HR plus карт
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
21.68%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
29.43%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.95%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.89%
HRM- Байгууллагын соёл
- 2016 / 04 / 24
ХҮНТЭЙ НӨХӨРСӨГ БАЙХ УРЛАГ
Бидний эргэн тойронд төрөл бүрийн ажил албатай, янз бүрийн давхаргын хүмүүс байдаг боловч тэдэнтэй нэг л биеэ барьсан, албархуу, хөндий харилцдаг. Тэр ч бүү хэл заримдаа төрөл төрөгсөдтэйгээ ч иймэрхүү л харьцдаг. Заримдаа хэн нэгэн хажууд минь байж, бүх зүйлээ хуваалцаж, бие биенээ хүндэтгэн хайрлаж, хайр хүндэтгэлийг минь хүлээсэн хэн нэгэн байхгүйг гунигтайгаар мэдэрдэг.

 Ингэж биднийг бие биеэс нь холдуулж, хүйтэн хөндий харьцахад хүргэж буй зүйл чухам юу вэ? Энэ бүхний хариулт бидний хүнтэй харилцах харилцаа, тэдэнд гаргаж буй ааш занд нуугдаж байдаг. Өөрөөр хэлбэл бид өөрсдийгөө л ганцаардмал байдалд оруулдаг. Хэрвээ бид амьдралд тохиолддог олон зүйлийн тухай эргэцүүлэн боддог цаг хугацааныхаа нэгээхэн хэсгийг энэ тухай бодож, түүнд зарцуулдаг бол үүний үр дүнг үхэн үхэтлээ харж, үр шимийг нь хүртэх бөгөөд амьдралдаа нэг том алхам хийлээ гэсэн үг.

 
Хүмүүс бие биетэйгээ элэгсэг дотно, найрсаг харилцахад тус болох хэд хэдэн хүчин зүйл бий. Үүнд:
 
1. Найз нөхөд, ойр дотныхоо хүмүүсээ хэзээ ч битгий шүүмжилж бай.
Яагаад гэвэл шүүмжлэл нь харилцаанд орж буй хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Хүнтэй харилцахдаа мартаж болохгүй хамгийн чухал зүйл бол түүнийг шүүмжлэхгүй байх. Үүнээс болж л бид найз нөхөд, хайрлаж хүндэтгэдэг хүмүүсээсээ хагацдаг. Бенжамин Франклинаас түүний амжилтанд хүрсэн нууцын тухай асуухад “Би хэний ч муу муухай алдааг яриагүй. Хүн бүрт сайн тал байдаг. Би үргэлж тэдний сайн талыг харж магтдаг байсан. Энэ л намайг амжилтанд хүргэсэн чухал зүйл” гэжээ. Эцэст нь бусдыг муулж буруутгахын оронд тэднийг ойлгохыг хичээх нь илүү дээр. Хүний хүсэл зориг, итгэл найдвар, чин хүслийг унтрааж, идэвхи зүтгэлийг нь бууруулдаг зүйл бол шүүмжлэл юм.

 2. Хүмүүсийг үнэлж хүндэлж, тэдэнд өөрсдийг нь чухал хүндтэй хүн болохыг нь мэдрүүлж, тэдэнд магтаалын үг хэлж бай.
Нэрт сэтгэл зүйч Джон Девэй “Хүмүүсийн хамгийн чухал бахархал нь тэд өөрсдийгөө чухал хүндтэй хүн гэж мэдрэх явдал” гэжээ. Гэвч харамсалтай нь агаар, ус мэт хэрэгтэй энэ байдал тийм ч амархан бүтдэггүй юм. Сайшаал магтаалд дургүй хэн байх билээ. Зарим хүмүүс хэтэрхий хоосон магтаалд автах явдал ч байдаг. Бид үүний нэгэн адил найз нөхдөө өөртөө татах нь боломжийн зүйл юм. Сайн хүн, хүндтэй хүн болохыг хэн ч хүсэж буй. Гэвч нэг л ойлгож өгөхгүй, тэрхүү орчноо бүрдүүлж чадахгүй байж болно. Гэхдээ хүмүүсийн сайн талыг нь олж харан, түүнийг нь дэмжиж, өөртөө итгэлтэй болгохын тулд тэднийг нүүрэн дээр нь магтах явдал чухал. Тэр хүнийг магтах нь өөртөө итгэх итгэлийг төрүүлж, “Хүмүүс миний сайн талыг анзаардаг л юм байна” гэж бодоод илүү сайн байхыг хичээдэг.

 

3. Хүмүүсийн өөдөөс хөмсөг зангидах хэрэггүй.
Харин түүний оронд инээмсэглэж бай. Хичнээн бухимдаж уурласан ч бие бие рүүгээ хөмсөг зангидахгүй байсан нь дээр. Бид автобус, унаанд ч гадуур явахдаа ч хөмсөг зангидан явцгаадаг. Энэ нь мэдээж буруу.

 4. Хүмүүст өглөгч, энэрэнгүй хандаж бай.
Өчүүхэн зүйлд ч болов гар сунгаж бай. Хэн нэгэнд зүсэм талх, аяга цай өгөх нь чухал ч байж магадгүй. Танд хэрэгтэй ч юм билүү.

 5. Хүнтэй мэндлэхээ битгий март.
Мэнд мэдэлцэх нь маш чухал. Ямар нэг газар, хүмүүстэй харилцах харилцаанд, магадгүй таны талаар муу бодолтой байсан хүн ч өөрчлөгдөж болно. Ингэснээр нийтийн уур амьсгал ч зөөлөрнө. Ямар нэг муу зүйлийн тухай ярих гэж байсан хэн нэгний “хурцалсан жад” гудайж магадгүй шүү дээ.

 6. Хүмүүстэй илэн далангүй, үнэнч шударга харьц.
Гэвч бүхнийг хаана ч хамаагүй, хэнд ч ялгаагүй хэл гэсэн үг биш юм. Тухайн үедээ тохируулж байх нь зүйтэй.

 7. Хүмүүстэй хоёр нүүр гаргалгүй, илэн далангүй, шулуухан, бодож санаснаа тайван, чөлөөтэй хэлж ойлгуулж бай.
Найзыгаа эвгүй байдалд оруулах ямар ч зүйлээс татгалз. Хэрэв үнэхээр түүний зан, байгаа байдал таалагдахгүй байвал та түүнтэй ганцаарчилж уулзаад, түүнийг гомдоолгүйгээр бүр уучлал гуйж байгаад хэлэх хэрэгтэй. Эцэст нь найз нөхөд, хайрлаж хүндэтгэдэг, ер нь хэнийг ч болов шүүмжлэхгүй байгаад үзэцгээе. Хүмүүстэй эелдэг зөөлөн харилцаж, тэдэнд магтаалын үг хайрлан, чухал хүн болохыг нь мэдрүүлж, үргэлж инээмсэглэж, өглөгч байж, бие биетэйгээ мэндэлж байя. Ингэсэн цагт сая бидний эргэн тойрон, найз нөхдөөр дүүрэн байх болно.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 04 / 19
Хамгийн сайн ажилтан болохын тулд та дараах 5 нууцыг мэдэх хэрэгтэй. Хүн бүр л шилдэг байхыг хүсдэг. Хамтран ажилладаг хүмүүстэйгээ өглөө бүр ажлын шинэ өдрийн эхэнд сайхан мэндэлж бай. Ихэнх тохиолдолд хүмүүсийг харж байхад хоорондоо мэндлэхдээ ”Сайн уу?”, ”Юу байна?”, “Сонин юу байна?” гэх мэт хэт энгийн, ёс төдий мэндчилдэг. Нүүр дүүрэн инээмсэглэн мэндлэхэд ямар ч хүнд сайхан сэтгэгдэл төрнө. Тиймээс хэцүү үед ч, завгүй байсан ч хамтран ажилладаг нөхөдтэйгээ чин сэтгэлээсээ мэндэлж хэвших хэрэгтэй. Ингэснээр та илүү сэтгэл хангалуун үр дүнтэй ажиллах болно. Мөн хамтран ажилладаг хүмүүс тань танд сэтгэл хангалуун байж, шинэ боломжууд нээгдэх болно. Түүнчлэн таны талаар сөрөг сэтгэгдэл, мэдээлэл тархах магадлал буурч,ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө.
LinkedIn-ийн 20 профайл тутмын нэгийг хүний нөөцийн бүрдүүлэлтийн менежерүүд эзэмшдэг байна. Судалгаанаас үзэхэд LinkedIn дэх компаниудын 80% нь уг сайтыг бүрдүүлэлтийн нэг арга хэрэгсэл болгон ашигладаг тухай үзүүлэлт гарчээ. Нэмж хэлэхэд Oracle-ийн санхүүгийн ахлах ажилтан Jeff Epstein өөрийн LinkedIn профайлыг ашиглан чадварлаг ажилчдыг хидхантинг хийж чадсан байна. LinkedIn-ийн энэхүү амжилтыг бид бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар хийх боломж бий юу? Танд дараах аргыг санал болгож байна. Та ч бас туршаад үзээрэй!
- 2016 / 04 / 15
5S арга нь алхам алхамаар үйл ажиллагаандаа дэг журмыг тогтоох ба бүтээмж нэмэгдүүлэх болон чанарыг сайжруулахдаа хүн бүрийн идэвх санаачлагад тулгуурлан ажлыг орчин нөхцлийг байнга тасралтгүй сайжруулах арга юм. 5S нь хүн бүр ажлын байрандаа эрүүл тав тухтай, бүтээлтэй ажиллаж амьдрахын эхлэл болдог. Энэ нь бүтээмж дээшлүүлэх үндэс суурь юм. 5S гэдэг нь” С “ үсгээр эхэлсэн Япон үг юм .
- 2016 / 04 / 03
-2016 / 03 / 31
Ажилтнуудынхаа гүйцэтгэлийг үнэлэхдээ менежерүүд бүгдэд нь ижил 100% үнэлгээ өгч болохгүй гэнэ. Жэк Уэлчийн зарчим шүү. Цалин эсвэл бонус юу юугүй бодогдох гээд гэнэт хүмүүсээ үнэлэх ёстойгоо менежер санана. Энэ үед хамгийн хялбар шийдэл бол бүгдэд нь 95-100 хооронд үнэлгээ өгч хэнийг ч гомдоолгүйгээр асуудлаас эвтэйхэн мултрах байдаг. Хэнд ч муу үнэлгээ өгөөгүй болохоор хэн ч гомдохгүй гэж хүмүүс ихэнхидээ боддог.
-2016 / 03 / 30
Залуу ажилтнууд дэвшин ажиллахын тулд худал ярьж, товч намтраа худал бөглөж байгаа нь ажлын байрны ёс зүй хэмээх ойлголт үлэмж хэмжээнд унаж буйг харуулж байна. Энэ байдал зөвхөн манайд ч бус барууны улс орнуудад ч асуудал болоод байгаа юм байна. Их Британийн “Манлайлал болон Удирдлагын институт”-ын мэдээллээр менежерүүдийн 72% нь ажилтнууд өөрсдийн алдаагаа нуухын тулд худал хэлж, мөн тооны хүмүүс хамтран ажиллагсдаа ажлаа хялбарчлан шаардлага хангахгүй гүйцэтгэж байна гэж мэдүүлдэг аж. Судалгаанд оролцсон 1,600 менежерүүдийн 68% нь хүмүүс багийнхаа гишүүдийг араар нь муулж байхыг харсан гэсэн байна.
-2016 / 03 / 20
Ажлын цагийн өмнө, хойно, завсарт нь зарцуулах цаг - Цалин хөлс бодохгүй байх нөхцөлүүд:
HR Фото