
Бизнесийн байгууллага хүчирхэг байхын тулд манлайлагч нарыг олноор
бэлдэхийг хүсдэг. Тэднийг сургаж, хөгжүүлж, манлайлагч хүнд байх ёстой
зан чанар,хүсэл эрмэлзэл ийм байна хэмээн сургадаг. Манлайлалын сургалт, дамжааг дүүргэсэн мянга мянган ажилтнууд манай
улсад байна. Гэвч байдал төдийлөн
(улаан зангиа зүүж, уран илтгэхээс
цаашилсангүй) өөрчлөгдсөнгүй. Тэднийг хөгжүүлэхэд зарцуулсан цаг
хугацаа, мөнгө санхүү үр өгөөжөө өгөхгүй байна. Шалтгаан нь юунд байна
вэ? Шар толгойтой гадаад зөвлөхүүд дутсан уу, сургалт зохион байгуулсан
барилга байгууламж нь илүү тохилог байх байсан юм болов уу?