HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.49%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.96%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.49%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.06%
HRM- Бодлого, төлөвлөлт
- 2021 / 06 / 24
SEXUAL HARASSMENT - Бэлгийн дарамт ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫН ЗАГВАР №1
Бэлгийн дарамт гэж юу вэ?  Бэлгийн дарамт гэдэг нь хүсээгүй байхад бие, ам, нүдээр сексийн хувьд өдөж хоргоох, бэлгийн ажил хийхийг хүсэх, хүлээн авагчийг дургүйцэх, татгалзахад хүргэх бусад сексийн хандлагатай ааш авирыг хэлнэ. Үүний дотор: чимэг үг, доромжилсон буюу өдсөн санал, нэр төр гутаасан үг, дохио зангаа, эвгүй муухай зураг, хошин зураг, гэрэл зураг.


Ямар ааш авирыг хэзээ хүсээгүй буюу өдөж хоргоосон гэж үзэх вэ?  Хүсээгүй сексийн халдлага (амаар болон биеэр), харьцаа тогтоохыг хүсэх, сексийн шинжтэй бусад аман болон биеийн үйлдэл нь дараах тохиолдолд сексийн өдөлт хоргоолт болдог:

  • Ийм үйлдлийг хүлээн авахыг ажилд оруулах ил буюу далд нөхцөл болзол болгосон (жишээ нь, тушаал дэвшүүлэх, сургалтанд явуулах, цаг барих буюу илүү цагаар ажиллах даалгавар)
  • Энэ үйлдлийг хүлээн авах буюу татгалзахыг ажлын шийдвэр гаргах үндэслэл болгох (ажилд авах, тушаал дэвшүүлэх, ажлаас халах)
  • Уг үйлдэл хувь хүний ажлын гүйцэтгэлд оролцох, сүрдүүлсэн, дайсагнасан, доромжилсон ажлын орчин бий болгох зорилго нөлөөтэй байх

Юуг бэлгийн дарамт гэхгүй вэ? Бэлгийн дарамт гэдэг нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн маягаар хааяа магтаалын үг хэлэх орохгүй. 

Хэрэв танд бэлгийн дарамт ирвэл та яах хэрэгтэй вэ?  Хэрэв та сексийн хувьд өдөж хоргоосон үйлдэлд өртөж байна гэж бодвол, [компанийн нэр]-ийн эзэн буюу бусад даргад даруй мэдэгд.  Гомдлоо бичгээр гаргавал сайн, гэхдээ та бичгээр гаргасан гомдлоо өөрөө авчрах буюу дараа нь амаар гомдол гаргаж болно.

Хэрэв танай дарга өдөж хоргоосон үйлдлийн эх сурвалж бол, энэхүү зан авирыг тэр хүний даргад буюу [компанийн нэр]-ийн эзэнд мэдэгд.

Таны нэрийг нууцлах бөгөөд гомдол гаргасны төлөө таны эсрэг хариу арга хэмжээ авахгүй.

Гомдол гаргасны дараа юу болох вэ? Гомдлоо бичгээр гаргасны дараа [тоо] хоногийн дотор эзний томилсон дарга буюу өөр хүн энэ гомдлыг шалгана.  Уг хүн гэрч байж болох хүмүүстэй ярилцаж, таны гомдолд нэр дурдсан хүнтэй ярина.  Таны нэрийг аль болох удаан нууцлана. 

Шалгалт хэр нарийн төвөгтэй байхаас хамааран танд [тооны цаг хугацааны хэмжээ (жишээ нь, дөрвөн өдөр, хоёр долоон хоног, нэг сар)]-ын дотор таны гомдлын байдал болон арга хэмжээ авсан эсэх талаар мэдэгдэнэ.

SEXUAL HARASSMENT - СЕКСИЙН ӨДӨЛТ ХОРГООЛТЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫН ЗАГВАР №1
Хүний нөөцийн чиг үүргүүдээр мэргэшүүлэх БЯМБА гарагийн цуврал сургалт - 90001075 | 80001075 | 70001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 02 / 18
Хүний нөөцийн менежментийн үүсэл нь хүний хөгжлийн нилээд эртний түүхтэй холбогдоно. Мэргэжлийн зэрэг дэвийн шатлал, түүнд хүрэх шалгуурууд, хөлсний ажилчид ашиг хуваарилалтанд оролцох анхны хэлбэр, цехийн сургууль, багш шавийн холбоо гэх мэт ажилчдыг сургах, урамшуулах, хөгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанууд дундад зууны үед явагдаж байсан байна.
Гадаад оронд салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд олон улсын түвшинд хүний нөөцөө бүрдүүлэх гурван эх үүсвэр байдаг. Nationals гэдэг нь олон улсын компанийн гадаад салбаруудад ажиллаж байгаа өөрийн орны иргэн юм. Өөрөөр хэлбэл компанийн төв байран дахь үндсэн ажил, гэр орноосоо хол амьдарч байгаа ажилтан юм.
- 2023 / 03 / 04
Сайн ажилтныг тогтвортой ажиллуулах нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, бүтээгдэхүүний борлуулалт, бусад ажилтнуудын сэтгэл ханамж, байгууллагын ажил төлөвлөлт зэрэгт маш сайн нөлөөтэй байдаг гэдгийг ихэнх менежерүүд хүлээн зөвшөөрдөг. Хэрэв менежерүүд эдгээр шалтгаануудыг сайн мэддэг юм бол яагаад шилдэг ажилтнууд ажлаасаа гарах нөхцөл байдал үүсдэг вэ?
- 2022 / 06 / 11
-2022 / 06 / 02
Олон компаниудын эздийн хувьд бусад байгууллагуудтай өрсөлдөхүйц ажилтнуудад зориулсан тэтгэмж тусламжийн багц бий болгохоос авхуулаад байнга хууль, дүрэм журмыг мөрдөх гэх мэт янз бүрийн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх нь нэлээн төвөг ихтэй, багагүй асуудалтай ажил билээ.
-2022 / 05 / 28
Хүний нөөцийн бодлогын асуудлыг олон улсын менежментийн тогтолцоонд дараах хувилбараар авч үздэг.
-2021 / 03 / 26
Ажил үүргийн (албан тушаалын) шинжилгээг ямар зорилгоор хийдэг, шинжилгээний дүгнэлт болон үр дүнг юунд ашигладаг талаарх тойм мэдээллийг хүргэж байна.
HR Фото