Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.47%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.15%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.41%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.97%
- 2014 / 01 / 01
HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2013 ОН. 6 ДУГААР САР (¹15)
УИХ-ын гишүүн үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайд Халтмаагийн Баттулга

Газрын баялаг, байгалийн баялаг гэхээсээ илүү ХҮН ӨӨРӨӨ БАЯЛАГ гэдэг ухагдахууныг шүтэж амьдрах ёстой

Манай сэтгүүлийн урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Юуны түрүүнд таниас сэтгүүлийнхээ зочноос асуудаг уламжлалт асуултаа асууя.

HC: Манай сэтгүүлийн нэр Human capital буюу Хүмүүн баялаг. Энэ утгаараа бид баялаг болсон хүмүүсийн ололт амжилтын талаар сэтгүүлдээ тусгадаг. Тиймээс хүмүүн баялагийн талаарх таны бодол? Х.Б: Хүн үүссэн цагаас эхлээд хүний асуудал чухал байж, хүний чадвартай холбоотойгоор ямар нэгэн байдлаар бүтээж, хийж чаддаг хүмүүсийн эрэл хайгуулд явж байсан байх л даа. Одоо бүр ч илүүгээр ямар нэгэн хөгжлийг ярихад хүний л тухай ярьдаг. Яагаад гэвэл хүн өөрөө юмыг бүтээдэг учраас. Танай сэтгүүл “Human Capital” гэдэг их сайхан нэртэй сэтгүүл байна.

Тиймээс урт удаан хугацаанд нийгэмдээ хэрэгтэй зүйлийг бичээд яваасай гэж танай сэтгүүлд хүсье. Хүмүүс ийм нийгэм талруугаа сэтгүүлийг биш харин хов жив бичсэн шар сэтгүүлийг их авч уншдаг. Түрүүн хэлсэнчлэн хүний тухай асуудал бол ялангуяа технологийн хөгжил болсон энэ үед боловсон хүчин, бодлогын асуудал болж яригдаж байна. Улс орон хөгжих гэж төлөвлөж байгаа бол тэр хөгжлөө дагасан боловсон хүчин, хүнийхээ асуудлыг шийддэг байх ёстой гэсэн бодолтой байдаг.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
HR Фото