Д.Батжаргал /Доктор, профессор/
СЭЗДС-ийн Захирал
Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн ТУЗ-ийн дарга Монгол оронд менежментийн орчин үеийн сэтгэлгээ төлөвших үйл явцад
ерөнхийлсөн дүн шинжилгээ хийж, байгууллагын менежментийн чадамжийг
тодорхойлогч зангилаа асуудалд та бүгдийн анхаарлыг хандуулахыг хүсэж
байна. Бидний амьдарч буй өнөөгийн ертөнцийг ерөнхийд нь хөгжил
дэвшил хурдасч байна гэсэн нэгэн онцлог шинжээр тодорхойлж болно. Тийм
учраас бизнесийн байгууллагын менежментийн чадамж ямар байх нь хөгжлийн
энэ хурдцыг ойлгож, мэдэрч, бизнестэйгээ холбон харж, ухаарах явдалаас
шууд хамаарна.