HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.49%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.96%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.49%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.06%
HRM - Манлайлал
- 2023 / 09 / 24
ҮР БҮТЭЭЛТЭЙ УДИРДАХ АЖИЛТАН ХЭРХЭН БИЙ БОЛДОГ ВЭ?
Уламжлалт удирдах ажилчдын төрх байдал (тодорхой хэмжээний үнэт зүйл, хандлага мөн тодорхой хэмжээний эрх, мэдэл агуулсан) -ыг хэлбэрдэж, дууриах шаардлага чадварлаг удирдах ажилтанд байдаггүй.

СЕО нартай ажиллах олон жилийн туршид тэд дээрх төрх байдлыг харуулсан газрын зургийн хаа сайгүй тарсан болохыг Drucker олж мэдсэн. Тэдэн дунд нийтэч байдлаас бараг ганцаар тусгаарлагдсан, чөлөөтөөс хатуу дэг журамтай, өглөгчөөс аривлан хэмнэгч хүртэлх төрөл зүйлийн удирдагч байсан. Үр бүтээлтэй байсан тэдний нууц нь доорх 8 зуршлыг дагаж хэвшсэн явдал юм.

1. Тэд “Юуг хийх хэргтэй вэ?” гэж асуусан.
2. Тэд “Байгууллагын хувьд юу зөв бэ?” гэж асуусан.
3. Тэд ажлын төлөвлөгөөг хөгжүүлсэн.
4. Шийдвэр гаргах хариуцлагаа тэд хүлээсэн.
5. Харилцааны хариуцлагаа хүлээсэн
6. Бэрхшээлээс илүүтэйгээр боломж дээр төвлөрсөн.
7. Үр бүтээлтэй уулзалт, хурал удирдан явуулсан.
8. “Би” гэхээс илүүтэйгээр “Бид” гэж ярьж, бодсон.

Тэдэнд шаардлагатай мэдлэгийг эхний хоёр зуршил өгсөн байдаг. Энэхүү мэдлэгийг үр бүтээлтэй ажил болгон хөрвүүлэхэд дараачийн 4 зуршил тусалсан. Сүүлчийн 2 нь нийт байгууллагын ухамсартай, хариуцлагатай байдлыг хангасан байдаг.

Нэг. Шаардлагатай мэдлэгийг олж эзэмш. “Юуг хийх хэрэгтэйг” өөрөөсөө асуух нь өөрт хэвшүүлбэл зохих эхний дадал. Асуулт “Би юу хийхийг хүсэж байн вэ?” биш “Юу хийх шаардлагтай вэ?” гэдгийг сайн анхаараарай.
Үр бүтээлтэй удирдах ажилчид /цаашид ҮБУА гэх/өөрсдийнхөө хүчийг тарамддаггүй. /2 туулай хөөсөн хүн хоосон/ Хэрэв бүх нөхцөл байдал боломжтой бол тэд ганц хүч сорьсон, хүнд даалгавар дээр төвлөрдөг.

Хоёроос илүү хүнд даалгавартай зэрэг зууралдах зуураа үр бүтээл гаргаж байсан ямар ч удирдах ажилтантай даарилдаж байгаагүй гэж Drucker хэлсэн байдаг. Юу хийх хэрэгтэйг асуусны дараа ҮБУА нь тэргүүлэх зорилтуудаа эрэмблээд түүнийхээ араас явдаг.

СЕО-ын хувьд тэргүүн даалгавар нь компаний эрхэм зорилгыг шинэчлэн бичих явдал байдаг. Албаны даргын хувьд төв удирдлагатай холбоотой албаны харилцааг шинэчлэн сайжруулах байна. Бусад ажлын хувьд хичнээн сонирхолтой, чухал байсан ч хойш нь тавьдаг. Тэргүүн ажлаа хийж гүйцэтгэсэний дараа ҮБУА-чид анхны жагсаалтын 2 дахь ажлаа хийхээс илүүтэйгээр ажлаа ач холбогдолоор нь дахин эрэмбэлдэг. “Одоо юу хийх хэрэгтэй вэ?” Энэ нь ихэнхдээ шинэ, өөр тэргүүлэх ажлыг бий болгодог.

Хоёр. Байгууллагын хувьд юу нь зөв болохыг шийд. Эхнийх шиг өөртөө асуулт тавих нь энэ хэсэгт ч маш чухал. Хэрэв тухайн зүйл хувьцаа эзэмшигч эсвэл ажилтан эсвэл хэрэглэгчийн аль нэгний хувьд зөв байвал асуулт тавихаа тэд мартдаг. Бүх оролцогчид /stakeholders: хувь эзэмшигч, ажилтан, хэрэглэгч бүгдийг багтаасан ойлголт/-ын хувьд зөв байх тэр л шийдвэр байгууллагын туйлын зөв шийдвэр байдаг.

Гурав. Ажлын төлөвлөгөө боловсруул. Хүсэж буй үр дүнг тодорхойлох төлөвлөгөөг боловсруулж, цаасан дээр буулга. Ажилд тулгарч болох хязгааруудыг авч хэлэлц. Энэ нь хуулийн дагуу юу? Энэ нь манай байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлс, бодлоготой нийцэж байгаа юу?

Ажлын төлөвлөгөө нь үүрэг, амлалтаас илүү таны зорилтыг тодорхойлсон баримт бичиг. Амжилт бүр нь шинэ боломжийг дагуулж байдаг учир ажлын төлөвлөгөөг тогтмол шинэчлэн сайжруулах хэрэгтэй.Бүтэлгүйтэл бүрд ч мөн адил. Таны хүлээлт түүнийг сөргүүлэн үр дүнг шалгах системийг ажлын төлөвлөгөө агуулсан байх хэрэгтэй. Удирдагын багийн хувьд цагийн менежментийн суурь нь ажлын төлөвлөгөө байдаг.

Дөрөв. Шийдвэр гаргах хариуцлагаа хүлээ. Шийдвэр бүрт гүйцэтгэлийг хэн хариуцах, хэнд хэзээ тухайн шийдвэр нь нөлөөлөх, хэн мэдээлэл авах ёстойг тодорхой заасан эсэхийг баталгаажуул. Өөрийн хүлээлтийн эсрэг шийдвэрүүдээ байнга эргэж хар.

Тав. Харилцааны хариуцлагаа хүлээ. Таны ажлын төлөвлөгөө ба мэдээллийн хэрэгцээ ойлгомжтой байгаа эсэхийг шалга. Дээд түвшний удирдлага, ижил түвшний хамтрагч, өөрийн удирдлага дахь ажилчдаас шаардлагатай орцыг ав. Дээд удирдага болон ижил түвшний ажилчдын мэдээллийн хэрэгцээнд адил анхаарал хандуулах ёстой.

Зургаа. Бэрхшээл биш боломж дээр төвлөр. Мэдээж бэрхшээл буух хаяг буцах эзэнтэй байх ёстой. Гэхдээ бэрхшээлээс илүүтэйгээр боломж дээр сайн удирдагчид илүү төвлөрч ажилладаг. Бэрхшээлийг шийдэх нь үр дүн үзүүлдэггүй зөвхөн хохирлоос сэргийлдэг. Боломжийг сайтар ашигласанаар та илүү үр дүнд хүрнэ. ҮБУА-чид нь өөрчлөлтийг аюул гэхээс илүүтэйгээр боломж гэж хүлээж авдаг. 

Тэд байгууллагын гадаад болон дотоод орчин дахь өөрчлөлт /шинэ технологи, бүтээгдэхүүний шинэчлэлт, шинэ зах зээлийн бүтэц/-ийг системтэйгээр сайтар судлаж үзээд “Бид өрчлөлтийг боломж болгон хэрхэн байгууллагтаа эерэгээр ашиглаж чадах вэ?” гэж асуудаг. Боломжоос давсан бэрхшээл гэж байдаггүй. Гэвч удирдлагын хурал дээр боломжуудыг авч хэлэлцэж, дүн шинжилгээ хийх хүртэл бэрхшээлийн талаар авч хэлэлцдэггүй нь их хор уршигтай зүйл.

Долоо. Үр бүтээлтэй уулзалт, хурал удирдан явуул Уулзалт бүрийн зорилгыг товч, тодорхой хэл. /зарлал хүргэх, тайлан хэлэлцэж, хянах гэх мэт/ Зорилгоо биелүүлмэгц уулзалтаа дуусга. Төгсгөлд нь уулзалт, хурлын товч дүгнэлт, болон шинэ үүрэг, даалгавар түүнийг гүйцэтгэх ажилтан, хийж дуусгах хугацааг ойлгомжтой тайлбарлаж хэвш.

Найм. “Би” биш “Бид” гэж ярьж бод. Албан тушаал, эрх мэдэл нь тэднийг агуулж буй байгууллага, хамт олноос нь өгсөн итгэлээс урган бий болдог гэдгийг "Үр бүтээлтэй удирдах ажилтан" ухаарч ойлгосон байдаг. Тэд хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд байгууллагын боломж, хэрэгцээг үргэлж өөрсдийнхөөсөө өмнө тавьдаг.


Шаардлагатай мэдлэгийг олж эзэмш ... дараа нь түүнийг үр бүтээлтэй ажил болгон хувирга.
 
Peter Drucker, A Harvard Business Review Article, 
ҮР БҮТЭЭЛТЭЙ УДИРДАХ АЖИЛТАН ХЭРХЭН БИЙ БОЛДОГ ВЭ?
ТУРШЛАГА СУДЛАХ ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРҮҮД | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 25
Хүн бүр л шилдэг байхыг хүсдэг. Тэгвэл танд шилдэг ажилтан болох 5 нууцыг задлая
Английн яруу найрагч, жүжгийн зохиолч Бэн Жонсон хэлэхдээ “Зүгээр нэг ярих болон сайн ярих нь хоорондоо өөр. Тэнэг хүн яриад л байж болно, харин мэргэн хүн бол хэлж байдаг“ гэжээ.
- 2023 / 09 / 11
Энэхүү мэдээллээрэй бид Diamond collar буюу манлайлагч нь хүний эзэмшвэл зохих таван чанарыг та бүхэндээ танилцуулах болно.
- 2022 / 08 / 22
-2022 / 08 / 18
Зоримог бөгөөд шийдэмгий зан нь өөрөө өөрийгөө ба амьдралаа зориулсан ажил хэргээ мэргэшсэн мэдлэг, чадвараас эхтэй. Хүчирхэг, нөлөөлөгч шилдэг удирдагч болохын тулд дараах ур чадваруудыг төвлөрч анхаараад үзээрэй.
-2022 / 08 / 02
"Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш " гэж үгийг үндэс болгон удирдагч хүнд огт байж болохгүй, анхаарч засаж заларуулах ёстой 10 муу зуршилыг танилцуулж байна.
-2022 / 07 / 02
Сайн удирдагч хүмүүс ихэнхдээ сайн менежерийн чадварыг эзэмшсэн байдаг бол харин менежер болгон сайн удирдагч байж чаддаггүй байна.Тэгэхээр үнэхээр сайн удирдагчидыг менежерүүдээс ялгаж чадвал таны бизнес хөгжиж чадна.
HR Фото