Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.47%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.15%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.41%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.97%
- 2014 / 01 / 01
HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2013 ОН. 4 ДУГААР САР (¹13)
"Монос Группын" -ийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар

Анх монос групп алдах “юу ч үгүй” хоёрхон ажилчинтай байсан.

HC: Манай урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Ярилцлагаа манай сэтгүүлийн нэр болох HUMAN CAPITAL-ын талаарх таны бодлоор эхэлье. Л.Х: Ер нь бол капитал бол өөрөө дэвжиж арвижиж байдаг хөрөнгө.Энэ утгаараа үржиж арвижиж байдаг хөрөнгийг капитал гэдэг. Өсөж арвиждаггүй хөрөнгө бол капитал биш. Нэг хэсэг би капиталыг мөнгө гэж үзэж байсан. Дараа нь эд хөрөнгө өөрөөр хэлбэл тоног төхөөрөмж. Өөрөөр хэлбэл тоног төхөөрөмж чухал юм гэж бодож эхэлсэн. Харин үүний дараа технологи чухал болсон.Харин хорин нэгдүгээр зуун гараад бүх хөрөнгөн дотроос хамгийн чухал капитал бол хүн, байгууллагын хувьд хүний нөөц юм аа гэдэг ойлголттой болсон. Ер нь Монголчууд бид тодорхой нэг үе шатанд хүрч байж хүн капитал гэдэг ерөнхий ойлголтыг авч эхэлсэн.

Тухайн үед Монголд өөрийн хөрөнгөтэй хүн, капитал гэж байсангүй. Тиймээс анх компани байгуулахад надад мөнгө л хэрэгтэй байсан. Бараг л саалийн үнээтэй хүнийг ад үздэг, мөнгөтэй хүнийг муу хүн гэж үздэг,бүгд л цалингаараа амьдардаг пролетариуд байв. Мөнгө төгрөгний талаар их буруу ойлголттой байсан. Тэр үед буюу 1990 онд зах зээлд орсноор манай Монос групп анхны 13 хувийн жижиг үйлдвэрийн нэг болсон юм. Өмнө хэлсэнчлэн тэр үед үйлдвэр байгуулахад үнэнийг хэлэхэд хөрөнгө мөнгө капитал байгаагүй тул Оросын өнгөт зурагт байсан түүнийгээ зараад хөрөнгө босгож ажлаа эхэлсэн учраас мөнгө шиг үнэтэй капитал байгаагүй. Түүний дараа мөнгөөрөө ганц нэг үйлдвэрийн тоног төхөөрөмж авснаар тэр маань орлого өгөөд эхлэхээр тоног төхөөрөмж чухал болоод эхэлсэн. Технологи эзэмшээд ирэхээр технологи гэдэг зүйлийн ач тусыг мэдэж байгаа юм. Энэ утгаараа хамгийн сүүлийн шатанд хүрч байж л хүн гэдэг хамгийн агуу хамгийн чухал нөөц, капитал юм гэдэг ойлголтод 2000 он гарч байж хүрсэн.
Монгол улсын хийгээд компанийн хөгжилд шинэ чадварлаг хүний нөөцтэй боловсон хүчинтэй болон хэн өөриймсөг, хэн мэдлэг чадвартай байна тэр л зах зээл дээр ялж тэр хэрээр Монгол улс хөгжинө. Компани хөгжихөд маш чадварлаг хүн хэрэгтэй. Энэ ойлголтод тодорхой үе шатыг туулж байж хүрч байна

Монголын хүний нөөцийн институт
Дэлгэрэнгүй: 7015-6474, 9901-4224

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
HR Фото