Монголын харилцаа холбооны тэргүүлэгч компаниудын нэг Скайтел компанийн удирдлагын баг Хустайн байгалийн цогцолбор газар "Байгууллагын сургалт хөгжлийн тогтолцоо түүний ач холбогдол", "Коучинг ба менторинг" сэдвүүдийн хүрээнд багийг чадавхижуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа. Шинэ эрч хүч шинэ зорилго тэмүүлэлээр дүүрэн "тэнгэрлэг" залуусдаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, зуучлалын чиглэлээр 20 жилийн турш тогвортой үйл ажиллагаа явуулж байгаа Цахиур ХХК удирдлагын баг болон борлуулалтын багийнхандаа "Удирдлагчийн ур чадвар", "Коучинг ба менторинг", "Ятган борлуулах ур чадвар", "Хэцүү үйлчилүүлэгчтэй харилцах нь" сэдвүүдээр багц сургалт авлаа. Хамтач эрч хүч дүүрэн Цахиур коипанийн хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Зууны манлай бүтээн байгуулалтын нийслэл дэхь Эрдэнэт үйлдвэр буюу бидний хэлж заншсанаар ГОК-ын Баяжуулах Фабрикийн удирдлагууд цаашдын найдвартай бүтээмжтэй, удирдагчдийг бэлтгэн байгууллагын манлайлагчид болгох зорилготой “Мастер хөгжил” 2010 оны зорилтот хөтөлбөрийн дагуу 100 хүнийг удирдагчийн сургалтанд хамруулан “Хамтдаа хөгжицгөөе” хэмээн уриалан дуудаж сургаж чадваржуулсан.