

HUMAN CAPITAL - Хүний нөөцийн мэргэжлийн сэтгүүлийн ШИНЭ дугаар хэвлэгдэн гарлаа.
Сэтгүүлийн шинэ дугаар дээр Монгол хүнийг удирдах нууц, McDonald's компанийн амжилтын томъёолол, Худалдааны байгууллагын хүний нөөцийн удирдлага, HR ISO 9004:2000, Мass Interview хийх аргачлал, World Cup -ын үер ажил таслалтыг бууруулах менежмент зэрэг сонирхолтой нийтлэл, мэдээлэл орсон байна. Тус сэтгүүл номын худалдааны төвүүд болон томоохон худалдааны төвүүдийн ном сэтгүүлийн тасгуудаар худалдаалагдаж байна. Мөн МХНИ-ийн гишүүд, дэмжигч нартаа хөнгөлөлттэй үнээр худалдаалж байгаагаас гадна, тодорхой нөхцөлд хүргэж өгч байгаа юм байна.




Өчигдөр Монголын Хүний Нөөцийн Институтын удирдлага Дархан - Уул аймгийн Засаг дарга бөгөөд Дархан хотын захирагч Г.Эрдэнэбаттай ажил хэрэгч уулзалт хийж өөрсдийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Дархан хот дахь томилолтын хүрээнд Дархан Ус суваг хувьцаат компани болон Монгол Оюу дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.