Танилцуулга
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.59%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.03%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.59%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.79%
Танилцуулга
-2010 / 10 / 26
Хэрэглэгчийн сэтгэл ханамжаар өөрийн хөгжлийг тодорхойлогч компани байна гэсэн уриатай НЬЮТЕЛ компанийн хамт олонд "Коучинг ба Менторинг ур чадвар" сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Ньютел компани нь Мобиком корпорацийн бүтээгдэхүүн үйлчилгээг  Монгол Улс даяар  950 гаруй мянган хэрэглэгчдэд хүргэдэг "Үйлчилгээний оператор" компани юм.
-2010 / 10 / 26
Монголын Хүний Нөөцийн Хүрээлэн, Эрдэнэт үйлдвэртэй хамтран хэрэгжүүлж байгаа "Мастер хөтөлбөр"-ийн чадавхижуулах сургалтын 5 дахь ээлж буюу 16-20 дахь модуль сургалт "Бүтээмж нэмэгдүүлэх арга зүй", "Мэдлэгийн менежмент", "Санаачлагтай манлайлал","Сэдэлжүүлэх арга зүй" сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдав.
-2010 / 10 / 06
ДЦС-4 буюу бидний нэршиж заншсанаар ТЭЦ-4 -ийн хамт олон Монгол улс тэр тусмаа Улаанбаатар хотыг найдвартай эрчим хүчээр хангахын зэрэгцээ үйл ажиллагаагаа улам чанаржуулах, салбартаа тэргүүлэгч мэргэшсэн байгууллага гэсэн тодотголтой улам баталгаажуулахын тулд олон шинэлэг, үр дүнтэй ажлыг зохион байгуулж байгаагын нэг нь залуу мастеруудад зориулсан сургалт юм. Энэхүү семинарын эхлэл өнгөрсөн долоо хоног "Магтаал ба шүүмж" сэдвийн хүрээнд МХНИ-тэй хамтран зохион байгууллаа.
-2010 / 10 / 06
Монголд хэрэгжиж буй томоохон төслүүлийн нэг нь "Оюутолгой" төсөл. Энэхүү төслийн хүрээнд чадварлаг боловсон хүчин бэлтгэх, дотооддоо ажиллах хүч нэллэгдүүлэх зорилгоор эхний ээлжинд мянган ажилчин захиалгаар сургаж байгаа.
-2010 / 09 / 27
2010.10.05-06 хооронд зохион байгуулагдах Money and Markets" Олон Улсын санхүүгийн чуулга уулзалтанд Монголын Хүний Нөөцийн Институтын ерөнхий захирал Д.Бартанбаатар "Ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд амьдралын даатгалын үүрэг оролцоо"  сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
-2010 / 09 / 23
ЭБЭХЯ-ны ТЗУГ, ЭХГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсээс эрчим хүчний салбарын хүний нөөц, сургалтын мэргэжилтнүүдийн сургалт-семинарыг Эрдэнэт хотод энэ сарын 9-11-ний өдрүүдэд  амжилтай зохион байгууллаа.

-2010 / 09 / 18
Монголын хүний нөөцийн институт, уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Мастер хөтөлбөр" хэрэгжих эхлээд даруй дөрвөн удаагийн томилолтоор нийт 16 модуль сургалтыг өгөөд байна. Энэ удаад МХНИ-ын экспертийн баг "Зөрчил маргааныг даван туулах арга зүй", "Нөлөөлөл бий болгох: Динамик харилцааны ур чадвар","Өөрчлөлтийн менежмент", "Талент менежмент" зэрэг сэдвүүдээр сургалт семинар зохион байгуулахаар Эрдэнэт хотод томилолоор ажиллаж байна.
-2010 / 09 / 18
Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр олон улсын өрсөлдөх чадварын тайланг гаргадаг бөгөөд 2010-2011 оны өрсөлдөх чадварын тайлан энэ долоо хоногт гарчээ. 
Энэхүү тайлангаар манай улс дэлхийн 139 орноос 3.7 оноогоор 99 дүгээр байранд орсон бөгөөд өнгөрсөн жил 134 орноос 3.4 оноогоор 117 дугаар байранд орж байжээ. Ийнхүү манай улсын өрсөлдөх чадвар нэмэгдсэн гол хүчин зүйл бол бизнесийн орчныг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь ихээхэн ач холбогдол өгсөн хэмээн судлаачид үзжээ.
-2010 / 09 / 07

"Discover Mongolia 2010" уул уурхайн салбарт хєрєнгє оруулагчдын олон улсын чуулга уулзалт энэ сарын найман, есний єдєр Монголын хvvхдийн ордонд зохион байгуулагдах гэж байна. Манай улсын тєсвийн дийлэнхийг бvрдvvлдэг тус салбарын энэхvv чуулга уулзалт нь хєрєнгє оруулагчдыг даллан дууддаг гэхэд болно. 2010 онд Монгол Улсын Засгийн газраас "Тавантолгой" тєслийг баталсан учраас нvvрсний салбарт хєрєнгє оруулагчид энэ жилийн "Discover Mongolia 2010"-д голлох vvрэг гvйцэтгэх юм байна. Дэлхийн уул уурхайн салбарт судалгаа явуулдаг "Behre Bolbear" судалгааны тєвийн ерєнхийлєгч энэ удаагийн уул уурхайн салбарт хєрєнгє оруулагчдын олон улсын чуулга уулзалтад оролцохоор болжээ.

HR Фото