HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.13%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.01%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.68%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.18%
HRM- Бодлого, төлөвлөлт
- 2016 / 05 / 08
БАЙГУУЛЛАГА ДАХЬ СТРАТЕГИЙН УДИРДЛАГА БА ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА


Өөрөөр хэлбэл байгууллага бүр стратегийн менежменттэй байх ёстой. Стратегийн менежмент нь байгууллагад хийгдэг бүх чиглэлийн үйл ажиллагаанууд болон хэрэглэгддэг нөөцүүд, тэдгээртэй холбогдон гарах аливаа шийдвэрүүд, хамт олны хүсэл, зориг тэмүүлэл зэргийг нэг зангилбарт чиглүүлэн нэгтгэж, ингэснээр байгууллагын зорилгод хамгийн оновчтой хувилбараар хүрэх, улмаар өрсөлдөөнт нөхцөлд амжилттай оршин тогтох, хөгжих үндсэн нөхцлийг хангаж өгнө.

 Стратеги. Байгууллагын урт хугацааны зорилго, түүнд хүрэх арга зам, нөөц хувиарлалтын талаархи шийдвэрийг стратеги гэж ойлгох ойлголт нэлээд хуучин хандлагад тооцогдох болсон.

 Үйл ажиллагааны хандлага

  Байгууллагын нийтлэг шинжүүд

1.     Зорилготой байх

2.     Дэг журамтай байх

3.     Нөөцтэй байх

4.     Гадаад орчны байнгын нөлөөлөл дор оршино.

 

 ХНМ нь стратегитегийн менежментийн үйл явцтай нягт уялдаа холбоотой. Байгууллагын сонгосон стратегийг өндөр үр ашигтай хэрэгжүүлэх үндсэн үүргийг байгууллага дахь хүмүүс гүйцэтгэж байдаг.

 

 Стратегитегийн менежмент нь дараах үндсэн үйл ажиллагаануудыг хамарч байдаг.

 1.     Гадаад орчны шинжилгээ SWOT

2.     Байгууллагын зорилго, зорилтуудыг тодорхойлох

3.     Стратегитегийн хувилбаруудыг боловсруулах

4.     Стратегитегийн сонголт

5.     Стратегитеги төлөвлөлт

6.     Дунд хугацааны төлөвлөлт

7.     Богино х угацааны төлөвлөлт

8.     Хэрэгжүүлэлт

9.     Хяналт тавих,

10.    Зохих засвар өөрчлөлтүүдийг хийх

 

ГАДААД ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ.

 

Гадаад орчны 2 төрөл байна.

 § Микро буюу шууд. (Industry environment)

§ Макро буюу шууд бус (Wider macro environment)

 

1 төрлийнбүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын нийлбэр цогцыг салбар гэнэ. Потенциал өрсөлдөгч гэж одоогоор энэ салбарт үйл ажиллагаа явуулаагүй, гэхдээ хүсвэл салбарт шинээр орж ирэх боломжтой байгууллагууд.

 

Өрсөлдөөн, салбарын орчныг шинжлэхэд хэрэглэдэг гол арга бол М.Портерийн өрсөлдөөний 5 хүчин зүйлийн загвар юм. Үүнд:

 

§ Салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын (establish companies) хоорондох өрсөлдөөний түвшин

§ Потенциал өрсөлдөгчид салбарт нэвтрэх боломж

§ Худалдан авагчдийн хэлцэл хийх чадвар

§ Бэлтгэн нийлүүлэгчдийн хэлцэл хийх чадвар

§  Салбарын бүтээгдэхүүнийг өөр бүтээгдэхүүнээр орлуулах түвшин

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 02 / 18
Хүний нөөцийн менежментийн үүсэл нь хүний хөгжлийн нилээд эртний түүхтэй холбогдоно. Мэргэжлийн зэрэг дэвийн шатлал, түүнд хүрэх шалгуурууд, хөлсний ажилчид ашиг хуваарилалтанд оролцох анхны хэлбэр, цехийн сургууль, багш шавийн холбоо гэх мэт ажилчдыг сургах, урамшуулах, хөгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанууд дундад зууны үед явагдаж байсан байна.
Гадаад оронд салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд олон улсын түвшинд хүний нөөцөө бүрдүүлэх гурван эх үүсвэр байдаг. Nationals гэдэг нь олон улсын компанийн гадаад салбаруудад ажиллаж байгаа өөрийн орны иргэн юм. Өөрөөр хэлбэл компанийн төв байран дахь үндсэн ажил, гэр орноосоо хол амьдарч байгаа ажилтан юм.
- 2023 / 03 / 04
Сайн ажилтныг тогтвортой ажиллуулах нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, бүтээгдэхүүний борлуулалт, бусад ажилтнуудын сэтгэл ханамж, байгууллагын ажил төлөвлөлт зэрэгт маш сайн нөлөөтэй байдаг гэдгийг ихэнх менежерүүд хүлээн зөвшөөрдөг. Хэрэв менежерүүд эдгээр шалтгаануудыг сайн мэддэг юм бол яагаад шилдэг ажилтнууд ажлаасаа гарах нөхцөл байдал үүсдэг вэ?
- 2022 / 06 / 11
-2022 / 06 / 02
Олон компаниудын эздийн хувьд бусад байгууллагуудтай өрсөлдөхүйц ажилтнуудад зориулсан тэтгэмж тусламжийн багц бий болгохоос авхуулаад байнга хууль, дүрэм журмыг мөрдөх гэх мэт янз бүрийн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх нь нэлээн төвөг ихтэй, багагүй асуудалтай ажил билээ.
-2022 / 05 / 28
Хүний нөөцийн бодлогын асуудлыг олон улсын менежментийн тогтолцоонд дараах хувилбараар авч үздэг.
-2021 / 06 / 24
Бэлгийн дарамт гэж юу вэ? Бэлгийн дарамт гэдэг нь хүсээгүй байхад бие, ам, нүдээр сексийн хувьд өдөж хоргоох, бэлгийн ажил хийхийг хүсэх, хүлээн авагчийг дургүйцэх, татгалзахад хүргэх бусад сексийн хандлагатай ааш авирыг хэлнэ.
HR Фото