HR BOOK REVIEW 17: Jochen Zeitz, Anselm Grun "The Manager and the Monk"Зохиогч: Иохен Зайц, Анселм Грюн “Менежер ба лам” номын тухайдЭнэ ном нь Лам бол CEO гэсэн эсрэг тэсрэг бодолтой хоёр хүний хөгжил цэцэглэлт, соёл гээд өөрөөр хэлбэл одоогийн бидний амьдралд байнга тулгардаг асуудлын талаар өгүүлэх болно.Номонд дурьдагдах тэдний харилцан яриа нь тэр хоёрын үзэл бодолд ялгаатай гэхээс илүү адилхан зүйл олон байгааг харуулах болно. Жишээ нь Иохен Зайц энэ номыг хэвлэхэд "Пума" компанийн CEO байсан бөгөөд цаг хугацаа маш хурдан урсан өнгөрөх хорвоог бодож тунгаах, амар амгаланг мэдрэх газар хэрэгтэй байгааг хэлсэн байдаг. Тэр заримдаа сүмд амьдрах нь түүнд дотоод тэнцвэрээ олох, бүтээлч эрч хүч, хүч чадлаа нөхөх боломж олгодог гэж боддог гэнэ. Мөн лам нар болон менежерүүд байгаль орчныг хамгаалах, нийгмийг сайжруулах, тогтвортой арга барил хэрэглэх зэрэгт адилхан сонирхолтой байдаг аж.Уншигчид энэ номоор дамжуулан тэдний ертөнцийг үзэх үзэл бодолд нэвтрэх бөгөөд уг ном нь хүн бүр шинэ боломжтой, орчин үед хариуцлагатайгаар бусдыг удирдах талаар ухааруулах гарын авлага юм./Энэхүү ном Монгол хэл дээр хэвлэгдээгүй болно/
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |