HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.92%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.77%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.23%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.08%
Хүний нөөцийн менежер
- 2010 / 05 / 27
HRM ба ажлын байрны ая тух
Ногоон ертөнц
Өнөө үеийн  оффисийн тоног төхөөрөмжүүд компьютер хувилагч машин  факсын аппаратууд нь агаарт хортой туяа ялгаруулж байдаг. Эдгээр хорт туяа нь өрөөн дахь зөөлөн эдлэл хивс хөшиг  тавилганд шингэж ажилчдын дунд амьсгалын цочрол, толгой эргэх, толгой өвдөх арьсны тууралт, дотор муухайрч бөөлжих олон шалтгааны үндэс нь болдог. Энэ байдлаас гарах хамгийн бага өртөгтэй бөгөөд  тасалгааны агаарын чанарыг сайжруулах болон агаарт байгаа хорт бодисыг арилгахад байгууллага бүхэлдээ ногоон ургамал тарих нь хамгийн зөв шийдэл болж байгаа талаар судалгаа хийж тогтоосон.  Энэ нь стрессийг багасгаж ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх үр дагавартай. Байгалтай  харьцах бидний харьцаанд ч эерэг нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон.

Тэнгэрийн цэцэрлэг
Ажлын өрөө тасалгаанаас өөр ургамал тарих хамгийн боломжтой газар бол дээвэр дээр юм.  Энд нарны гэрэлд ургамал цэцэгээр хүрээлүүлэн бяцхан усан оргилуур тавьж цэцэрлэгт хүрээлэнг байгуулж болно. Энэхүү  орчин  үеийн хотын жижигхэн баянбүрдэд ажилчид сэтгэлээ сэргээн амарч, өдрийн цайгаа уух боломжтой. Мөн ус цацруулагчийг  нэмэн байрлуулж тэнгэр дээрх өөрийн спа-г байгуулж болно. Ургамал тарих сонирхолтой ажилчдын сонирхлыг хөгжүүлэх, бйагууллагын ямар нэгэн тэмдэглэлт баярыг ч эндээ тэмдэглэж  болно.



Чулуун ертөнц
Байгалийн дүрслэл нь  ногоон орон зай  ерөнхийдө байдаг билээ.  Гэвч үнэн хэрэгтээ чулуун байгууламж  нь ургамалын адил байгалийн дүрслэлийн нэгэн хэсэг болдог. Нийтийн эзэмшлийн сандал, тусгаарлах хана , уран барималтай  чулуун цэцэрлэг, зэрэг нь ажилччид болон зочидийн цагийг сайхан өнгөрүүлж байгалийн дүрслэлийг мэдэрхэд ач холбогдол өгдөг. Ийм газрууд нь олон нийтийн үйл ажиллагаа, урлагийн тоглолт, уулзалтад тохирсон тайз болох нь олон. 

Усан ертөнц
Ажлын байрны тохижилт чимэглэлүүдээс хамгийн тансаг, хосгүй сайхан нь усан оргилуур , жижиг цөөрөм байдаг. Ресепшиний дэргэд хана  даган урсах урсгал, хүлээлгийн өрөөнд байх сүрдэм усан оргилуур, сэрүү татах цөөрөм зэрэг нь ажиллах эрч хүчийг нэмж гоо сайхны таашаалыг өгч байдаг ба урсах ус нь танай байгууллагын ашиг орлогыг урсгал шигээ урин дуудаж байдаг. Усны хоржигнон урсах чимээ нь байгалийг бидэнд ойртуулж буцлан буй ажилд тайвширлийг авчирдаг. Ийм орчинд албан хаагчид түр ч  гэсэн стрессээ тайлан амардаг бол зочид болон харилцагч үйлчлүүлэгчид хүлээлгийн өрөөнд таатайгаар хүлээн суух болно.

Монголын Хүний Нөөцийн Институт
Дотоод сургалт хариуцсан ажилтан Б.Онон

Үргэжлэлийг HUMAN CAPITAL сэтгүүлийн шинэ дугаараас ...


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2013 / 06 / 29
Тиймээ! Өнөөдөр менежер гэдэг албан тушаалын эрэлт манайд өсөж байна. Үнэ цэнэ нь харин ямар байгааг хэлж мэдэхгүй. Тааруу ч байдаг байж болох. Нэг тиймэрхүү л ажиглагддаг. Нэг их гоё хувцасласан улс. Гоё дүр эсгэгчид.
Гэхдээ гоёыг бvтээж дүрийг бvтээж зах зээлийг эзэлж байгаа нь цөөхөн. Байгууллага компанийнхаа амин зүрх нь менежер л байдаг. Мөн орчин үед захирал бүрийг эзэн, босс бүрийг сайн менежер байхыг шаардаж байна. Yгүй дээ л сайн менежер туслахгүй бол удахгүй бизнес үйл ажиллагаа чад хийнэ. Энэ бол ёстой нөгөө зах зээлийн нийгмийн нүцгэн үнэн.
Expires компаний хүний нөөцийн бүрдүүлэлтийн ахлах ажилтан Брюс Ровлес. Тэр энэ салбарт 14 жил ажиллаж байгаа бөгөөд www.recruitfiles.com  -ыг хөтлөн явуулж, ажилтан сонгон шалгаруулж авахтай холбоотой өөрийн бүхий л  туршлагаа хуваалцдаг аж.
- 2013 / 01 / 15

Аливаа бизнесийг хийхийн тулд өөрийн зан характерийг зөв тодорхойлж, үүнээс үүдэлтэйгээр ямар төрлийн ажилд хамгийн тохиромжтой болохыг эртхэн тодорхойлох нь зүйтэй. Дараах тайлбаруудаас өөрт хамгийн тохиромжтойг олж авч дүгнэлт хийж шинэ бизнест өөрийн эзлэх байр суурийг зөв тодорхойлж, цаашид амжилттай бизнес эрхлэхийн тулд хэрхэн баг бүрдүүлэх буюу өөрөө алдаа гаргахаас нь өмнө түүнийгээ залруулах боломжийг ашиглах хэрэгтэй.

- 2012 / 11 / 25
-2012 / 05 / 13
Хаана ажлын ачаалал бага, бүтээлч бус хүмүүсийн бөөгнөрөл байна тэнд хамгийн их хов живээр ажлаа хийдэг  гэсэн бичигдээгүй хууль байдаг. Энэ нь бидний эргэн тойронд байгаа бодит жишээгээр үргэлж батлагдаж байдаг билээ. Энэ агуулгыг сонирхолтойгоор илэрхийлсэн Гомбосүрэнгийн Галбадрахын нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна. Өмнө бид Г.Галбадрахын боловсролын системын талаарх нийлэлтийг өөрийнх нь зөвшөөрсөний дагуу бүрэн эхээр хүргэж байсан билээ.
-2011 / 07 / 16
Улс орныг манлайлагч нь ямар хүмүүс байдаг талаар судалгаа хийсний үндсэн дээр
    * Blue collar: XIX зууны эхний үед бие бялдарын хөгжил сайтай хүнд хүчир ажилыг гардан хийдэг хүмүүс.
    * White collar: XIX зууны сүүл "physically laborious" буюу хүнд хөдөлмөр Blue collar - уудаас илүүгээр эрхлэдэг.
    * Gold collar : Энэхүү ангилалыг Blue White хоёрыг бодвол ховорхон хэрэглэгддэг. Маркетингийг олон нийт рүү хандуулахад хэрэглэгддэг. Мэдлэг боловсрол өндөр хүмүүсийг хэлнэ.
    * Diamond collar гэсэн ангилалтай байдаг.
-2011 / 07 / 04
Даяаршиж байгаа нийгэмд хэлгүй бол хөлгүй гэж их ярих болжээ. Бодоод үзэхээр үнэнч юм шиг. Гэхдээ хэтэрхий их туйлширч байгаа юм бишүү. Гадаад хэлнийг сурах хэрэгтэй гэж амтай болгон нь үг уралдан захиж хэлэх юм. Тэр хэлний хэрэгцээг нь хангах гээд өчнөөн олон гадаад хэлний тодотголтой сургууль, дамжаанууд үүд хаалгаа нээн хэдэн арван бор төгрөг халаасандаа хийсэн шиг маадгар сууна. Гэхдээ тэр сургууль, дамжааны нь үр дүн хаана гараад, гийгүүлээд байгааг нь сайн мэдэхгүй л юм. Хэл сурна гэдэг бол хувь хүний өөрийн хүсэл сонирхол, мэрийлт, чармайлт, хэрэгцээ шаардлагатай холбоотой биз. Тэрнээс биш албадан сургадаг зүйл биш гэдэгт итгэж суух юм. Дургүйд хүчгүй гэдэг биздээ.
HR Фото