HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
HRM- Бодлого, төлөвлөлт
- 2009 / 03 / 15
ДОХ-ын талаархи компанийн бодлогын загвар

Зорилго

ДОХ-ийн бодлогын зорилго нь ердийн ажлын цагаар тохиолдлын харьцаагаар ДОХ тархахгүй гэдгийг ажилтнуудад баталж, ДОХ-ийн вирусээр халдварласан хүнээс халдвар авна гэсэн бодит бус айдсыг багасгахад оршино.  Энэ бодлого мөн ДОХ-ийн вирус халдварласан гэж оношлогдсон ажилтнуудын ажиллах эрхийг хамгаалж, ДОХ-ийн вирус халдварласан байж магадгүй гэж сэжиглэсэн нөхцөлд баримтлах чиглэлээр хангадаг.  Манай бодлого ДОХ-ийн вирус халдварласан ажилтнуудыг мэдэрч, ойлгохыг дэмждэг.

Ерөнхий бодлого

Бид ажлын байранд бүх ажилчдын биеийн болон сэтгэл санааны эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хамгаалах замаар эрүүл ажлын орчинг дэмжих зорилготой.  Бид мөн биеийн хувьд согогтой боловч ажиллах чадвартай хүмүүст ажил олгох зорилгоо баримталсаар байна.  Энэхүү ДОХ-ийн бодлого нь эдгээр зорилтын нэгэн шууд үр дүн юм.  ДОХ-ийн вирустэй холбоотой асуудал гарч ирэхэд баримтлах заавар энд орсон.  Гурван гол зүйл байдаг:

·        ДОХ-ийн вирус халдварласан гэж оношлогдсон ажилтнууд эрүүл мэндийн хувьд ажиллаж чадахаас гадна, гүйцэтгэлийн стандартыг хангаж чадна гэж үзвэл цааш үргэлжлүүлэн ажиллаж болно.  Бид шаардлагатай бол эдгээр ажилтнуудад ажлаа үргэлжлүүлэн хийх боломж өгөхийн тулд гүйцэтгэлийн стандартыг доогуур тогтоож, туслалцаа үзүүлнэ.

·        Бид ДОХ-ын талаархи сургалтанд бүх ажилтнаа хамруулж ДОХ-ийн вирус хэрхэн тархдаг болохыг ойлгуулж, ДОХ-ийн вирус халдварлахаас айдаг бодит бус айдсыг багасгана.

·         “ДОХ-ийн вирус халдварласан” нөхцөл байдал гэж дараах дөрвөн эмнэлгийн оношлогооны нөхцлийг хэлдэг:

                        1.  ДОХ-ийн хам шинжгүй ДОХ-ийн эсрэг биет байх

                        2.  ДОХ-тэй холбоотой комплекс байх

                        3.  ДОХ

                        4.  төв мэдрэлийн системийн халдвар

Эмнэлгийн тойм

ДОХ-ийн вирустэй холбоотой нөхцөл байдлын талаархи эмнэлгийн мэргэжилтнүүд ердийн ажлын цагаар халдвартай ажилтан тохиолдлын чанартай буюу ойр харьцах замаар бусад ажилтанд ДОХ дамжуулах мэдэгдсэн аюул байхгүй болохыг бидэнд мэдэгдсэн.

ДОХ-ийн вирус нэг агаар амьсгалж, нэг бие засах өрөө хэрэглэж, нэг цаасанд хүрч,  нэг утас хэрэглэснээр дамжихгүй.  Эмнэлгийн удирдах газрын үзэж байгаагаар амны шүлс буюу нулимсаар дамжих аюул мэдэгдээгүй ажээ.  Үүний зэрэгцээ энэ вирус маш эмзэг бөгөөд биеийн шингэний ойрхон солилцоогоор л дамжих бололцоотой нь тогтоогдсон (жишээ нь, цус, цус халдварласан эдийн шингэн тухайлбал үрийн шингэн, үтрээний шингэн).

ДОХ-ийн вирус дархлааны системд халдаж халдварт өвчний эсрэг хүний ердийн хамгаалалтыг эвддэг.  Ингэснээр хүний бие амь насанд аюултай өвчин тусахад амархан болдог.  Үүний зэрэгцээ вирус өөрөө мэдрэлийн системд нөлөөлдөг.

Ямар ч бэлгийн зуршилтай хүнд ДОХ-ийн вирус халдах аюул байдаг.  Эмнэлгийн мэргэжилтний үзэж байгаагаар, ДОХ-ийн вирус дараах замаар дамждаг: үрийн буюу үтрээний шингэн дамждаг бэлгийн харьцаа; бохирдсон зүүгээр судас тариа хийлгэх; бохирдсон цус буюу цусан бүтээгдхүүн хэрэглэх; халдвартай эх өөрийн ураг болон дөнгөж төрсөн хүүхэддээ вирусыг халдаадаг. Гэхдээ жирэмсэн эхчүүд ДОХ-ийн вирустэй холбоотой өвчинд өртөмтгий гэх нотолгоо байхгүй байна.  Сүүлийн үеийн эмнэлгийн баримтаас үзэхэд ДОХ-ийн вирус халдварласан тохиолдолд хамшинж илрэхээс өмнө хэдэн долоон хоног, сар, жил ч нуугдмал байж болно.  Эмнэлгийн судалгаанаас үзэхэд эсрэг биетийн шинжилгээгээр ийм биеттэй гэж тогтоогдсон хүн ДОХ-ийн вирусээр халдварласан байх албагүй.  Харамсалтай нь ДОХ-ийн эсрэг биеттэй хүн байвал дархлааны бус халдварын шинж тэмдэг юм.

Амь насанд аюултай өвчин туссан аливаа хүний адил ДОХ-ийн вирусийн халдвартай хүн хайр энэрэл, ойлгосон харилцааг хүртэх эрхтэй.  Тухайн хүн өөрийн эмзэг байдал болон айдастай тэмцэхийг хичээдэг боловч, найз нөхөд, хамт олны дэмжлэг ойлголт үнэлж баршгүй чухал юм.

Зарим хүмүүс ДОХ-ийн тархалтын талаар буруу мэдээлэл, дутуу мэдлэгтэйгээс болж ДОХ халдварлахаас айдаг. Эмнэлгийн зөв мэдээлэл өгөх сургалт нь ДОХ халдварлахаас айх айдсыг багасгаж чадна.

Даргын хариуцлага

Бүх ажилтнуудын биеийн болон сэтгэл санааны эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хамгаалах ёстой. Тухайн ажилтан гүйцэтгэлийн стандартыг хангах чадвартай бол ДОХ-ийн вирус халдварласан ажилтанд туслалцаа үзүүлэх ёстой.  Эдгээр зорилгыг биелүүлэхийн тулд дараах зааврыг дагаж мөрдөх ёстой:

·        ДОХ-ийн халдвартай гэж оношлогдсон аливаа ажилтан бусад ажилтны адил эрүүл мэндийн байдал болон эмнэлгийн бүртгэлээ нууцлах эрхтэй.

·        Хэрэв ДОХ-ийн халдвартай ажилтан өөрийн эрүүл мэндийн байдалд тохируулан ажлаа хөнгөвчлөхийг хүсвэл, ажилтан (a)  эрүүл мэндийн хувьд ажиллах чадвартай бөгөөд (b) ажлаа хадгалахын тулд хөнгөн ажил хийх хэрэгтэй байна гэсэн эмнэлгийн дүгнэлт бичгээр авах ёстой.

·        Эмнэлгийн хувьд шаардлагатай гэж үзвэл, биеийн одоогийн байдал дээр үндэслэн, [Компанийн нэр] болон ажилтны дарга ДОХ-ийн халдвартай гэж оношлогдсон ажилтны ажлыг өөрчлөх буюу шилжүүлэх талаар ажиллана.

·        Хэрэв эрүүл ажилтан ДОХ-ийн халдвартай гэж оношлогдсон боловч эрүүл мэндийн хувьд ажиллах чадвартай ажилтантай хамт ажиллахаас татгалзвал, эмчийн бичгэн захиалгаар эрүүл мэндийн хувьд заасан тохиолдолд л эрүүл ажилтны ажлыг шилжүүлэх буюу бусад ажлын өөрчлөлт хийнэ.  Эмнэлгийн захиалга нь ажил өөрчлөхийг хүссэн эмнэлгийн гарын үсэгтэй мэдэгдэл байх ёстой.  Эмнэлгийн захиалга байхгүй үед ердийн шилжүүлэх журмыг дагаж мөрдөнө.

 

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 02 / 18
Хүний нөөцийн менежментийн үүсэл нь хүний хөгжлийн нилээд эртний түүхтэй холбогдоно. Мэргэжлийн зэрэг дэвийн шатлал, түүнд хүрэх шалгуурууд, хөлсний ажилчид ашиг хуваарилалтанд оролцох анхны хэлбэр, цехийн сургууль, багш шавийн холбоо гэх мэт ажилчдыг сургах, урамшуулах, хөгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанууд дундад зууны үед явагдаж байсан байна.
Гадаад оронд салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд олон улсын түвшинд хүний нөөцөө бүрдүүлэх гурван эх үүсвэр байдаг. Nationals гэдэг нь олон улсын компанийн гадаад салбаруудад ажиллаж байгаа өөрийн орны иргэн юм. Өөрөөр хэлбэл компанийн төв байран дахь үндсэн ажил, гэр орноосоо хол амьдарч байгаа ажилтан юм.
- 2023 / 03 / 04
Сайн ажилтныг тогтвортой ажиллуулах нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, бүтээгдэхүүний борлуулалт, бусад ажилтнуудын сэтгэл ханамж, байгууллагын ажил төлөвлөлт зэрэгт маш сайн нөлөөтэй байдаг гэдгийг ихэнх менежерүүд хүлээн зөвшөөрдөг. Хэрэв менежерүүд эдгээр шалтгаануудыг сайн мэддэг юм бол яагаад шилдэг ажилтнууд ажлаасаа гарах нөхцөл байдал үүсдэг вэ?
- 2022 / 06 / 11
-2022 / 06 / 02
Олон компаниудын эздийн хувьд бусад байгууллагуудтай өрсөлдөхүйц ажилтнуудад зориулсан тэтгэмж тусламжийн багц бий болгохоос авхуулаад байнга хууль, дүрэм журмыг мөрдөх гэх мэт янз бүрийн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх нь нэлээн төвөг ихтэй, багагүй асуудалтай ажил билээ.
-2022 / 05 / 28
Хүний нөөцийн бодлогын асуудлыг олон улсын менежментийн тогтолцоонд дараах хувилбараар авч үздэг.
-2021 / 06 / 24
Бэлгийн дарамт гэж юу вэ? Бэлгийн дарамт гэдэг нь хүсээгүй байхад бие, ам, нүдээр сексийн хувьд өдөж хоргоох, бэлгийн ажил хийхийг хүсэх, хүлээн авагчийг дургүйцэх, татгалзахад хүргэх бусад сексийн хандлагатай ааш авирыг хэлнэ.
HR Фото