HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.45%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
33.23%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.74%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.58%
HRM - Бүтээмж
- 2022 / 08 / 31
ЯМАР ТӨРЛИЙН БИЗНЕСМЕН БОЛОХОО ТОДОРХОЙЛ

Аливаа бизнесийг хийхийн тулд өөрийн зан характерийг зөв тодорхойлж, үүнээс үүдэлтэйгээр ямар төрлийн ажилд хамгийн тохиромжтой болохыг эртхэн тодорхойлох нь зүйтэй. Дараах тайлбаруудаас өөрт хамгийн тохиромжтойг олж авч дүгнэлт хийж шинэ бизнест өөрийн эзлэх байр суурийг зөв тодорхойлж, цаашид амжилттай бизнес эрхлэхийн тулд хэрхэн баг бүрдүүлэх буюу өөрөө алдаа гаргахаас нь өмнө түүнийгээ залруулах боломжийг ашиглах хэрэгтэй.


Дараах тодорхойлолтууд тухайн хүний үндсэн зан төлөвтэй холбоотой бөгөөд "цэвэр" буюу "саармаг" шинжтэйгээр өөрийгөө ямар төрлийн бизнесмен болохыг мэдэж аваарай.

 

Стартапер


1. Энэ төрлийн ажилтнууд газар дээрээ сууж байгаад ямар нэг шинэ санааны бизнес төлөвлөгөөг шууд зохиож чаддаг. "Одоо юу хийх вэ?" гэдэг асуултанд хэзээ ч бэлэн хариултай байдаг нь бас мөн л энэ стартапер, рекламны өөр санаа ч байсан, шинэ бүтээгдэхүүний маркетингийн бодлого ч байсан бүгдийг тэр даруй сэдээд гаргаж чадна. Энэ бол хоосон мөрөөдөгч биш, тухайн асуудал шийдэхийн тулд яг ямар алхам хийх вэ гэдэг талаар хэнд ч дэлгэрэнгүй хариулт өгч чаддаг.



2. Гэвч бэрхшээлүүд нь ажил эхэлсэн хойно гарч ирдэг. Стартапер бол залхуу биш, зүгээр л өдөр тутмын нуршуу ажил гүйцэтгэх нь түүнд тохирдоггүй. Хамт ажиллагсад нь түүнийг дагаж сэтгэхэд хурд нь гүйцдэггүй. Эдгээр ажилтнуудад хамгийн тохирсон ажил нь шинэ төсөл дээр ажиллах. Аливаа төслийг дөнгөж шинэ санаа төрсөн мөчөөс эхлүүлэн анхны бэршээлүүдийг гайхалтайгаар давж туулахад бүх хүч чадлаа дайчилдаг. Гэвч ажил жидэрхэд тэд тэр төслөө орхиж явах ба өөр шинэ төсөлд оролцох нь хамгийн зүйтэй.



3. Энэ төрлийн захиралууд үргэлж шинэ санаагаар дүүрэн байдаг, гэвч ажилтнууд нь түүний сэдсэн зүйлүүдийг шууд ойлгох ёстой гэж дутуу бодсноор үл ойлголцох явдал үргэлж гардаг. Тэд хүний нөөцийн асуудлыг том бэрхшээл гэж үздэг тул тохирсон баг бүрдсэн тохиолдолд гайхалтай амжилтанд хүрч чаддаг. Энэ төрлийн хамгийн алдартай хүмүүсийн нэг нь Билл Гейтс. Тэрээр өөрийн байгуулсан компанид нилээд түрүүнд гүйцэтгэх ажлаас хөндийрч зөвхөн шинэ төслүүд дээр ажиллаж ирсэн бөгөөд өнгөрсөн жил компаниас бүр мөсөн гарч одоо зөвхөн шинэ төсөл хэрэгжүүлдэг хүмүүнлэгийн сан байгуулан сэтгэл амар болсон.



4. Энэ төрлийн хүмүүс шинэ бизнес сэдэж, түүнийгээ өндийлгэн босгосны дараа бэлэн бизнес болгон худалдах нь хамгийн тохиромжтой байдаг бололтой.

 

Ажлын хэнээтэй


1. Энэ бол гайхалтай ажилсаг хүмүүс. Тэд юуч байсан сайжруулахыг хичээдэг, бенц машины мотор ч бай, арван хүнтэй хэлтэс ч бай. бүгдийг хамгийн үр бүтээлтэй горимд оруулж байж санаа нь амардаг. Ажил дээрээ ихэнхи цагийг өнгөрүүлж гэр ба өөрийн амьдрал гэдэг зүйлсийг мартах нь энүүхэнд. Аливаа зүйлд машид хариуцлагатай ханддаг тул дарга нар түүнд итгэдэг, итгэлийг ч сайн даадаг.



2. Гэвч энэ төрлийн хүмүүс даанч бүтээлч биш. Аливаа ажлыг ягштал горимын дагуу ажиллах нь тэдгээр хамаагүй амар байдаг. Нэг асуудал гарч ирвэл өөр өнцгөөс харж өөрчлөлт хийхийн оронд хуучин журамд нэмэлт хийх нь түүнд илүү дөхөм. Өөрөөр хэлбэл хуучин хашааг олон жил нөхөж засварласнаас шинэ хашаа барих нь илүү хямд бөгөөд үзэмжтэй болно гэж хэзээ ч сэтгэхгүй. Тухайн ажлаа л онц сайн гүйцэтгэж байвал бусадтай уялдахгүй байгаа нь огт түүнд мэдрэгддэггүй.



3. Энэ ангилалын захирлууд өдөр бүр оройтож ажилладаг ба ажлын зүйл бүрт анхаарлаа тавьж чаддаг. Оёдлын үйлдвэрийн захирал байвал зүү болон утасны чанар ба хангамжид хүртэл анхаарлаа хандуулж чаддаг. Өөрийн ажиллагсдыг нэгэн том гэр бүл шиг үздэг бөгөөд бусдыг ч ийнхүү хандахыг хүсдэг. Гэрээт ажил гүйцэтгэж буй хүмүүсийг туйлын үнэлдэггүй, учир нь нэг газар насаараа ажиллах нь шудрага үнэнч чанар гэж үздэг.



4. Энэ төрлийн удирдагч нар их амжилтанд хүрдэггүй боловч хэлтсийн дарга буюу гүйцэтгэх ажил хийх нь тохиромжтой. Нуршуу ажлыг сэтгэлээсээ хийж чаддаг, журам дүрмийг ягштал баримталдаг. Ямар нэг ажлыг төгсгөлийг буюу шинэчлэлтийг тэд нарт даатгаж болохгүй. Учир нь хийж буй ажилдаа зүрх сэтгэлээсээ ханддаг тул түүнийгээ дуусгах буюу орхиж явах гэж бодохоос зүрх нь зүсэгддэг.

 

Сайжруулагчид


1. Хамгийн эхэнд тэд бүхнийг шүүмжилж, "энэ чинь бүтэхгүй ээ, учир нь гэвэл ..." гэж халгаадаггүй. Дараа ажил эхэлсэн хойно "үүнийг ингэж өөрчилж, сайжруулах хэрэгтэй" гэж амар заяа үзүүлдэггүй. Маш энгийн нэг даалгавар авсан ч, түүний бүх үе шатуудыг нарийвчлан задлаж, шинжилнэ. Тэгээд зогсохгүй зөвхөн шаардлагатай зүйлсийг тоочоод зогсохгүй, шаардлагагүй зүйлсийг мөн судалсан байдаг. Яршигтай санагдаж байгаа боловч тухайн байгууллагын үйл ажиллагаа бүтээмж муутайхан ажиллаж байгаа бол эдгээр хүмүүсийн үнэ цэн үнэхээр хязгааргүй. Тэд бүх ажлуудыг цэгцэлж, нарийвчилсан хуваарийг боловсруулж, хамгийн үр бүтээлтэй ба хэмнэлттэй болгож чаддаг.



2. Сайжруулагчидад хүмүүс дуртай байдаггүй. Нэгдүгээрт, шүүмжлэхгүй зүйл гэж үгүй, гэлээ ч хоосон шүүмжлэл бас биш, өөрийн бэлэн шийдэл гаргадаг нь ач тустай. Хоёрдугаарт, сэтгэл хөдлөл гэж үгүй. Ер нь сэтгэлийн хөдлөлөөр ажил хэзээ ч хийдэггүй гэсэн зарчимтай. Жишээ нь компани анх байгуулахад нябохийж байсан өндөр настныг яах гэж байлгаад байгаа юм бэ? шууд хал, бага насны ганц бие эмэгтэй ч ажилдаа цагт аа ирэх ёстой, чадахгүй бол өөр ажил хай гэж ханддаг. Өртөө ч мөн адил шудрагаар өндөр шаардлагатай ханддаг. Бас нэг дутагдал нь өөрийн санаачлагыг дэвшүүлэх дээ тааруухан. Зөв юм санаачлан хэлсэн л бол бусад нь түүнийг ойлгож хүлээн зөвшөөрнө биз гэж хүлцэнгүй ханддаг. Амжилтанд хүрэхийн тулд зарчмаас хазайх нь төсөөлөшгүй зүйл.



3. Сайжруулагч дарга бол аливаа даалгаврыг тун ойлгомжтой бөгөөд тодорхой өгч чаддаг. Яг ямар үр дүн хүсэж байгаагаа ч тод томруун тайлбарладаг. Харин тухайн ажилтан нь хэрхэн гүйцэтгэх нарийн зүйлс бол түүнд огтхон ч хүртээлгүй. Үр дүнд хүрч чадахгүй бол яагаад хийж болоогүйг ойлгодоггүй, ойлгохыг хүсэх ч үгүй. Үр дүн сайн бол цаг баримтлахыг тэр болгон шаарддагүй, шудрага, ардчилалтай, өрөө ч зарим "хар" ажлыг ч хийхэс зайлсхийдэггүй. Хоосон суудаг хүмүүсийг тэвчдэггүй, харин тал бүрийн авъястай "гарын дүйтэй" хэдийг үргэлж магтаж дэмждэг. Гэвч хамгийн том дутагдал нь гэнэтийн том асуудал тулгарахад шаламгай зөв шийдвэр гаргаж чаддаггүй.



4. Тухайн бизнесийн орчин үргэлж өөрчлөгдөж, хувирч байдаг орчин тойрноо үргэлж дүгнэж сайжруулах боломжтой газар туйлын үр бүтээлтэй ажиллах чадвартай, жишээлбэл дөнгөж жигдэрч эхэлсэн шинэ төслийн удирдагчаар ажиллуулбал хамгийн тохиромжтой. Олон газар гэрээгээр нэгэн зэрэг ажилладаг ажилд хамгийн тохирсон ажилтнууд, хараа хяналтгүй өөрсдөө биеэ дааж үр дүнтэй ажиллаж чаддаг давуу талтай.

 

Эрс шинэчлэгчид


1. Хуучин ажилчдын талыг хөөж гаргаад, үлдсэн хэдэд бүх ажлыг нь даатгадаг хүн бол эрс шинэчлэгч дарга. Өмнөх сайжруулагч нь аливаа зүйлд тун бодолтой хандаж, ёстой л "долоо хэмжиж" хуучин зүйлийг өөрчилдөг бол эрс шинэчлэгч нар бүх зүйлийг нэг дор "тэсрэлттэйгээр" шууд хийдэг.



2. Эдгээр хүмүүс үнэхээр шинэ содон, онцгой санаа дэвшүүлж чаддаг боловч асуудлыг бүхэлд нь тэр болгон боддоггүй тул тухайн ажлыг нарийвлан эхнээс нь дуустал хийж чаддаггүй. Жишээлбэл, эвдэрсэн сансрын хөлөг рүү оруулж, сэдсэн бүх санаануудыг нь бичиж тэмдэглэн засварчдад даалгавар болгож өгөх ба дотор нь удаан байлгаж болохгүй, үгүй бол тэр хөлөг дээшээ биш доошоо л нисдэг болж магад.



3. Эрс шинэчлэгч дарга үргэлж шинийг саанаачилдаг ба түүнийхээ үр дүнг харах нь чухал бус байдаг. Идэвхитэй үе нь идэвхигүй үеээр үргэлж ээлжлэн солигддог. Асуудал хүндэрхэд баярлаж, тотвортой явж буй ажлыг үргэлж шинэ санаагаар донсолгодог. Шинэ төслийг түүнд хэрхэвч даатгаж болохгүй, түүнийг шууд л тарааж хаяна.



4. Эрс шинэчлэгчид асуудал хурцадсан үед аминд ордог боловч тэдгээрийн санааг тууштай хэрэгжүүлэх багийн дэмжлэг зайлшгүй хэрэгцээтэй, үгүй бол "дэлбэрэлт" нь үргэлжилбэл бүхнийг эргээд сүйтгэнэ.

ЯМАР ТӨРЛИЙН БИЗНЕСМЕН БОЛОХОО ТОДОРХОЙЛ
ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 06 / 27
Энэхүү нийтлэлд бид коучингийг зөвлөгөө өгөх хэв маяг бусаар, харин түүнийг удирдлагын хэв маяг гэж авч үзээд арай хялбараар коуч-менежмент гэж нэрлэх болно.
Хүн бүр л шилдэг байхыг хүсдэг. Хамтран ажилладаг хүмүүстэйгээ өглөө бүр ажлын шинэ өдрийн эхэнд сайхан мэндэлж бай. Хамтран ажилладаг хүмүүс тань танд сэтгэл хангалуун байж, шинэ боломжууд нээгдэх болно. Таны талаар сөрөг сэтгэгдэл, мэдээлэл тархах магадлал буурч,ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө.
- 2024 / 05 / 05
Өдөр тутмын амьдралдаа ямар нэг шинэ, сонирхол татсан зүйлийг бий болго. Өчүүхэн зүйл ч гэсэн таныг сэргээдэг гэдгийг бүү мартаарай.
- 2024 / 04 / 24
-2024 / 02 / 14
Хэдийгээр гар утас холыг ойртуулж, холбоо барихад ихээхэн ач тустай ч бүтээмжийг хамгийн их бууруулдаг зүйл гэвэл та санал нийлэх үү?
-2024 / 02 / 04
ХАНДЛАГА (Attitudes) гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Энэ нь хүн ямар нэг юмны талаар хэрхэн бодож байгаатай холбоотой.
-2023 / 10 / 05
Ажил хэрэгч хүний амьдралийг судлахад тэд бүгдээрээ цагаа төлөвлөдөг, урсан өнгөрч буй цаг хугацаанд өөрийгөө захирч чадсан байдаг. Цагаа төлөвлөхийн эцсийн зорилго бол зүгээр нэг цаасан дээр ажлаа тэмдэглэх бус ажлын бүтээмжийг дээшлүүлэх явдал.
HR Фото