Хэрэв та байгууллагын соёлын талаар судалж үзсэн бол "Соёл нь стратегийг өглөөний цайндаа зооглодог" гэх алдартай өгүүлбэр танд хэдийнэ танил сонсогдох нь лавтай. 1970-аад оны дунд уед Петер Дракер (Peter Drucker) хэмээх менежментийн нэрт зөвлөх энэ нэр томъёог гаргаж ирсэн.
Энэ цагаас хойш байгууллагын соёл гэх зүйл бизнесийн бодит гүйцэтгэл болон амжилтыг бий сон нөлөөтэй хэвээрээ байна. Мөн үүнийг дүрслэнн тайлбарласан судалгаа болон мэдээлэл тийм ч ховор биш юм.
Байгууллагын соёлыг удирдан чиглүүлэхэд тодорхой ач холбогдол өгдөг байгууллага нь ач холбогдол өгдөггүй байгууллагатай харьцуулахад орлого болон үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж гэх мэт олон гол зүйлээр давамгай байдаг. Ингэснээрээ илүү хождог. Стратеги буюу арга барил нь чухал байр суурьтай хэвээр байгаа боловч байгууллагын соёлын дэмжлэггүйгээр эсвэл ижил түвшинд хөгжихгүйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулах боломж нь багасах магадлал өндөртэй байдаг.
Амжилтанд хүрэхэд "соёл" -ын эзлэх байр суурь хэрхэн чухал байдгийн жишээ 2012 Рагби Спортын Аврага баг All Blacks дасгалжуулагч Грахам Хенри (Graham Henrу)-гийн намтраас тод харагддаг. 2004 Шинэ Зеландын нуур царай болсон домогт багийн ахлах дасгалжуулагчаар томилогдон багийнхаа жолоог чиглүүлэхээр болсон хэдий ч тэрээр багийн зарим гишүүдийн багаасаа авдаг сэтгэл ханамж ихэд дундуур байхыг хараад нилээд гайхсан байна.
Улс орноо төлөөлөн тоглох хүндтэй үүрэг хүлээж байгаадаа бахархал дүүрэн байсан ч тамирчид багийн уур амьсгалдаа сэтгэл гонсгор байсан ба түүгээр ч зогсохгүй улсын шигшээд тоглохоос илүүтэйгээр өөрсдийн харьялагддаг жижиг багууддаа тоглох нь тэдэнд илүү сайхан санагддаг байсан байна.
Аз болоход дасгалжуулагч Грахам Хенри багаа амжилт өөд хөтлөхийн тулд багийн соёлд анхаарал хандуулах шаардлагатайг олж харж чаджээ.
Гэхдээ ажлын байранд тулж ажиллахад байгууллагын соёл зонхиллох байр суурь эзлэнэ гэдэг нь дасгалжуулагч Хенрид тохиолдсон шиг хялбар бөгөөд бэлэн байж байдаг зүйл биш юм. Байгууллагын соёлыг ойлгож мөн удирдан авч явах нь амжилтын үндэс гэдгийг ойлгох тусам ихэнх байгууллагын хувьд "соёлын өөрчлөлт" хийх, зөв зам руу жолоогоо эргүүлэх нь арай л ахадсан хийгээд гэнэтийн алхам байж болох юм.
Тэгэхээр, байгууллагын соёлын үнэлэмжээ өсгөхийг хүсдэг боловч ямар нэгэн шалтгааны улмаас ийм өргөн цар хүрээтэй том алхамыг хийж хэрэгжүүлэхэд бэлэн бус байгаа газруудад ямар сонголт, арга барил үлдэж буй талаар дурдъя.
Хүн ажилдаа өөрийгөө дайчлах байдал нь соёлын гол цөм болж байдаг учраас сайтар төлөвлөж бэлтгэсэн асуултууд бүхий судалгаа авах нь соёлыг байгууллагадаа бий болгож бэхжүүлэх үр нөлөө бүхий алхам юм. Дээрх судалгаа нь ажилтнуудынхаа "Байгууллага дахь нэр төр", "Ажлын байрны сэтгэл ханамж, "Ажиллаж буй байгууллагаа гэх дэмжлэг, санаачлага" мен "Байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллах" зэрэг үзүүлэлтүүдийг олж мэдэхэд ихээхэн тус болдог.
Сайтар төлөвлөж гаргасан судалгаа нь зөвхөн ажилтнуудын хэрхэн бие сэтгэлээ дайчлах түвшинг хэмжээд зогсохгүй ажлын уур амьсгалд хамгийн ихээр нөлөөлж байдаг гол хүчин зүйлсийг ч бас олж нээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Ажилтан өөрийгөө дайчлах талаарх судалгаа нь "энэ байгууллагад ажиллахад танд ямар байна вэ?" гэсэн асуултын хариуг мэдэн, байгууллагын соёлын үнэлэмжийг өсгөж болох хялбар арга юм. Байгууллагын соёлын тесттэй адилгүйгээр мөн "Энд нагаад ийм байна вэ?" гэдэг асуултанд ажилтнууд шууд хариулж чадахгүй ч энэ нь танд ажилтнуудтайгаа зэрэгцэн сууж үр дүн дээр нь хамтдаа зөвшилцөн ярилцах боломжийг өгдөг. Иймэрхүү үр дүнг яг тэдний нүдээр харвал "Яагаад ийм байдаг вэ?" гэх асуултын хариуг олж сонсоход тусладаг давуу талтай.
Энэ бүхэн нь байгууллагын соёлыг хөгжүүлэх төлөвлөгөөт үйл ажиллагааны нэгээхэн хэсэг юм. Бидний ойлгосноор ажилтан ажилдаа өөрийгөө хэрхэн дайчилдаг талаарх судалгааны гол үнэ цэнэ нь байгууллагын соёлд улам илүү сайжруулалт хийж өөрчлөхөд оршино. Мен магадгүй энэ нь танай байгууллага илүү нэмэлт алхам хийж байгууллагынхаа соёлд улам гүн орж судлах хөдөлгүүр болох юм.
Ямартай ч байгууллагын соёлтой хамааралтай эсвэл түүнийг чиглэсэн ямар ч шийдвэр гаргахад эхлээд ямар ажлыг хаанаас нь хийж эхлэхээ тодорхойлох нь нэн чухал юм.
Эх сургалж: MHRI | #HumanCapital сэтгүүл 1203/11/23