МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.15%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.96%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.30%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.51%
HRM- Гүйцэтгэлийн үнэлгээ
-2015 / 04 / 17
Ажилтнаа халах нь ихэнхи байгууллагад зардлын болоод цагийн зардал ихээр үүсдэг . Тэгвэл танай байгууллагын гүйцэтгэх захирал ажлаасаа гарахад юу тохиолдох талаар бодож үзэж байсан уу? Америкийн нэгдсэн улсын “Strategy&” судалгааны байгууллагын гаргасан судалгаагаар гүйцэтгэх захирлаа ажлаас нь гэнэт халах нь жилд 112 тэрбум долларын алдагдалд оруулдаг гэсэн байна.
-2015 / 04 / 14
“Workplace Options”-ийн гаргасан шинэ судалгаагаар ажилтнууд өөрсдийн хувийн амьдралаа ажлын цагтайгаа хольж хутгаж байдгийг олжээ. Судалгаанд оролцогчдын бараг 10 хүний 9 нь (87%) ажлын цагаа үе үе хувийн асуудлаа (санхүү, хууль, өдөр тутмын амьдралын үйл хэрэг) зохицуулахад ашигладаг гэжээ. Мөн 31% нь долоо хоног бүр эдгээр асуудлаа зохицуулахын тулд ажлын нилээдгүй цагаа зарцуулдаг аж. Залуу ажилтнууд бусдаас илүүтэйгээр ажлын цагаа, хувийн асуудлаа шийдвэрлэхэд зарцуулдаг бол 30-45 насныхны ердөө 32% байдаг байна.
-2015 / 04 / 13
Үндэстэн дамжсан компорацууд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах нь 2015 оны үндсэн гурван зорилтынх нь дунд байгаа юм. Гэсэн ч тэдгээрийн 1/5 нь өөрсдийгөө шинийг санаачлахдаа “онц сайн” гэж үнэлдэг.
-2013 / 07 / 23
Хүмүүсээ цагтаа ирэхийг шаард, бүр нэмэлт мөнгө төлөөд болтугай сурга. Утасны дуудлага бүрт даруй хариу өгч байхыг мөн шаард. Цахилгаан шат, ресторан зэрэг олон нийтийн газарт амаа мэдэж ярих, "бусдын" техник хэрэгсэл ашиглах, рекламдах гэж байгаа бүтээгдэхүүний загварыг цагаас нь өмнө зарлах (тухайлбал, офис дотрох мэдээллийн самбар дээр байрлуулах) зэрэг үйлчлүүлэгчтэй холбоотой мэдээллийн нууцыг ягштал хадгалах журмыг чанд мөрд. Учир нь дээрхийг зөрчих нь үйлчлүүлэгчид үнэлж баршгүй хохирол учруулдаг болоод тэр.
-2013 / 04 / 29
Эрхэм тантай “Human capital” сэтгүүл “Эрнст энд Янг” компанийн тэргүүн туршлагаас хуваалцаж байгаа бөгөөд энэхүү дугаартаа уг компанийн ажилтнуудын дасан зохицол болон сургалт хөгжлийн системийн үргэлжлэлийг хүргэж байна. Тухайлбал уг компанийн ажилтнуудын үнэлгээ, сургагч, ажилтнуудын сургалтын систем, манлайлагчдыг төлөвшүүлэх хөтөлбөр , бие даан суралцах хөтөлбөр гэсэн хүний нөөцийн хөгжлийн системээс уншигч танд зориулж байна.
-2011 / 09 / 12
Ажилтнуудынхаа гүйцэтгэлийг үнэлэхдээ менежерүүд бүгдэд нь ижил 100% үнэлгээ өгч болохгүй гэнэ. Жэк Уэлчийн зарчим шүү. Цалин эсвэл бонус юу юугүй бодогдох гээд гэнэт хүмүүсээ үнэлэх ёстойгоо менежер санана. Энэ үед хамгийн хялбар шийдэл бол бүгдэд нь 95-100 хооронд үнэлгээ өгч хэнийг ч гомдоолгүйгээр асуудлаас эвтэйхэн мултрах байдаг. Хэнд ч муу үнэлгээ өгөөгүй болохоор хэн ч гомдохгүй гэж хүмүүс ихэнхидээ боддог.
-2011 / 08 / 12
Ажлын цагийн баланс:
1.    төлөвлөгөөт үеийн дундаж бодит ажлын өдрийн тоог тооцох
  • ажлын цагийн календарийн фонд
  • ажлын цагийн нэрлэсэн фонд
  • төлөвлөгөөт үеийн бодит ажлын өдрийн тоо
-2011 / 06 / 03

Цаг нь тулсан ажил болон чухал ажил гэдгийн ялгааг сайтар ойлгохын тулд “Цагийн менежмент”-ийн матрицыг харах хэрэгтэй. Энэхүү матрицаас харахад, бидний хийдэг бүхий л ажил үндсэн дөрвөн талбарт л хуваагддаг байна. Бид амьдралынхаа бүхий л цаг хугацааг дараахь дөрвөн талбарт хуваан зарцуулдаг аж.
Амьдралыг утга учиртай, баялаг болгодог, биднийг зорилгодоо хүрэхэд тус болдог чухал зүйлс маш их бий. Гэхдээ эдгээр ажлууд биднийг “шахдаг”, “дардаг”, “удирддаг” биш. Яагаад гэвэл ийм зүйлүүд нэн яаралтай, цаг нь тулсан байдаггүй. 

-2011 / 05 / 10
Ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэхийн тулд

 - зорилтоор удирдах арга;
 
HR Фото