HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
HRM - Бүтээмж
- 2023 / 03 / 19
ЗАЛХУУРАЛТАЙ ТЭМЦЭХ ЯПОН АРГА: “КАЙЗЭН” – НЭГ МИНУТЫН ЗАРЧИМ

Залхуурал, ажлаа хойш тавих асуудалтай хүн болгон л тулгардаг шүү дээ. Ажлын хугацааг нь тулгаж байж, нойргүй шөнөжин сууж, яаран сандран хийдэг нь гэм биш зан гэлтэй. Гэхдээ л ямар ч байсан хугацаандаа амжуулаад л байдаг шүү дээ гэж зарим нэг нь биеэ өмөөрөх байх л даа. Тэгвэл хугацаа тогтоогоогүй ажлын хувьд яах вэ? 



Жишээ нь ном унших, гадаад хэл сурах, өдрийн тэмдэглэл хөтлөх, өдөр бүр дасгал хийж илүүдэл жингээсээ салах гээд бидний хүсдэг боловч эхлүүлж зүрхэлдэггүй, цаг зав гаргаж чаддаггүй ажлууд зөндөө л байдаг. Хугацаагүй болохоор хойш тавьсаар л байх уу?


Тэгвэл бидний амьдралыг сайн тал руу нь өөрчилж чадах эдгээр зүйлийг хийж эхлэх маш үр дүнтэй аргыг та бүхэндээ хүргэе. Энэ бол “Кайзэн” буюу “1 минутын зарчим” юм. Хэрэглэх арга нь тун энгийн. Та хийхийг хүсэж буй ажлаа өдөр бүр тогтсон цагт зөвхөн 1 минут буюу 60 секунд л хийхэд болно.


Энэ аргыг Масааки Имай гэгч хүн анх нээсэн бөгөөд японоор Кай гэдэг нь өөрчлөлт, Зэн гэдэг нь сайн гэсэн утгатай, Кайзэн гэдэг нь сайжруулах, мөн сайн сайхны төлөө өөрийгөө өөрчлөх гэсэн утгатай үг юм.


Сүүлийн үед Кайзэн аргыг залхуурал, ажлаа хойш тавих зуршилтай тэмцэхэд тун үр дүнтэй арга гэдгийг дэлхийн олон улс оронд хүлээн зөвшөөрч, түгээмэл хэрэглэх болсон. Учир нь өдөрт тухайн ажилд зөвхөн ганц минут зарцуулах нь хэцүү биш. Хамгийн гол нь өдөр бүр тогтсон цагт хийх нь тухайн ажлыг тогтмол хийх дадалд аажмаар сургадаг байна. Ингэж аажим аажмаар өдөр бүр хийх нь бие сэтгэлээ дасгаж, тухайн ажлыг хийхээс халшрах, айдас төрөх сэтгэлийг үүсгэхгүй байх ач тустай аж.


Гэхдээ мэдээж аливаа ажлыг сайн хийж сурах, үр дүн гарахад өдөр бүрийн 1 минут хангалтгүй. Иймд тухайн ажлаа өдөрт 1 минутаас илүү хийхэд бэлэн болсон, эсвэл илүү цаг зарцуулахыг хүсэж байгаа гэдгээ мэдэх үед хугацаагаа аажмаар сунгах хэрэгтэй шүү. Хамгийн гол сэтгэлийн хөөрлөөр эхний өдөр хэдэн цагаар ч хамаагүй ядартлаа хийгээд маргааш өдөр нь барьж авахаас халшрах сэтгэл үүсгэхээс сэрэмжлээрэй.


Туулай, яст мэлхий хоёрын үлгэрийг санаж байгаа биз дээ? Хурдан боловч туйлбаргүй туулайтай удаан боловч тууштай яст мэлхий уралдаад түрүүлдэг шүү дээ. “Дуслыг хураавал далай” гэдэг үг ч бий. Өдөр бүр бага ч болтугай аливаа ажилд цаг гаргахад эцсийн үр дүн таныг гайхшруулах болно.





ЗАЛХУУРАЛТАЙ ТЭМЦЭХ ЯПОН АРГА: “КАЙЗЭН” – НЭГ МИНУТЫН ЗАРЧИМ
Туршлага судлах богино хугацааны сургалтын хөтөлбөрүүд | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 06 / 27
Энэхүү нийтлэлд бид коучингийг зөвлөгөө өгөх хэв маяг бусаар, харин түүнийг удирдлагын хэв маяг гэж авч үзээд арай хялбараар коуч-менежмент гэж нэрлэх болно.
Хүн бүр л шилдэг байхыг хүсдэг. Хамтран ажилладаг хүмүүстэйгээ өглөө бүр ажлын шинэ өдрийн эхэнд сайхан мэндэлж бай. Хамтран ажилладаг хүмүүс тань танд сэтгэл хангалуун байж, шинэ боломжууд нээгдэх болно. Таны талаар сөрөг сэтгэгдэл, мэдээлэл тархах магадлал буурч,ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө.
- 2024 / 05 / 05
Өдөр тутмын амьдралдаа ямар нэг шинэ, сонирхол татсан зүйлийг бий болго. Өчүүхэн зүйл ч гэсэн таныг сэргээдэг гэдгийг бүү мартаарай.
- 2024 / 04 / 24
-2024 / 02 / 14
Хэдийгээр гар утас холыг ойртуулж, холбоо барихад ихээхэн ач тустай ч бүтээмжийг хамгийн их бууруулдаг зүйл гэвэл та санал нийлэх үү?
-2024 / 02 / 04
ХАНДЛАГА (Attitudes) гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Энэ нь хүн ямар нэг юмны талаар хэрхэн бодож байгаатай холбоотой.
-2023 / 10 / 05
Ажил хэрэгч хүний амьдралийг судлахад тэд бүгдээрээ цагаа төлөвлөдөг, урсан өнгөрч буй цаг хугацаанд өөрийгөө захирч чадсан байдаг. Цагаа төлөвлөхийн эцсийн зорилго бол зүгээр нэг цаасан дээр ажлаа тэмдэглэх бус ажлын бүтээмжийг дээшлүүлэх явдал.
HR Фото