Өөрөө ажиллаж мөнгө хийдэг бүх саятнууд шаргуу, маш шаргуу, бүр их шаргуу хөдөлмөрлөдөг. Эдгээр мэргэжилтнүүд ажилдаа бүхнээс өмнө ирж, бусдаас шаргуу ажиллаж, орой болтол ажил дээрээ үлддэг.Тэд өөрсдийнхөө салбарт хамгийн их ажилсаг хүмүүсийн тоонд багтаж, хүмүүсийн дунд нэр хүндтэй нэгэн болдог. Хүн болгон тэднийг мэддэг.
Ажил дээрээ "+40" гэдэг томъёог ашиглаж бай. Энэ томъёо юу гэсэн үг вэ? гэвэл: Та амьдрахын тулд долоо хоногт ердөө 40 цаг ажиллана. Харин амжилт гаргахын тулд 40-өөс илүү цаг ажиллах ёстой гэсэн үг юм. Хэрэв та долоо хоногт ердөө 40 цаг ажиллавал энэ нь таны зөвхөн амь зуух арга л юм. Энэ янзаараа бол та хэзээ ч урагшаа ахихгүй. Энэ янзаараа бол та хэзээ ч санхүүгийн том амжилтанд хүрэхгүй. Таны хамт олон чинь хэзээ ч таныг жинхэнэ ёсоор хүндлэхгүй, үнэлэхгүй. Та ажлаа долоо хоногийн турш зөвхөн 40 цагаар хязгаарлаад байвал насан туршдаа дундаж ажилтан хэвээрээ үлдэх болно.
40-өөс илүү гарсан цаг бүр таны ирээдүйд оруулж байгаа хөрөнгө оруулалт юм. Та долоо хоног бүр өөрийнхөө ажилд 40-өөс илүү хичнээн цаг зарцуулаад байгааг өөрөө хараад байвал 5 жилийн дараа тийм болно гэж өөрөө маш нарийн тооцоолж чаддаг болно. Ажлын уртасгасан өдөр, ачаалалтай ажил хоёрт ямар ч халаа сэлгээ байдаггүй.
Америкийн саятнууд долоо хоногт дунджаар 59 цаг ажилладаг. Тэдний ихэнх нь ялангуяа шинэ ажлынхаа эхэн үед 70-80 цаг ажилладаг. Долоо хоногийн ажлын өдөр нь тав биш зургаа, тэгсэн хирнээ ажлын өдрийн үргэлжлэх хугацаа харьцангуй урт байдаг. Хэрэв та өөрөө ажиллаж мөнгө хийдэг тэр саятнуудтай уулзах юм уу утсаар холбогдоё гэвэл эсвэл өглөө ажил эхлэхэс өмнө, эсвэл ажил тарсаны дараа утасдаарай гэж зөвлөх байна. Өөрөө ажиллаж, мөнгө хийдэг саятнууд аль хэдийн ажилдаа ирчихсэн, ажиллаж байхад өглөөний есөөс оройн таван цаг хүртэл ажилладаг ажилтнууд эсвэл ажилдаа дөнгөж ирж байдаг эсвэл ажлаасаа аль хэдийн явчихсан байдаг.
Та ажил дээрээ байж л байвал ажлынхаа бүх цагт ажиллах ёстой гэсэн өөр нэгэн ноёлох ухагдахуун байдаг. Ажиллахдаа цагийг ч хий хоосон бүү өнгөрүүл. Өглөө ажлынхаа өрөөнд ирэнгүүт, ширээний ард суугаад шууд ажилдаа ор, хөдөлмөрлөж эхэл. Хамт ажиллагсад чинь чамтай ярих гээд, үймүүлэх гээд байвал уучлал гуйн "Би ажилдаа яаралтай орох шаардлагатай байна!" гэж хэл.
Энэ нь гэр ахуйн ажлаар хөөцөлдөхгүй, найз нөхөд рүүгээ утасдахгүй, өөр хоорондоо ярилцахгүй, сонин хэвлэл уншихгүй байх гэсэн үг огт бишээ. Гэхдээ та ажлынхаа байрандаа ирчихсэн л бол ажилах ёстой бүх цагаа заавал ажиллаж өнгөрүүлээрэй. Бүхнээс эрчимтэй, шаргуу хөдөлмөрлөдөг хүний алдар хүндийг хүртэхийн төлөө одоо өнөөдөр шийдвэрээ гарга. Энэ таныг энэ ажлаа бараг эхлэхээс өмнө танд хамгийн хурдан туслах тэр хүмүүсийн анхаарлыг татна.
Өдөр бүр ажилдаа зарцуулдаг цагаа яаж уртасгах, ихэсгэх тухай төлөвлөгөөг одооноос эхлэн хий. Ажилдаа эрт ирдэг болох шийдвэр гаргаж, өдрийнхөө гараанд урагшаа ухасхийж суга үсрэн гар. Өдрийн хоолны цагаар бусад хүмүүс чинь явчихсан байлаа ч та өөрөө ажилла. Дахиад өөр ямар нэгэн юмыг амжуулахын тулд орой бусдаас дор хаяж цагийн дараа яв. Та өдөр бүр ажлынхаа үргэлжлэх хугацааг ердөө хоёрхон цагаар уртасгавал уг арга хэмжээ нь таны ашигт үйлийг хоёр дахин нэмэгдүүлнэ.
Хурдан баяжъя гэвэл улам ихийг мөрөөд
Өөрөө ажиллаж, өөрийнхөө мөнгийг хийдэг саятнуудын анхны нууц бол бүр энгийн: Агуу ихийг мөрөөд! гэсэн үг юм. Yүний тул өөрийгөө мөрөөдөл болго. Та өөрийнхөө амьдралыг орвонгоор нь эргүүлж, өөрийнхөө хүсч байгаа тэр амьдралаа зөгнөж төсөөлөн бодохыг өөрөөсөө шаард.
Агуу их хүмүүс цөм яг л өнөөдөр тэдэнд юу байгаагаас бүр илүү ихээр ялгагдах гайхамшигт зүйлийн тухай мөрөөдлөөс эхэлдэг. Чамд хангалттай цаг хугацаа, бүх мөнгө чинь, боловсрол арвин их туршлага, олон зуун найз нөхөд, хэлхээ холбоо, бүх нөөц бололцоо гээд амьдралаас хүсч байгаа юм бүхэн чинь байна. Хэрэв таны чадавхи харьцангуй хязгааргүй гэж үзвэл ямаршуухан амьдралыг өөртөө болон гэр бүлийнхэндээ бий болгохыг хүсэх вэ?
"Ирээдүйгээс эргээд" дүрслэн бодох дадлага хийцгээе. Энэ бол амжилт олж байгаа хүмүүсийн байнга хэрэглэдэг хамгийн их үр ашигтай арга юм. Ингэж ургуулан бодох нь таны оюун ухаан, зан байдлыг донсолгосон ер бусын нөлөө үзүүлнэ. Яаж ингэж төсөөлөх вэ? Та өөрийгөө 5 жилийн тэртээ аваачиж тавь. 5 жил өнгөрсөн, тэгээд одоо таны амьдрал туйлын сайхан өв тэгш болсон гэж бод. Тэгвэл амьдрал чинь яаж харагдаж байна? Та юу хийж байна? Хаана ажиллаж байна? Хичнээн хэмжээний мөнгөтэй болж байна.
Өөртөө зориулсан ирэээдүйн дүр зургаа олон жилийн дараа байхаар тооцоолон дүрслэн гарга. Та өөрийнхөө эрүүл мэнд, аз жаргал, хөгжил цэцэглэлтээ хэдий чинээ төсөөлөн гаргана тэр чинээгээрээ энэ бүхнийг хурдан хийхийн төлөө өөрийгөө дайчилна. Тэр чанараараа өнөө сайхан гэж төсөөлсөн бүхэн чинь тань руу хурдан ойртож ирнэ. Хэрэв та амьдралдаа чухам юунд хүрэх гэж байгаагаа бүр нарийн тодорхой төлөвлөвөл энэ зорилгоо үйл ажиллагаанд оруулж, хэрэгжүүлэх шийдвэр төгс болж, та илүү их бололцоотой, өөрийгөө хөдөлгөх хүч танд бий болно.
Агуу ихийг мөрөөдөх явдал бол таны зорилгодоо хүрэх тухайлбал санхүүгийн хараат бус байдалд хүрч очих замын эхлэх цэг нь юм. Ихэнх хүмүүсийн бодит амжилтанд хэзээ ч хүрч байгаагүй анхдагч шалтгаан бол "Би үүнийг хийж чадна" гэж хэзээ ч сэтгэж байгаагүй. Ийм учраас тэд тэр зүйлээ хийх гэж хэзээ ч оролдож байгаагүй.
Тэд уралдааны энэ замын гараанд гарах гэж оролдоогүй, зүгээр л сууж байсан. Мөнгөний асуудал дээр болохоор тэд мөнгө олно эсвэл бүр түүнээс илүү юм хийнэ гэж тооцолсон хэрнээ тэрүүхэндээ эргэлдээд байдаг. Харин танд агуу их тухайлбал санхүүгийн амжилтанд хүрнэ гэсэн мөрөөдөл төрөхөд амьдралын тань болон өөрөө өөрийгөө ойлгох таны ойлгоц түүнтэй хамт нэгэн зэрэг өөрчлөгдөнө. Тэгээд та бүр өөр зүйлийг хийж эхэлнэ. Та аажмаар бага багаар хийж эхэлнэ.
Тэгсэн хэрнээ сайн сайханд хүрэх таны амьдралын зорилгын чиглэл хандлага одоохондоо өөрчлөгдөхгүй. Агуу ихийг мөрөөдөх нь санхүүгийн амжилтанд хүрэх болон та өөрөө ажиллаж, мөнгө "хийж" саятан болох эхний алхам юм.
Өрөө төлөхөөс өмнө өөрийнхөө хадгаламжинд мөнгө хий!
Хөдөлмөрлөж олсон бүх мөнгөнийхөө нэг хэсгийг хуримтлуулах хэрэгтэй. Хэрэв та мөнгөө хэмнэж чадахгүй бол таны сүр жавхлангийн буюу цог хийморийн үр хэзээ ч соёолохгүй.
Хөдөлмөрлөж, бүхий л амьдралынхаа турш олсон орлого бүрээсээ 10 хувийг хадгалж хуримтлуулна гэсэн шийдвэрийг та өнөөдөр гарга. Өөрийнхөө цалин, аливаа орлого бүрийнхээ 10 хувийг хуримтлал хадгаламжинд оруулж, банкны тусгай дансанд хийгээд бай. Хэрэв өөрийнхөө хөдөлмөрлөж байгаа хугацаандаа сар бүр 100 доллар хэмнээд түүнийгээ жилд 10 хувийн хүүтэй банк юм уу хөрөнгө оруулалтын газар хадгалуулвал та тэтгэвэрт гарах үедээ нэг саяаас багагүй доллартай болсон байна. Эндээс харахад хэн ч байлаа гэсэн эртхэн шиг мөнгө хуримтлуулбал бараг тэтгэвэрт гарах наснаасаа өмнө саятан болох боломж байна.
Бүх амьдралдаа мөнгөө хэмнэх зуршлыг өөртөө бий болгож, түүнийгээ хөгжүүл. Санаатайгаар мөнгө хуримтлуулна гэдэг хялбар зүйл биш. Энэ нь нилээд шийдэмгий байдал, зорилго эрмэлзлэл, сэтгэлийн их хүч тэнхээг шаарддаг. Та өөртөө албан ёсны зорилго тавиад түүнийгээ цаасан дээр бичээд, төлөвлөгөө зохион уг төлөвлөгөөн дээрээ байнга ажилла. Тэгээд ийм үйл ажиллагаа чинь чамд дасал болж, зуршил тогтох тэр үеэс эхлээд таны санхүүгийн амжилт баталгаатай болно.
Бүх зүйлд хэмнэлтийг, хэмнэлтийг бас дахин хэмнэлтийг баримтал. Мөнгийг нэг гэлгүй зарж байхдаа маш их болгоомжтой ханд. Зарлага бүртээ эргэлзээ төрүүлж бай. Ямар нэгэн юм худалдаж авах чухал гэсэн шийдвэрээ сардаа хойшлуулж болдоггүй юмаа гэхэд ядаж долоо хоногоор хойш тавьж бай. Юм худалдаж авах эцсийнхээ шийдвэрийг хэдий чинээ их удаан хугацаагаар хойшлуулна таны шийдвэр хамгийн сайн болж, та энэ цаг үед хамгийн өндөр, хамгийн шилдэг нэр хүндийг олно.
Хүмүүс тэтгэвэртээ ядуу гардаг гол шалтгаан бол тэд дандаа өөрийн мэдэлгүй хэрэгтэй хэрэггүй элдэв юм худалдан авч байсанд оршино. Тэд өөртөө таалагдсан ямар нэгэн зүйлийг яахав ийхэв гэхгүйгээр шууд л худалдан авдаг. Тэд "орлогын хирээр зарлага өсдөг" хэмээн үздэг "Паркинсоны хууль"-ийн хохирогч нь болцгоодог. Энэ нь та хичнээн их мөнгө олсноос үл шалтгаалан олсон мөнгөнийхөө хирээр түүнээс арай илүү хэмжээгээр зарлага гаргадаг гэсэн үг. Тийм тохиолдолд та мөнгө хадгалах талаар хэзээ ч урагш явахгүй, амжилт олохгүйгээр барахгүй та хэзээ ч өрнөөс мултарч чадахгүй.
Гэвч та ямар ч тохиолдолд Паркинсоны хуулийн хохирогч болох ёсгүй. Хэрэв та хөрөнгө, чадал чинээнийхээ хирэнд үл тааруулан өөрийнхөө орлогын 10 хувийг хэмнэе гэвэл яг өнөөдрөөс эхлээд өөрийнхөө орлогоос ядаж нэг хувийг хадгаламжинд хадгалуул. Өөрийнхөө яаралтай төлөх ёстой өрөө төлөхөөсөө өмнө сар бүрийн эхэнд тэр касс руугаа дурдсан тооны мөнгөө заавал хий. Тэгээд өөрийнхөө орлогын үлдсэн хэсгийн 99 хувиар амьдралаа залгуул. Ингээд 99 хувиараа амьдралаа амжуулах зуршилтай болсныхоо дараа орлогынхоо хоёр хувийг, дараа нь гурван хувийг, тэгээд дөрвөн хувь гэх мэтчилэнгээр дээшлүүлэн хадгал.
Ингээд нэг жилийн дотор та орлогынхоо 10 хувийг хэмнэж сурвал дараа нь 15 хувь, бүр 20 хувийг ч хүртэл хэмнэх бололцоотой болох бөгөөд түүнээс үлдсэн мөнгөөрөө бүр илүү ч тохитой амьдарч чадна. Орлогоо хэмнэсэнийхээ хирээр таны хадгаламж, хөрөнгө оруулалтын чинь хэмжээ өсч эхэлнэ. Ингээд та өөрийнхөө зарлага бүрт улам бүр маш анхааралтай бас болгоомжтой хандах болно. Мөн тэрчлэн өр зээлээ тогтмол төлсөөр өргүй болно. Ингээд нэгээс хоёр жилийн турш хатуу хяналтын дор та өөрийнхөө санхүүгийн бүхий л амьдралыг зохицуулах бөгөөд өөрөө ажиллаж мөнгө хийдэг саятан болох гол зам руугаа орох болно. Ийм үйл ажиллагааг чин үнэнээсээ хийсэн тэр хүнд амжилт өөрөө ирнэ. Өөрөө оролд, хий, тэгээд та өөрийнхөө хувийн жишээгээрээ орлогоо хэмнэж, мөнгө хуримтлуулж болдог юм байна гэдгийг батлаж чадна.
Өөрийгөө шилдэг сайн болгоход зориул
Өөрийнхөө одоогийн хийж байгаа ажлаараа хамгийн шилдэг болох шийдвэрээ өнөөдөр шууд гарга. Таны ажиллаж байгаа орчин, хүрээллээс үл хамааран тэр орчин, хүрээлэлдээ хамгийн дээд 10 хувьд нь орох зорилтыг өөртөө тавь. Ийм шийдвэр таны өөрийгөө зориулах тэр ажилд маш өндөр ур чадвар олох арга болно. Мөн ийм шийдвэр нь таны одоогийн намтар түүхийг бүрэн эргүүлэх эргэлтийн цэг болох юм. Амжилт олсон хүмүүс нь өөрсдийнхөө сонгож авсан тухайн салбартаа онцгой нэр хүндтэй хүмүүс байдгийг орчин тойрныхон нь яах аргагүй хүлээн зөвшөөрдөг. Өөрөөс чинь илүү сайн хүн хаана ч, хэн ч байхгүй гэдгийг,өөрөөс чинь илүү их ухаантай хүн бас хаана ч, хэн ч байхгүй гэдгийг санаж яв. Ийм учир өнөөдөр дээд зиндааны 10 хувьд багтаж байгаа хүмүүс цөм хамгийн доод ядуу байсан 10хувийн хүмүүсийн дундаас төрж гарсан байдаг. Одоо амжилт олж байгаа хэн ч байлаа гэсэн өмнө нь хэзээ нэгэн цагт тэдний ажилд андаа сайн байгаагүй, бүтэлгүй явдал бишгүй дээ л тохиолдож байсан. Өөрийнхөө салбарт одоо эхний эгнээнд явж байгаа ямарч хүн тухайн үед бусдын хэв загвараар тасралтгүй жиргэж,хамгийн сүүлчийн эгнээнд арайчүү алхаж байсан. Иймийн тулд бусдын хийсэн тоо томшгүй тэр их ажлыг тэдний байгуулсан мөн тийм л амжилтаар та гүйцэтгэж чадна.
Таны шийдвэр бол та өөрийгөө зориулсан үйл ажиллагааныхаа хүрээн дэх шилдэг 10 хувьд багтаж,амжилтанд хүрэх явдал бөгөөд энэ нь таны амьдралд гарч байгаа агуу их эргэлтийн үе юм.Энэ шийдвэр нь бас таны хувийн бахархал болон өөрийнхөө чанар чансаагаа ойлгох мэдрэмжтэй болох, өөрийгөө хүндлэх өндөр
Юуны тухай хамгийн их бодно, та тийм л болно
Хүн төрөлхтний түүхийн хамгийн агуу их нээлтийг "Юуны тухай хамгийн их бодно, та тийм л болно" гэж тодорхойлох боломжтой. Бусад бүх зүйлтэй хамгийн их харьцуулахад та бүхэнд учирч болох хоёр хүчин зүйл байдаг, энэ нь: Юуны тухай та хамгийн их боддог вэ? Yүний тухай та яаж боддог вэ? гэсэн хоёр хүчин зүйл юм. Амжилт олж байгаа хүмүүс цаг хугацааныхаа үндсэн тодорхой хэсгийг өөрсдийнхөө зорилгын тухай бодоход зарцуулдаг. Yүний үр дүнд тэд өөрийнхөө зорилгод хүрэх чиглэлээр тасралтгүй урагшилдпаг, ингэснээр тэр зорилго нь тухайн хүнд улам бүр ойртон очдог. Өөрийнхөө цагийн үлэмж хэсгийг ямар нэгэн юмны тухай бодоод байхад л бодсон тэр зүйл таны амьдралд тасралтгүй өссөөр, ихэссээр байх болно. Хэрэв та өөрийнхөө зорилгын тухай байнга эргэцүүлэн бодож түүний тухай ярьж, түүнийгээ байнга ажиглаж байвал өөртөө тавих зүсэн бүрийн анхаарал халамж, асуудлын тухай тодорхой цаг хугацаа заран дандаа ярьдаг дундаж хүмүүсийг бодвол та амьдралдаа улам их илүү зүйлийг олж авах тэр магадлал өссөөр байх болно.
Саятан болохын тулд таны ашиглаж болох хэрхэн яаж зорилго тавих, зорилгодоо хүрэх 7 үе шатны тухай танд зөвлөе.
Нэгдүгээр үе:
Та өөрийнхөө амьдралын хүрээ болгондоо ялангуяа санхүүгийн талаар юу хүсч байгаагаа тодорхойл. Ихэнх хүмүүс үүнийг хэзээ ч хийж байгаагүй, хийдэг ч үгүй.
Хоёрдугаар үе:
Өөрийнхөө зорилгыг цаасан дээр тодорхой бич. Ингээд та өөрийнхөө зорилгыг бичгийн хэлбэрт оруулаад ирмэгц таны толгой, гар хоёрын чинь хооронд ямар нэгэн гайхамшигтай оч нэвтрэн орж, толгой гар руу чинь ээлжлэн хоёр тийшээ давхисаар байх болно.
Гуравдугаар үе:
Зорилго бүртээ эцсийн хугацаа тогтоо. Хэрэв таны зарим нэг зорилго үнэхээр нухацтай чухал бол түүнийг биелүүлэх завсрын хугацаа тогтоо. Тэгээд өөрөө анхаарч түүн рүүгээ тэмүүлж байхаар хийгдсэн хэд хэдэн тоо баримтыг боловсруулж гарга.
Дөрөвдүгээр үе:
Зорилго бүрээ биелүүлэхэд өөрөө хийх шаардлагатай зүйлийнхээ жагсаалтыг гарга. Хэрэв таны толгойд шинэ санаа бодол орж ирвэл эцсийн болоогүй ч гэсэн түүнийгээ нэмж бич.
Тавдугаар үе:
Бичсэн тэр жагсаалтаа үйл ажиллагааны төлөвлөгөө болгон хувирга. Эхний ээлжинд, дараа нь, бүр сүүлд нь хийх ажлаа тогтоо. Хамгийн чухал мөн чухал биш ажлаа тодорхойлж гарга.
Зургаадугаар үе:
Төлөвлөгөөнд тусгагдсанаа биелүүлэхийн тулт бодит, тодорхой ажилд яаралтай шууд ор. Урьд өмнө нь байгаагүй хичнээн сайхан зорилго байсан бэ, янз бүрийн саатал, цалгар назгай байдлаас болоод үүнийгээ биелүүлээгүй өдий хүрсэн юм байна гэхээр туйлын их гайхлыг төрүүл.
Долоодугаар үе:
Энэ бол хамгийн бололцоотой чухал зүйл. Юу вэ гэвэл өөрийн тань зорилгуудаас хамгийн чухал зүйлд нэг алхам ч гэсэн ойртож очиход дөхөм зүйлийг өдөр бүр барьж авч, хийж бай. Энэ бол таны хийхээр зорьсон аль нэг ажлын чинь бодитой амжилтанд хүргэх, өдөр бүр зайлшгүй хийх ёстой үүрэг хариуцлага юм. Цаасан дээр бичих тухай үргэлж бод. Суугаад, цаас аваад өөрийнхөө зорилгыг бичээд, түүнийг биелүүлэх төлөвлөгөө зохио. Зөвхөн энэ дасгал таныг өөртөө ажиллаж, мөнгө "хийдэг" саятан болгоно.
#MHRI #HR101 #HRClubMongolia #HRMongolia #HRBlogMongolia
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |