HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.92%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.77%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.23%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.08%
Албан тушаалын тодорхойлолтууд
- 2021 / 06 / 20
Ажлын байрны (Албан тушаалын) тодорхойлолт гэж юу вэ?
Ажиглалт судалгааны замаар тухайн албан тушаалын байршил, зорилго чиг үүрэг, үйл ажиллагаа, үүрэг хариуцлага, эрх мэдэл, тавигдах шаардлагын талаар баримт мэдээлэл цуглуулах үйл явцыг ажлын агуулгын шинжилгээ гэнэ.

Ажлын агуулгын шинжилгээ хийх үндсэн зорилго нь тухайн түвшний албан тушаал хашиж буй ажилтны ажлын үр дүнг хянах, тухайн ажлын байранд ажиллах ажилтныг шалгуурыг бий болгох, бусад ажилтнуудтай ажил үүргийн давхардал бий болохоос сэргийлэх, компанийн цалин хөлсний системийг боловсронгуй болгох, ажил олгогч болон ажилтны маргааныг зохицуулах, ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодорхойлох, үүсэж байгаа алдаа дутагдлыг богино хугацаанд илрүүлэх, залруулахад оршино.

Албан тушаалын тодорхойлолт гэж юу вэ?
Ажлын агуулгын шинжилгээний үр дүн буюу байгууллагын бүтцэд албан тушаалын эзлэх байр суурь зорилго, зорилт, үйл ажиллагааны чиг үүрэг, хариуцлага, эрх мэдэлд тавигдах шаардлагыг нарийвчлан шинжилж тодорхойлсон баримт бичгийг албан тушаалын тодорхойлолт гэнэ. Албан тушаалын тодорхойлолтонд тухайн албан тушаалын зорилго, гүйцэтгэх үндсэн үүргүүд, ажлын байран дээр гүйцэтгэх ажилбар, ажлын төрлүүд, мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшил, гүйцэтгэлийн шалгуур зэргийг тусгасан байх ёстой. Ажлын байран дээр гүйцэтгэх ажилбар гэдэг нь тодорхой утга бүхий ажлын нэгж юм. /нэг үүрэгт 6-20, 1 ажилд 75-125 ажилбар багтдаг байна.

Албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах ямар ямар аргууд байдаг вэ?
Албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах үндсэн аргууд нь ажиглалт (ажлын байран дээрх зураг авалт), ярилцлага, ажлын шинжилгээний асуулга, ажилтны ажлын гүйцэтгэлийн талаарх хувийн бүртгэл хөтлөлт зэрэг болно.

1. Ажиглалтын (ажлын байран дээрх зураг авалтын) арга нь ажлын байран дээр хийгдэж буй ажлыг нь шууд стандартчлах боломжтой албан тушаалууд буюу банкны теллер, үйлдвэрийн дамжлагын ажилтан, ачигч, худалдагчын гүйцэтгэж буй ажилбарыг шинжлэхэд ашиглана. Энэ аргаар мэдээлэл цуглуулахын тулд шинжээч нь шинжилгээ хиихээс өмнө холбогдох албан тушаалын ажил үүрэг, хариуцлагын талаар мэдээлэл, тодорхой ойлголттой байх шаардлагатай. Үүний дараа шинжээч нь ажил хэвийн гүйцэтгэх нөхцөл бололцоог хангаж аль болох саад бололгүйгээр хөндлөнгөөс ажиглаж тэмдэглэл хөтлөнө.

2. Ярилцлагын арга нь шинжээч нь ажилтантай нүүр тулан ярилцах боломжтой ба ярилцлагыг тухайн ажилтантай, хэсэг бүлэг хүмүүстэй, эсвэл шууд удирдлагатай нь хийж болно. Ярилцлагыг ихэвчлэн зохион байгуулагдсан, урьдчилан бэлтгэсэн асуултуудын дагуу явуулдаг. /ярилцлагыг маш сайн бэлтгэсний үндсэн дээр хийх хэрэгтэй юм/

3. Ажлын шинжилгээний асуулгын арга нь маш их хэмжээний мэдээллийг богино хугацаанд бага зардлаар цуглуулах боломжтой. Асуулга нь бүтэцлэгдсэн загвартай байх бөгөөд ажил үүрэг, тавигдах шаардлага, ажлын нөхцөл, тоног төхөөрөмжийн гэх зэргийн талаарх тодорхой асуултуудыг багтаасан байдаг. Мөн тухайн асуултанд ажилтан өөрийн үгээр тайлбарлах боломжтой байдлаар задгай асуулгатай байж болно. Асуулгыг боловсруулахдаа аль болох товч байх, асуулт энгийн байх, ашиглахаас өмнө шалгаж үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь тухайн асуулгыг ямар зорилгоор авч байгаа талаар ажилтнуудад тайлбарлаж өгөх бөгөөд асуулгад хэрхэн хариулах талаар нарийн зааварчилгаа өгөх нь асуулгыг үр дүнтэй болгоно.

4. Ажилтны ажлын гүйцэтгэлийн талаарх хувийн бүртгэл хөтлөлтийн аргаар ажиглалт хийх боломжгүй буюу инженер, судлаач, менежерийн албан тушаалыг судлахад хэрэглэдэг. Энэ нь ажилтан өөрийн гүйцэтгэж буй ажил, хүлээсэн үүрэг, тэдгээрийн давтамж, хэзээ биелэгдсэн зэрэг мэдээллийг өдөр тутамд тэмдэглэн бичиж байх юм. Энэ мэдээллээс ажил үүргийн талаарх маш их хэмжээний цэгцтэй мэдээллийг авах боломжтой бөгөөд 7 хоног, сар, улирлаар хийгдэж буй ажлуудыг нь харьцуулан шинжлэх боломжтойгоороо давуу талтай юм.
Ер нь ямар ч аргыг ашигласан тухайн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах гэж буй шинжээч нь тухайн албан тушаалын талаар өөртөө зохих мэдээллийг бий болгосон байх ёстой бөгөөд түүн дээрээ түшиглэн дээрх аргуудаар шинжилгээ хийхдээ илүү нарийвчлан асуух, ажиглах, судлах боломжтой гэж миний хувьд үздэг. Хэрэв ажлын байрны тодорхойлолтыг анх удаа боловсруулах гэж байгаа бол ажлын асуулгын шинжилгээг эхэлж авсны үндсэн дээр дараа дараагийн аргуудаас сонгож илүү нарийн тодорхой шинжлэн, боловсруулж болох юм.

Хамгийн гол анхаарах зүйл: Албан тушаалын тодорхойлолтонд тухайн ажилтны ажил үүргүүдийн ажилбар бүрийг нарийвчлан гаргах шаардлагатай бөгөөд ингэснээр тухайн ажилтанд ажил үүргээ гүйцэтгэхэд нь ямар нэгэн төөрөгдөл, ойлгомжгүй байдал үүсэхгүйгээс гадна удирдах албан тушаалтанд ч ажилтнаа удирдахад нь гарын авлага болох юм.

Илүү их мэдээллийг: 70001075 | 80001075 | 90001075 
#MHRI #HRPlus #HR101
Албан тушаалын тодорхойлолт гэж юу вэ?
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2021 / 06 / 20
Хүний нөөцийн маягт, тодорхойлолт, дүрэм журам, маягтаа HR Plus карт болон МХНИ гишүүний эрхээрээ www.MHRI.mn -д нэвтрэн файл татах хэсгээс татаж авна уу? - 90001075 | 80001075 | 70001075
Байгууллагын үйл ажиллагааны зорилтыг хангахад чиглэсэн мэргэжил, албан тушаалын нэгдсэн жагсаалтыг байгууллагаас гаргана. Мэргэжил, албан тушаалын жагсаалтад орсон мэргэжил , албан тушаалд тавигдах шаардлагаа мэргэжил, албан тушаалын лавлахдаа тодорхойлно.
- 2021 / 06 / 20
HR Фото