HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Хүний нөөцийн менежер
- 2011 / 07 / 04
Хэлний бэрхшээл ба Туйлшрал
Нэг талаас гадаад хэлийг сурах нь зөв боловч нөгөө талаас тийм ч сүртэй зүйл биш гэж бодогдоод байхын. Учир нь заавал олон хэл сурах албатай юмуу? Монголоор л нэг гадаад хэлний сургалттай сургуулиудад өчнөөн оюутан, мэргэжилтэнгүүд хэлний орчуулагчийн мэргэжлээр сурч төгсөөд ажлын байргүй хүмүүс лааз өшиглөөд явж байна шүү дээ. Тэгвэл энэ хүмүүсийг яах гэж улс бэлдээд, онцгойруулан мэргэжил олгоод байгаан. Яагаад гэдгийг нь би мэдэхгүй юм. Гэхдээ л гадаад хэлний мэргэжилтэн гэж Монголд байгаа байхгүй /эргэлзэв/.

Ажлын байрны зарыг харж суусан чинь англи хэлний мэдлэгтэй хүнийг хамгаалагч, зөөгч, ачигчаар ажилд авна гэсэн зар хүртэл байгааг харахаар инээд хүрэх шиг. Тэгэхлээр хэлний мэргэжилтэнгүүд маань хамгаалагч, зөөгч, болж төгсөж байгаад нэг их эмээгээд байх зүйл биш бололтой.

Манай улс хөгжих нь гарцаагүй. Хөгжлийг дагаад гадаадын иргэд Монголд ирж хоолоо залгуулах цаг ойрхон байгаа гэдэгт би хувьдаа итгэдэг, бас нууцхан сэтгэлдээ мөрөөддөг. Тэр гадаадынхан ирж л байг, бидэнд хөрөнгө оруулаад л, манай үндэсний хэлийг сурах гэж хичээгээд л. Энэ дүр зургийг би төсөөлж байна. Бид гадаад улсад гарч тэдний хэлийг сурах гэж зовдог шиг тэд манай улсад ирж бидний эх хэлийг сурах гэж хичээх хэрэгтэй. Ход ход...

Ингэж чадвал бид Үндэсний тусгаар тогтнолоо авч үлдэж байгаа нэг том бахархал, үнэлж баршгүй үнэт зүйл юм. Ингэхийн тулд бид Монгол хэлээ төгс төгөлдөр мэдэх хэрэгтэй гэсэн үг. Саяхан “Цагийн хүрд” үзэж сууж байхад Монгол бичгийг төрийн албан бичигт хэрэглэж эхэлсэн гэсэн сайхан мэдээг сонсоод сэтгэл хөдлөж л суулаа. Гадаад хэл биш Монгол хэл, бичгээ сурах хэрэгтэй болжээ. Монгол хэл бичгээрээ зөв ярьж, зөв бичиж чадахгүй байж гадаад хэл мэддэг гэж цээжээ дэлдэхээ болъе, өөрийнхөөрөө л байвал гоё шүү дээ.

Туйлшрал өөрөө хүнийг үгүй хийдэг, толгойдоо нэгийг бодож амьдаръя залуусаа...

 Б.Төрболд

Жич: Нийтлэлийг өөрийн үзэл бодолд тулгуурлан бичсэн болно. Өөр өөрийн бодлоороо туйлшралгүй хүлээн авна уу...
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2013 / 06 / 29
Тиймээ! Өнөөдөр менежер гэдэг албан тушаалын эрэлт манайд өсөж байна. Үнэ цэнэ нь харин ямар байгааг хэлж мэдэхгүй. Тааруу ч байдаг байж болох. Нэг тиймэрхүү л ажиглагддаг. Нэг их гоё хувцасласан улс. Гоё дүр эсгэгчид.
Гэхдээ гоёыг бvтээж дүрийг бvтээж зах зээлийг эзэлж байгаа нь цөөхөн. Байгууллага компанийнхаа амин зүрх нь менежер л байдаг. Мөн орчин үед захирал бүрийг эзэн, босс бүрийг сайн менежер байхыг шаардаж байна. Yгүй дээ л сайн менежер туслахгүй бол удахгүй бизнес үйл ажиллагаа чад хийнэ. Энэ бол ёстой нөгөө зах зээлийн нийгмийн нүцгэн үнэн.
Expires компаний хүний нөөцийн бүрдүүлэлтийн ахлах ажилтан Брюс Ровлес. Тэр энэ салбарт 14 жил ажиллаж байгаа бөгөөд www.recruitfiles.com  -ыг хөтлөн явуулж, ажилтан сонгон шалгаруулж авахтай холбоотой өөрийн бүхий л  туршлагаа хуваалцдаг аж.
- 2013 / 01 / 15

Аливаа бизнесийг хийхийн тулд өөрийн зан характерийг зөв тодорхойлж, үүнээс үүдэлтэйгээр ямар төрлийн ажилд хамгийн тохиромжтой болохыг эртхэн тодорхойлох нь зүйтэй. Дараах тайлбаруудаас өөрт хамгийн тохиромжтойг олж авч дүгнэлт хийж шинэ бизнест өөрийн эзлэх байр суурийг зөв тодорхойлж, цаашид амжилттай бизнес эрхлэхийн тулд хэрхэн баг бүрдүүлэх буюу өөрөө алдаа гаргахаас нь өмнө түүнийгээ залруулах боломжийг ашиглах хэрэгтэй.

- 2012 / 11 / 25
-2012 / 05 / 13
Хаана ажлын ачаалал бага, бүтээлч бус хүмүүсийн бөөгнөрөл байна тэнд хамгийн их хов живээр ажлаа хийдэг  гэсэн бичигдээгүй хууль байдаг. Энэ нь бидний эргэн тойронд байгаа бодит жишээгээр үргэлж батлагдаж байдаг билээ. Энэ агуулгыг сонирхолтойгоор илэрхийлсэн Гомбосүрэнгийн Галбадрахын нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна. Өмнө бид Г.Галбадрахын боловсролын системын талаарх нийлэлтийг өөрийнх нь зөвшөөрсөний дагуу бүрэн эхээр хүргэж байсан билээ.
-2011 / 07 / 16
Улс орныг манлайлагч нь ямар хүмүүс байдаг талаар судалгаа хийсний үндсэн дээр
    * Blue collar: XIX зууны эхний үед бие бялдарын хөгжил сайтай хүнд хүчир ажилыг гардан хийдэг хүмүүс.
    * White collar: XIX зууны сүүл "physically laborious" буюу хүнд хөдөлмөр Blue collar - уудаас илүүгээр эрхлэдэг.
    * Gold collar : Энэхүү ангилалыг Blue White хоёрыг бодвол ховорхон хэрэглэгддэг. Маркетингийг олон нийт рүү хандуулахад хэрэглэгддэг. Мэдлэг боловсрол өндөр хүмүүсийг хэлнэ.
    * Diamond collar гэсэн ангилалтай байдаг.
-2011 / 05 / 03

Хэрэглэгчийнхээ зан үйлийг судла.

Манай хэрэглэгч хэн вэ, тэд хэдийд худалдаж авдаг вэ, тэд одоо хаана байна, юуг худалдан авахыг хүсэж байна вэ, хэрхэн худалдан авдаг вэ гэсэн олон асуултыг ар араас нь тавьж болно. Хамгийн гол нь ямар шалгуураар тэд шийдвэр гаргаж буйг бид бүрэн хэлж чадахгүй. Үүнийг хэрэглэгчийн “хар хайрцаг” гэнэ. Борлуулалтын танилцуулга буюу сэдэл өгөхөд хариу үйлдэл буюу худалдан авах шийдвэр гарна. Харин худалдан авагч яагаад худалдан авч байгаа, эсвэл авахгүй байгааг тайлбарлах хэцүү ч “үнэ”, “чанар”, “хугацаа” гэсэн гурван зүйлийг онцлон анхаардаг болохыг зан үйл судлаачид баталсан байдаг.


HR Фото