HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
Хүний нөөцийн менежер
- 2009 / 03 / 14
Ажлын байрны шинжилгээ, тодорхойлолт

Тухайн ажлын байртай холбоотой мэдээлэл цуглуулж, түүнийг судлан шинжлэх үйл ажиллагааг ажлын байрны шинжилгээ гэнэ. Ажлын байрны шинжилгээ хийсний үр дүнд ажлын байрны тодорхойлолт гарна.

Ажлын байрны шинжилгээ хийж, тодорхойлолт бичих нь ХНМ-ийн үндсэн чиг үүргүүдийн нэг бөгөөд ХНМ-ийн бусад чиг үүргүүдтэй нягт холбоотой байдаг. Жишээ: ХН-ийн бүрдэлт гэдэг нь тухайн ажлын байранд тохирох ажилчныг сонгоход хүрэлцэхүйц тооны горилогчдыг хайх, өөртөө татах, цуглуулах үйл ажиллагаа юм. Ямар ажлын местэн дээр ямар хүнийг авах тухай үндсэн баримт бичиг нь болдог.

Ажлын байр ны иж бүрдлүүд

 

Ажилбар: тухайн ажлын байр нд хийгдэж байгаа хамгийн энгийн хєдєлгєєнїїд. Жишээ нь: явах  авах 

Элемент: хэд хэдэн ажилбарын нийлбэр. Жишээ нь: баглах, тээвэрлэх

 

Зорилт: тухайн ажлыг гїйцэтгэхийн тулд зайлшгїй шаардагдах бїлэг элементїїд. 

Їїрэг: нэг буюу хэд хэдэн хоорондоо холбоотой зорилтын нийлбэр, хийх ёстой эцсийн ажил. 

Албан тушаал: нэг ажилчинд ноогдсон їїрэг хариуцлага.

Ажлын байр: їндсэн їїрэг ба хариуцлага нь хоорондоо адил, ажлын байрны нэг шинжилгээгээр судалж болох албан тушаалууд.

Мэргэжил: хоорондоо ижил тєстэй ажлын байрны нийлбэр


 

 

 Ажлын байрны шинжилгээ хийх аргууд

1.    Ажиглалт.

2.    Ярилцлага. 2 хэлбэрээр хийж болдог: тодорхой сатндартын дагуу, чөлөөт

3.    Асуулга

 

Ажиглалт.Энгийн, үйлдэл нь шууд нүдэнд тусах, ажлын байрыг шинжлэхэд ажиглалтын аргыг хэрэглэнэ. Энэ аргыг дангаар, эсвэл ажлын байрны шинжилгээний бусад аргуудтай хослуулж хэрэглэнэ. Ажиглагч тухай ажлын байранд байгаа хувь хүн болон бүлэг хүмүүсийг ажиглан тэмдэглэл хийнэ. Энэ тэмдэглэлд:

1.    Хир хугацаанд хийж байна

2.    Ажлын орчин, нөхцөл ямар байна

3.    Ямар багаж, тоног төхөөрөмж ашиглаж байна вэ? зэргийг тусгана.

Ажлын байрны шинжилгээ хийхэд анхаарах 2 зүйлбайна.

1.    Хөдөлмөрийн судлах:

§  Тухайн ажлын байран дээр гүйцэтгэх ёстой зорилтыг хэрэгжүүлэхэд ямар ажилбарууд зайлшгүй хийгдэж байна вэ? (motion study)

§  Ажлын байран дээрх үйл ажиллагааг илүү үр ашигтай байлгахын тулд хэрхэн зохион байгуулах вэ?

2.    Цагийг судлах

§  Тухайн ажлын байран дээр гүйцэтгэх ёстой зорилтыг хэрэгжүүлэх ямар элементийг ямар хугацаанд хийж байна вэ?

§  Тухайн ажлын байран дээр хийгдэх ёстой зайлшгүй элементийг дундаж ажилчин ямар хугацаанд хийж байна вэ?

 

Ажлын байрны тодорхойлолт. Энэ нь 3 үндсэн хэсэгтэй.

1.    Ерөнхий мэдээлэл

§  Байгууллагын нэр

§  Салбар нэгжийн нэр

§  Ажлын байрны нэр

§  Зэрэглэл, дугаар

§  Түүнд харьяалагдах ажлын байр

§  Бичсэн хугацаа, огноо

§  Орлон ажиллах хүмүүс

§  Бэлтгэсэн хүний нэр, албан тушаал

2.    Хүлээх үүрэг хариуцлага

§  Үндсэн зорилго (task), үйл ажиллагаанууд

§  Ямар эрх мэдэлтэй вэ?

§  Ямар тохиолдолд хариуцлага хүлээх вэ?

§  Ямар ажлын байруудтай холбоотой ажиллах вэ?

3.    Ажлын байранд тавигдах шаардлага

§  Боловсрол, мэргэжил

§  Дадлага, туршлага, ур чадвар

§  Тухайн ажлын байрны онцлогтой холбоотой шаардлага

Ажлын байрны тодорхойлолтонд боловсруулсан хүний гарын үсэг, огноо, мөн үинэчилсэн огноо зайлшгүй байна.

 

 

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2013 / 06 / 29
Тиймээ! Өнөөдөр менежер гэдэг албан тушаалын эрэлт манайд өсөж байна. Үнэ цэнэ нь харин ямар байгааг хэлж мэдэхгүй. Тааруу ч байдаг байж болох. Нэг тиймэрхүү л ажиглагддаг. Нэг их гоё хувцасласан улс. Гоё дүр эсгэгчид.
Гэхдээ гоёыг бvтээж дүрийг бvтээж зах зээлийг эзэлж байгаа нь цөөхөн. Байгууллага компанийнхаа амин зүрх нь менежер л байдаг. Мөн орчин үед захирал бүрийг эзэн, босс бүрийг сайн менежер байхыг шаардаж байна. Yгүй дээ л сайн менежер туслахгүй бол удахгүй бизнес үйл ажиллагаа чад хийнэ. Энэ бол ёстой нөгөө зах зээлийн нийгмийн нүцгэн үнэн.
Expires компаний хүний нөөцийн бүрдүүлэлтийн ахлах ажилтан Брюс Ровлес. Тэр энэ салбарт 14 жил ажиллаж байгаа бөгөөд www.recruitfiles.com  -ыг хөтлөн явуулж, ажилтан сонгон шалгаруулж авахтай холбоотой өөрийн бүхий л  туршлагаа хуваалцдаг аж.
- 2013 / 01 / 15

Аливаа бизнесийг хийхийн тулд өөрийн зан характерийг зөв тодорхойлж, үүнээс үүдэлтэйгээр ямар төрлийн ажилд хамгийн тохиромжтой болохыг эртхэн тодорхойлох нь зүйтэй. Дараах тайлбаруудаас өөрт хамгийн тохиромжтойг олж авч дүгнэлт хийж шинэ бизнест өөрийн эзлэх байр суурийг зөв тодорхойлж, цаашид амжилттай бизнес эрхлэхийн тулд хэрхэн баг бүрдүүлэх буюу өөрөө алдаа гаргахаас нь өмнө түүнийгээ залруулах боломжийг ашиглах хэрэгтэй.

- 2012 / 11 / 25
-2012 / 05 / 13
Хаана ажлын ачаалал бага, бүтээлч бус хүмүүсийн бөөгнөрөл байна тэнд хамгийн их хов живээр ажлаа хийдэг  гэсэн бичигдээгүй хууль байдаг. Энэ нь бидний эргэн тойронд байгаа бодит жишээгээр үргэлж батлагдаж байдаг билээ. Энэ агуулгыг сонирхолтойгоор илэрхийлсэн Гомбосүрэнгийн Галбадрахын нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна. Өмнө бид Г.Галбадрахын боловсролын системын талаарх нийлэлтийг өөрийнх нь зөвшөөрсөний дагуу бүрэн эхээр хүргэж байсан билээ.
-2011 / 07 / 16
Улс орныг манлайлагч нь ямар хүмүүс байдаг талаар судалгаа хийсний үндсэн дээр
    * Blue collar: XIX зууны эхний үед бие бялдарын хөгжил сайтай хүнд хүчир ажилыг гардан хийдэг хүмүүс.
    * White collar: XIX зууны сүүл "physically laborious" буюу хүнд хөдөлмөр Blue collar - уудаас илүүгээр эрхлэдэг.
    * Gold collar : Энэхүү ангилалыг Blue White хоёрыг бодвол ховорхон хэрэглэгддэг. Маркетингийг олон нийт рүү хандуулахад хэрэглэгддэг. Мэдлэг боловсрол өндөр хүмүүсийг хэлнэ.
    * Diamond collar гэсэн ангилалтай байдаг.
-2011 / 07 / 04
Даяаршиж байгаа нийгэмд хэлгүй бол хөлгүй гэж их ярих болжээ. Бодоод үзэхээр үнэнч юм шиг. Гэхдээ хэтэрхий их туйлширч байгаа юм бишүү. Гадаад хэлнийг сурах хэрэгтэй гэж амтай болгон нь үг уралдан захиж хэлэх юм. Тэр хэлний хэрэгцээг нь хангах гээд өчнөөн олон гадаад хэлний тодотголтой сургууль, дамжаанууд үүд хаалгаа нээн хэдэн арван бор төгрөг халаасандаа хийсэн шиг маадгар сууна. Гэхдээ тэр сургууль, дамжааны нь үр дүн хаана гараад, гийгүүлээд байгааг нь сайн мэдэхгүй л юм. Хэл сурна гэдэг бол хувь хүний өөрийн хүсэл сонирхол, мэрийлт, чармайлт, хэрэгцээ шаардлагатай холбоотой биз. Тэрнээс биш албадан сургадаг зүйл биш гэдэгт итгэж суух юм. Дургүйд хүчгүй гэдэг биздээ.
HR Фото