЛДЭГ ВЭ?


Хүн бүтээдэг, амьтад бүтээдэггүй. Хүн бүтээхийн төлөө амьдарч, амьдрахын төлөө хооллоно. Амьтад зүгээр л амьд байхын төлөө иднэ. Бүтээлч сэтгэлгээ нь хүний амьдралыг жинхэнэ ёсоор нь амьд болгоно. Бүтээхгүй, оролдохгүй юм бол амьдрал дэндүү уйтгартай.Иймээс “бүтээлч сэтгэлгээний ачаар хүн нь хүн байж, амьдрал нь амьд болно” хэмээнэ. “ XXI зуунд хүмүүс ихэд хөгжиж, жинхэнэ хүн болох замдаа шуудран орно. Хүн бусдаас хараат байхаа болино, хараат хүн гэдэг бол хүн биш, тэрэгний морь” гэж эрдэмтэд бичиж байна. Ингэхээр “та өөрөө өөртөө эзэн” гэдэг зарчим хэрэгжих нь ээ. Өөрөө өөртөө эзэн байх урьдач нөхцөл нь бие дааж сэтгэхэд оршино. Бие дааж сэтгэж, амжилтанд хүрэх үндсэн стратеги нь бүтээлч сэтгэлгээ юм.

 

Тухайн хүний сэтгэлгээний бүтээлч чанар ямар хэмжээтэй, аль түвшинд байгааг нь тогтоож болох уу?

Болно. Доктор Ж.Торренс ийм тест боловсруусан бөгөөд баруун орнуудад байнга ашигладаг.

 

Тэгвэл бүтээлч сэтгэлгээгээ цаашид хөгжүүлж болох уу?

Бололгүй яахав.

 

Яаж суралцах вэ?

Жолооны дамжаанд суралцаад жолооч болдог шиг сэтгэлгээний бүтээлч чадварыг хөгжүүлэх IQ клубт суралцаад бүтээлчээр сэтгэдэг болж чадна.

 

Тэгвэл IQ клубт боддог маш хялбар нэг жишээг хэлнэ үү?

Бидний хувьд пивоны хоосон лааз бол хог юм. Гэтэл IQ клубт хичээллэдэг найман настай хүүхдүүдэд пивоны хоосон лааз өгөөд “энэ лаазыг ашиглаж болох уу “ гэхэд 15 хэрэглээг нь олсон байна. Харин та энэ бодлогыг бодоод үздээ. Хэдэн хэрэглээг олох бол? Монголчууд бид юмахнаар юм хийнэ гэж ярьдаг, үнэхээр тийм бол илүү бүтээлч сэтгэдэг хүмүүс юм. Бүтээлч сэтгэлгээ нь дараах тулгуур зарчмуудыг удирдлага болгодог. Үүнд:

 

-Би мэдэхийг хүснэ.

-Би чадна.

-Би эрсдэлээс айхгүй.

-Би хуучнаасаа татгалзаж чадна.

-Би шинэ зүйлийг хүлээн авч чадна зэрэг юм.

 

- “Би мэдэхийг хүснэ” гэдэг бол сониуч зан юм. Хүн гэдэг угийн сониуч зантай. Энэ зангийнхаа ачаар амьтны ертөнцөөс тасарч, хүний ертөнцийг үүсгэсэн. Сониуч зан нь хүний гоц чанар бөгөөд уураг тархины танин мэдэх үйл ажиллагааг өдөөн дуудагч нь юм. Хүний сониуч зан бага насанд илүү тод илэрч аажмаар буурдаг байх юм. Та хүүхдээ, ач зээгээ ажиглаарай, юм юмыг шохоорхоно. Нэг юманд тэгтлээ удаан шунахгүй, уйдна, тэгээд өөрийг оролдоно. Зарим хүүхдүүд дэндүү оролдомтгой байдаг, ямартаа л монголчууд хүүхдээ бүс юмуу олсоор орныхоо хөлөөс уячихдаг байв гэж. Та бид өөрсдөө ч нялх байхдаа уяуулж, арай том болох үедээ элдвийг оролдсоныхоо төлөө загнуулж байсан. Том ч бага ч ялгаагүй аливаа шинэ нээлт сониуч зангаас эхтэй. “танин мэдэхүй, гайхахаас эхэлнэ”. гэж Аристотель айлджээ. Исаак Ньютон модны сүүдэрт сууж байж. Алим нь газар унахыг ажигласан тэрээр “энэ алим яагаад доошоо унав, цаашаа, дээшээ явчихгүй яасан юм, учрыг нь олъё” гэж сониучирхан бодож ургуулан сэтгэсээр ертөнцийн таталцлын хуулийг нээсэн гэлцдэг. Үнэн байж ч мэднэ. Томас Эдисон хүн төрөлхтөн олон зуун нээлт хийж бэлэглэсэн хүн юм. Тэрээр том болсон хойноо ч яг л хүүхэд шиг сониуч хэвээрээ үлдсэн аж. Рене Декарт ханан дээр ялаанууд хэрхэн гүйлдэхийг ажиглаад аналитик геометрийг бодож олсон гэх юм билээ.

 

“Би чадна” гэдэг итгэл уг нь хүн бүрт байдаг. Даанч түүнийгээ ашиглах нь цөөн, ашигласан нь бусдаасаа цойлон түрүүлдэг. Хэд хэдэн залхуу хүнтэй ярилцаж тодорхой ажил хийхийг санал болгоход ердөө л “би чадахгүй байх, би дийлэхгүй биз” гэдэг сөрөг итгэлтэй болсон байв. Өөрөө өөрийнхөө хөгжлийг чөдөрлөнө гэдэг энэ. Монголчууд бид түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэж ярилцдаг. Бас хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэсэн үг ч бий. Эрх чөлөөг нухчан дардаг тоталитор нийгэмд дарангуйлагч удирдагчтай байгууллагад л ийм үг тохирдог. Эдүгээ тоталитор нийгэмд нь нурсан, мөдхөн дарангуйлагчаар удирдуулсан хамт олон бас задарна. Ингэхээр эрсдэлээс айх шаардлагагүй юм. Гэхдээ хүн бүрийг эрсдэлд ор гэж шаха:ж болохгүй. Төрөлхийн аядуу зөөлөн араншинтай, эрсдэлийг тойрч чаддаг хүмүүс байдаг, бас угийн аймхай нь ч таардаг.

 

Хуучнаасаа татгалзахгүйгээр шинийг сэдэж болох уу гэвэл болохгүй гэж хариулъя. Шинэ нь хуучнаасаа давамгайлж байгаа нөхцөлд тэр л нөхцөлд хөгжил дэвшил ирнэ.урагшаа харж, ирээдүйрүүгээ чиглэсэн нь хөгжиж, арагшаа харж, өнгөрснөө санагалзсан нь хоцордог хуультай. Элэнц хуланцаа үгүйсгэх магтахын аль нь тусаар бага, цаг барж хөгжлийг сааруулна. Сүүлийн үед шударга хүмүүс “монголчууд бидний хувьд хийж бүтээх нь багадаад, дурсах, дуулах, ууж, уйлах нь ихдээд байна” гэх болов. Энэ үнэн байж мэднэ. Тэгвэл толгойгоо 180 градус эргүүлж урагш нь харуулцгаая, ингэхгүйгээр хойшоо харчихаад урагшаа явна гэж юу байхав дээ. Шинийг хүлээн авхад эр зориг, иртэй ухаан хоёулаа хэрэгтэй. Эр хар зориг бидэнд бий, харин ир сайтай хурц ухаан л дутагдаад байх шиг. Үг, үйл хоёрт ялгаа бий. Урам үг урласнаар уран барилга болохгүй. Үйл ажил дээр л сэтгэлгээний бүтээлч чанар тодорно. Иймд бүтээлч сэтгэлгээ нь үйлийн талдаа илүү ойр юм. Хүнд бага ярь гэж 1ам, түүнээсээ 2 дахин их хий гэж 2 гар, ямагт сэтгэж, бодож бай гэж том гэгчийн толгой заяасан гэлцдэг. Энэ зарчмийг нийгэм хамт олон дээр буулган ойлгож ч бас болно. Та эргэн тойрноо үр бүтээлтэй ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийг сайн ажиглаарай. Тэд бүтээлч сэтгэлгээнд илүүтэй суралцсан нь харагдах вий. Тэдэнд олдсон боломж танд олдоогүй ч байж магад, тэгвэл та болон таны үр хүүхэд IQ клубт хичээллэх замаар тийм боломжийг бүрдүүлж болох юм шүү дээ. Бүтээлч хүмүүстэй хамтран ажиллаж, ойр байсан залуус бүтээлч болсон нь олонтаа. Ингэхээр бүтээлч сэтгэлгээнд суралцаж болдог байх нь.Та бусдын хэрэгцээг гярхай ажиглаж, мэдэрч байв. Тэгвэл түүнийг хангах арга ухааныг хайх сэдэл, тэмүүлэл танд төрнө. Ингэвэл таны сэтгэлгээний бүтээлч чанар идэвхжинэ.

 

Хүмүүс халуун усанд орж байхдаа дуу сонсох хэрэгцээнээс магнитафон, багтраа өвчтэй хүмүүсийн хивсээ цэвэрлэх шаардлагаас тоос сорогч, пиво онгойлгогчоо мартсан пивочдын хэрэгцээнээс таг онгойлгодог машин хийх бодол үүссэн гэдэг. Эцэг эхчүүд та бид хүүхдээ аль болох багаас нь бүтээлч сэтгэлгээний төлөвшилтэй болгоход анхаарах ёстой. Ялангуяа өөрөөр нь өөрийг нь биеийг нь даалгаж сургавал зөвдөнө. Энэ тал дээр манай боловсролын тогтолцоонд асар том цоорхой бий. Америк, Японд бага насны хүүхдүүд том гэхчийн цүнх үүрсэн ядрангуй явж байх нь элбэг. Цүнхэн дотор нь ном дэвтэр, бас өдрийн хоол, хувцас хунар нь байдаг. Тэд бүр багаасаа дор хаяж өөрийнхөө хэрэглэдэг зүйлээ өөрөө үүрч дааж сурах ёстой гэнэ. Тэр бүү хэл эцэг нь 2 настай хүүхдээ үүрчихсэн, хүүхэд нь тоглоом хувцсаа давхар үүрчихсэн явж байдаг. Энэ нь эцгээрээ зөвхөн өөрийгөө үүрүүлэх, бусдыг нь чи өөрөө үүр гэсэн санаа юм. Хүн тө бусдын санал шүүмжлэлийг тэвчээртэй, ухаалгаар сонсож сур. Тэдний яриа нь дотор танд хэрэгтэй санаа оноо лавтайяа байгаа, түүнийг нь шүүрдэж аваад бусдыг нь хаячих. Авсан юмаа нилүүлээд бай, тэгвэл та л хожно, та л хөгжинө. Таныг оюун ухааны хөгжлөөр нь л IQ коэффициент чинь байна гэж найз чинь шүүмжлэхэд та түүнд гомдох хэрэггүй. Шүүмжийг нь хүлээн аваад IQ клубт хичээллээд өөрийгөө хөгжүүлж үүнээс илүү ухаантай болчих. Ингэхэд найз чинв таньд тус болсон хүнд тооцогдоно биз дээ.

 

Эндээс бүтээлч сэтгэлгээ нь мөн чанараа хөгжүүлэх сэтгэлгээ гэсэн дүгнэлт гарна. Хүн бүтээлчээр сэтгэж хөгжүүлэх сэтгэлгээнд суралцана, тэр бусдаасаа илүү түргэн хөгжиж боловсронгуй болж сайжирна. Энэ бол хүн бидний амьдралын үндсэн зорилго байж таарна.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 01 / 08
Зөвлөх үйлчилгээ болон "Байгууллагын захиалгат сургалт" сургалт, танхимын сургалтуудын 2023-2024 оны хөтөлбөр болон танилцуулга.
Жил бүрийн сүүлийн улирал уламжлал болгон танилцуулдаг тухайн жилийн хамгийн их захиалга авсан, эрэлттэй байсан байгууллагын сургалтын агуулгыг танилцуулж байна.
- 2023 / 01 / 08
Corporate Training: ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ Зорилго: Хэрэглэгч, үйлчилүүлэгчийг хүндэтгэх, сэтгэл ханамж болон давтан худалдан авалтыг нэмэгдүүлэх арга зүйд суралцана.
- 2022 / 07 / 02
-2021 / 06 / 07
Байгууллагын захиалгат сургалтын "Шинэчлэгдсэн - Шинэ" сэдвүүдийг танилцуулж байна. (Хамт олны хандлагын сургалтууд)
-2020 / 03 / 19
Жил бүрийн сүүлийн улирал уламжлал болгон танилцуулдаг тухайн жилийн хамгийн их захиалга авсан, эрэлттэй байсан байгууллагын сургалтын агуулгыг танилцуулж байна.
-2019 / 01 / 03
Ажлын байр идэвхтэй хайгчдийн анхааралд: Шинэ ажлын байран бэлтгэх CRC сертификат олгох сургалтын шинэ элсэлт 2019.01.21 эхлэнэ.
HR Фото