Удирдах ажилтан: Чиглэл зааварчилгааг өгөхдөө | Стандартыг тогтоох болон түүнийг хэрэгжүүлэхдээ | Ажилтнуудынхаа авъяас чадварыг хөгжүүлэхдээ | Ажилтануудтайгаа харилцахдаа анхаарах зүйлсийг танилцуулж байна.
Чиглэл зааварчилгааг өгөхдөө:
1. Ажилтануудын хийх ёстой зүйлүүд зөв бөгөөд тодорхой
тогтоосон байна уу ? /зорилго,нөхцөл байдал, хариуцлага/
2. Ямар ажлыг хэрхэн гүйцэтгэж, ямар үр дүнд хүрэх талаар
тодорхой чиглэл,зааварчилгааг ажилтанууддаа өгч байна уу?
3. Менежерийн өөрийн хүлээх үүрэг, ажилтаны хүлээх үүрэг хариуцлага ойлгомжтой байна уу?
Стандартыг тогтоох болон түүнийг хэрэгжүүлэх:
1.Ажил гүйцэтгүүлэх стандартууд нарийн, тодорхой баййна уу?
2.Стандартууд ажилтануудынхаа чадварт тохирч байна уу?
3.Менежер ажилтан хоёр хоорондоо стандартуудыг харилцан ойлголцсон уу?
Ажилтнуудынхаа авъяас чадварыг хөгжүүлэх:
1.Та ажилтануудынхаа авъяас чадварыг нээн илрүүлж,хөгжүүлж байна уу?
2.Та ажилтанууддаа өөрсдийн авъяас чадварыг нэмэгдүүлэхэд нь тусалж, дэмжлэг туслалцаа үзүүлж байна уу ?
3.Та ажилтанууддаа тэдний нөөц чадварыг нээн илрүүлэх боломжийг олгож байна уу?
4.Та ажилтануудынхаа хариуцлагын ухамсарыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна уу?
5.Ажил үүргээ хуваарилахдаа тэдэнд зорилгодоо хүрэх баяр баясгалан, эрх мэдлийг хуваарилж өгснөөр амжилттай ажиллах боломжийг олгох арга замыг хэрэгжүүлэж байна уу?
Ажилтануудтайгаа харилцахдаа:
1.Байгууллагынхаа зорилго, нөхцөл байдал болон үүргийн талаар тодорхой мэдээлж байна уу?
2.Та ажилтантайгаа тэдний хувийн амьдралын зорилгын талаар ярилцаж байна уу?
3.Та ажилтанууддаа өөрсдийнхөө ажлын үр дүнг үнэлэхийг шаардахын зэрэгцээ, тэдний удирдлагын хувьд ажилтануудаа ямар шалгуураар үнэлж буйгаа хэлж байна уу?
4. Бүтээлч, шинэ санаа, санаачлагыг гаргах талаар тэдэнтэй хэрхэн ярилцаж анхаарал тавьж байна вэ ?
5.Та ажилтанууддаа итгэл үзүүлж тэднийг урамшуулж байна уу? гэдэгт ач холбогдол өгч анхаарах шаардлагатай.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |