HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.49%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.96%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.49%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.06%
HRM - Бүтээмж
- 2022 / 06 / 03
ШАРГУУ БАЙДЛЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Нэг цагийн үнэ цэнэ

Өнгөрч байгаа нэг цаг бүр биднийг орхиод явчихдаг, эргэж ирдэггүй гэдгийг хүн бүр мэддэг. Харин түүнийг ашиглаж болох тухай тэр бүр олон хүн боддоггүй нь харамсалтай. Шинэ өглөө бүр шинэ зүйлийг авчирдаг. Харин түүнийг олж харж, амжуулж, ашиглахгүй юм бол бид хэвээрээ үлдэж, харин эрт босч, орой унтсан нэг нь хөгждөг. Та өнгөрсний тухай бодох, юу хийхээ төлөвлөх, ирээдүйгээ төсөөлөх зэрэгт битгий хэт их цаг зарцуулаарай. Харин түргэхэн шиг барьж аваад шууд л хийгээрэй.

 

“Залхуурал нь хүний амьдралын маш их цагийг дэмий үрж, хүн өөрийнхөө эзэн нь байхад маш бага цагийг үлдээж байгааг би мэдэрсэн” гэж Линкольн дуу алдсан удаатай. Үнэхээр дэмий зүйл хийж үргүй өнгөрөөх цагаасаа ганцхан цагийг нь өөртөө зарцуулбал хэдхэн сарын дотор маш их хөгжих боломжтой юм. Хүн нэг цагийн дотор 20 хуудас зүйлийг анхааралтайгаар уншиж чаддаг гээд тооцвол жилд хамгийн багадаа 7000 хуудас буюу хэдэн арван ном уншиж чадах хугацаа. Гэтэл бид амьдралынхаа өдөр бүрээс 4-5 цагийг ямар ч үр бүтээлгүй, юу хийж яаж өнгөрөөсөнөө ч мэдэхгүй болтлоо залхуурсан байдаг.

 

Амжилтанд хүрсэн олон хүмүүс цэнгэх, амрах цагнаасаа бага багаар хэмнэж байж амжилтанд хүрсэн байдаг.

 

  •        Гарриет Бичер-Стоу өөрийн алдарт “Том ахын овоохой” номоо ар гэрийнхээ өчнөөн ажлын хажуугаар бичиж дуусгасан. Берне ихэнх алдарт шүлгүүдээ ферм дээр ажиллаж байхдаа амсхийх зуураа бичсэн.
  •        Линкольн барааны агуулахын манаач байхдаа хуулийн номуудыг бие даан судласан.
  •        Жон Стюарт Милл бичиг хэргийн ажилтан байхдаа өөрийн суут бүтээлүүдээ туурвисан.
  •        Чарльз Фрост хэмээх гуталчин өдөрт нэг л цагийг шинжлэх ухаан, математикийг судлахад зарцуулж байя гэж шийдэж, түүнийгээ яс сууж биелүүлдэг байснаар хожим АНУ-ын томоохон математикч болсон.
  •        Александр Гумбольдт маш их завгүй байдаг байсан учир шинжлэх ухааны судалгааны ажлуудаа хүмүүс унтаж байдаг үүрээр эсвэл шөнөөр хийдэг байж.

 

Энэ бүгдээс харахад алдарт хүмүүс цагийг маш их харамладаг, хайрладаг байсан учраас л амжилтанд хүрсэн байдаг юм.

 

Цаг бол алт. Энэ үнэт зүйлсийг нэгэнт олж авч эсвэл худалдаад авчихаж болохгүйгээс хойш хайрлаж, хий дэмий өнгөрөөхөөс л зайлсхийх хэрэгтэй.

Өөртөө зориулаад өдөрт ганцхан цаг зарцуулж чадахгүй тийм завгүй хүн гэж ямар хүн байна вэ? Цаг хугацааны галт тэрэгнээс хэзээ ч бүү хоцор.

Шаргуу зан бол таны оюун ухааны төлөв байдал тул түүнийг буй болгож төлөвшүүлж болно. Тэхдээ дараах зарчмуудыг мөрдлөг болгох хэрэгтэй.

 

Шаргуу байдлын 8 үзүүлэлт

 

Шаргуу зан бол таны оюун ухааны төлөв байдал тул түүнийг буй болгож төлөвшүүлж болно. Тэгэхдээ дараах зарчмуудыг мөрдлөг болгох хэрэгтэй.

 

1. Зорилго тодорхой байх. Шаргуу байдлыг хөгжүүлэх эхний, хамгийн чухал үе шат та юу хүсч байгаагаа мэдэх явдал юм.

2. Хүсэл. Та ямар нэгэн юманд шимтэн тэмүүлж байгаа бол шаргуу болох, шаргуу байх хялбар болно.

3. Өөртөө итгэх. Бодож сансанаа эцэст нь хүргэж чадна гэдэг таны итгэл шаргуу байхад хүргэнэ.

4. Төлөвлөгөө тодорхой байх. Таны боловсруулсан төлөвлөгөө танд шаргуу байдал мэдрүүлнэ.

5. Нямбай шинжилгээ. Туршлага эсвэл ажиглалт дээр үндэслэн таны төлөвлөгөө найдвартай биелэх боломжтойг мэдэх нь шаргуу байдлыг бэхжүүлнэ. Үүний эсрэг шинжилгээ хийхийн оронд тааж суугаа бол шаргуу байдал огт байхгүй гэсэн үг.

6. Хамтын ажиллагаа. Бие биеэ ойлгосон, эвсэг хамтын ажиллагаа шаргуу байхад тусална.

7. Сэтгэлийн хүч. Тодорхой зорилтод хүргэх төлөвлөгөө боловсруулалтанд бүх санаа бодлоо төвлөрүүлэх нь шаргуу байдлыг дадал болгоно.

8. Дадал. Дадал болсон шаргуу байдал зан төрх болно. Айдасыг давах хамгийн сайн эм бол өөрийгөө дайчлаж, олон дахин зориг гаргах явдал. Дайны тэргүүн шугамд явсан хүмүүс үүнийг сайн мэднэ.

ШАРГУУ БАЙДЛЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Байгууллагын захиалгат сургалт | 90001075 80001075 70001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 06 / 27
Энэхүү нийтлэлд бид коучингийг зөвлөгөө өгөх хэв маяг бусаар, харин түүнийг удирдлагын хэв маяг гэж авч үзээд арай хялбараар коуч-менежмент гэж нэрлэх болно.
Хүн бүр л шилдэг байхыг хүсдэг. Хамтран ажилладаг хүмүүстэйгээ өглөө бүр ажлын шинэ өдрийн эхэнд сайхан мэндэлж бай. Хамтран ажилладаг хүмүүс тань танд сэтгэл хангалуун байж, шинэ боломжууд нээгдэх болно. Таны талаар сөрөг сэтгэгдэл, мэдээлэл тархах магадлал буурч,ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө.
- 2024 / 05 / 05
Өдөр тутмын амьдралдаа ямар нэг шинэ, сонирхол татсан зүйлийг бий болго. Өчүүхэн зүйл ч гэсэн таныг сэргээдэг гэдгийг бүү мартаарай.
- 2024 / 04 / 24
-2024 / 02 / 14
Хэдийгээр гар утас холыг ойртуулж, холбоо барихад ихээхэн ач тустай ч бүтээмжийг хамгийн их бууруулдаг зүйл гэвэл та санал нийлэх үү?
-2024 / 02 / 04
ХАНДЛАГА (Attitudes) гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Энэ нь хүн ямар нэг юмны талаар хэрхэн бодож байгаатай холбоотой.
-2023 / 10 / 05
Ажил хэрэгч хүний амьдралийг судлахад тэд бүгдээрээ цагаа төлөвлөдөг, урсан өнгөрч буй цаг хугацаанд өөрийгөө захирч чадсан байдаг. Цагаа төлөвлөхийн эцсийн зорилго бол зүгээр нэг цаасан дээр ажлаа тэмдэглэх бус ажлын бүтээмжийг дээшлүүлэх явдал.
HR Фото