Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.67%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.37%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.89%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
14.07%
- 2014 / 01 / 01
HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2013 ОН. 5 ДУГААР САР (¹14)
Клин Энержи ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Энх-амгалан

Өндөр зорилтонд хүрч байж өрсөлдөөнийг давж гардаг

HC: Ярилцлагын эхэнд таниас уламжлалт асуултаа асууя. Манай сэтгүүлийн нэр Human Capital. Бид баялаг болсон хүнийг дэмждэг. Тиймээс Human Capital-ын талаарх таны бодол?

С.Э: Би хүний нөөцийн чиглэлээр тодорхой хэмжээнд ажиллаж үзсэн. Хүний баялаг шавхагдашгүй нөөц гэдэг утгаараа их сонирхолтой болж байна. Сүүлийн үед бизнесийн ертөнц гэлтгүй улсын салбарт ч бай хүний оролцоо, хүний хүчин зүйл, хүний өгөөжийг өөрөөр үнэлдэг болжээ. Хамгийн гол нь өмнө нь хүнээ сургаж хөгжүүлэхэд оруулж буй мөнгө болон цаг хугацааг зардал гэж хардаг байсан бол одоо хөрөнгө оруулалт гэж харж байна.
Бизнесүүд ч үүнийг илүү түлхүү ойлголоо. Саяхан би “Женерал Электрик” компанийн АНУ-д байдаг сургалтын төв болох Crotonville-д очиж үзлээ. “Женерал Электрик” -ын хүний нөөц хариуцсан захирал “хүндээ хөрөнгө оруулах нь чухал юм аа гэдгийг ойлгосон учраас бид өдгөө 150 орчим жилийн түүхтэй компани болсон юм” гэж байна билээ. “Женерал Электрик” группын хэмжээнд жилд нэг тэрбум гаруй долларыг хүмүүсээ сургахад зарцуулдаг юм байна. Үүнд дахин сургах, мэргэжлийн болон менежментийн сургалтууд байдаг юм билээ.


Үүнийг манай монголчууд ч ойлгож эхэлж байна. Манай том компаниуд эхнээсээ амжилттай хэрэгжүүлээд явж байна. Бизнест зөвхөн мөнгө санхүүгээс гадна хүний нөөцөө оновчтой удирдаж байж улам өндөр амжилтанд хүрэх нь ойлгомжтой.


Монголын хүний нөөцийн институт
Дэлгэрэнгүй: 7015-6474, 9901-4224

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
HR Фото