HR plus карт
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
21.35%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
29.81%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.74%
Ажлын цагийг зөв төлөвлөх
16.06%
Хүний нөөцийн менежер
- 2010 / 11 / 03
Даатгалын салбар: АМЕРИК
Үнэнч, хөдөлмөрч, авьяастай ажилтанд компани нь тэтгэвэр олгоно

Цалингийн бараг 25-35% нь 5-6 төрлийн татварт явчихна. 15-20% нь байрны зардалд, vлдсэн нь ахуйн хэрэгцээнд vлдэнэ. Цалингаа хураах эсэх нь хувь хvнээс шалтгаална. Америкууд гар дээрээ 10%-ийг нь бэлэн мөнгөөр авч, vлдсэнийг нь vнэт цаасны зах зээл дээр эргvvлнэ. Цалинг жилд 4-8% нэмдэг, шагналын цалин (bonus) нь энгийн ажилтанд цалингийн 10% орчим, bonus-level ажилтанд (дарга нарт) 30-150% гэх мэт ялгаатай байна. Ер нь ихэнх том компаниуд 5-аас дээш жил ажиллaвaл тодорхой хэмжээний компанийн тэтгэвэр тогтоодог. Мөн компаниуд ажилчдаа барьж байхын тулд тэтгэврийнхээ дансанд хэр хэмжээний мөнгө оруулсантай нь уялдуулан компанийн ашгаас хуваарилна.

Тэтгэврийн энэ програмыг 401к гэх бөгөөд энэ дансандаа татвар төлөхийнхөө өмнөх цалингаас тэдэн мянган доллар хийсэн байх ёстой гээд төрөөс заачихсан байдаг. Энэ хязгаар нь 2005 онд 14 мянга, 2006 онд 15 мянган доллар байсан. Тэтгэврийн дансанд орсон мөнгөнөөсөө 62 нас хvрэхээсээ өмнө авбал 10%-ийн торгууль төлж, дээр нь авсан мөнгөнийхөө хэмжээгээр улсад татвар төлнө. 401k дансан дахь мөнгө vнэт цаасны зах дээр хувьцааны индексийн багц (mutual fund) хэлбэрээр эргэлдэн өсч байдаг. Yнэн учиртаа энэ 14-15 мянган доллар, тvvнд oнoгдoх татвар болох 3-4 мянган долларыг 10-25% хvvгийн ашигтайгаар vнэт цаасны зах дээр эргvvлж, дээр нь компаниас энэ мөнгөний 40-50% тэнцэх (5-7 мянган) ашгийн ноогдол авч байна гэж vзвэл 15 мянгыг жилдээ 25 мянга болгож өсгөж байна гэсэн үг. Энэ хөрөнгөтний нийгэмд 10 мянга байтугай өөрийн хөдөлмөрөөрөө олсон 1 доллар ч гэсэн их мөнгө байдаг.


Цалин дээрээс жилдээ 4500$ хvртэл нийгмийн даатгалд суутгадаг. Нийгмийн даатгалд төлж байгаа энэ мөнгөтэй тэнцэх мөнгийг компаниас бас нийгмийн даатгал руу өөрт чинь зориулж нэмж төлдөг. Нийгмийн даатгалд төлсөн мөнгөний хэмжээгээр тодорхой оноо (credit) авдаг. Нийт 40 оноо авбaл 65 нас хvрэхээрээ нийгмийн даатгалаас тэтгэвэр авах эрхтэй болно. Америкууд 10-15 жил ажиллаад энэ болзлыг биелvvлчихдэг.

Ш.Баатар Г.Солонго
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 06 / 09
Захирал хариу хэлэлгүй, хэтэвчнээсээ 6000 доллар гаргаж залууд өгөөд “Ажил хийснийхэн төлөө энд байгаа хүмүүсд цалин өгдөг болохоос дэмий зогсож, сайхан харагдсаныхан төлөө биш! Наад 3 сарын цалингаа аваад эндээс яв, иргэж битгий ирээрэй” гэж хэлэв. Залуу эргэж ч харалгүй хурдан яваад өгөв. Энэхүү явдлыг ажиглаж байгаа хэдэн ажилчдаа хараад, захирал “Компанид байгаа бүх хүнд энэ асуудал хамаатай шүү” гэж нэлээн ууртай хэлэв.
ХАНДЛАГА (Attitudes) гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Энэ нь хүн ямар нэг юмны талаар хэрхэн бодож байгаатай холбоотой. Хүн өдөр бүр өөрийн амьдрал, ажил, сургууль, хүнтэй харьцах харилцаандаа эерэг, сөрөг, тааламжтай, тааламжгүй хандлага гаргаж байдаг. Хандлага нь өдөр бүр хурдан өөрчлөгдөж хувирдаг зүйл биш. “Би ажилдаа дуртай” гэх нь уг хүний ажилдаа хандах хандлагыг илэрхийлнэ.
- 2016 / 06 / 07
Орчин үед зохион байгуулалтын болон байгууллагын удирдлагын хүрээнд өндөр мэргэшсэн ажилтнуудын эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн. Захиргаа, аж ахуйн салбарт, мөн санхүүгийн болон эдийн засгийн чухал асуудлыг шийдвэрлэхэд менежерүүд улам их нөлөөтэй болж бие дааж эхэлж байна. Жишээлбэл, хүний нөөцийн менежерийн ажил бол маш олон талтай, сайтар зохион байгуулагдсан байхыг шаарддаг.
- 2016 / 06 / 07
-2016 / 04 / 24
Статистикчдын тооцоолсноор өнөөдөр 17-20 мянган мэргэшил байгаа гэнэ. Энэ тоо өдөр тутам хэдэн арваараа өсдөг аж. Хүн төрлөхтөн урьд хэзээ ч байгаагүй олон салбарласан хөдөлмөрийн хуваарьт хуваагдсан нь өнөөгийн шинжлэх ухаан, технологийн хурдан өсөлтөөс болж буй хэрэг. Өдгөөгөөс 250 жилийн өмнө Адам Смит тооцолохдоо Англид зөвхөн зүү үйлдвэрлэхэд 18 мэргэжил ордог байжээ. Энэ бол үйлдвэржилтийн их хувьсгал дөнгөж эхэлж байх үе.
-2016 / 04 / 18
Сургуульд заадаггүй дараахь чадваруудыг яаж эзэмших вэ? Мэдээж сургуульд заахгүй учраас та бие даан эдгээр чадварыг эзэмших шаардлагтай. Олон аргаар өөрийн ур чадвараа хөгжүүлж болно хамгийн гол нь та сэтгэл гаргах хэрэгтэй та өөрийн ур чадвараа хөгжүүлж дэлхийд өрсөлдөхүйц боловсон хүчин болохын тулд яг одооноос эхлэхийг зөвлөж байна.
-2013 / 06 / 29
Аливаа баялаг бүтээгч, амар тайван аз жаргалын эх үндэс нь хүн өөрөө гэдгийг бид ухамсарлаад удаагүй байна. Хүн төрлөхтөн аз жаргалыг хайхдаа худалдаа, газар тариалан, дайн байлдаан, эв нэгдэл, үйлдвэрлэл, зар сурталчилгаа, мэдээлэл технологи гэх зэргээр санхүү, мөнгө төгрөг нь “Аз жаргал” гэж сэтгэдэг байсан бол өнөөдөр бид “Хүн өөрөө баялаг” гэдгийг мэдэрсэн юм.


HR Фото