МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
21.67%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
29.42%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.98%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.89%
HRM-Гишүүдийн булан
- 2016 / 05 / 29
ЖИНХЭНЭ БИЗНЕС ЭМЭГТЭЙ БОЛОХЫГ ХҮСЧ БАЙНА УУ?


Олонхи улс оронд эмэгтэйчүүд эрчүүдийн адил эрх эдлэх болсон. Гэхдээ эмэгтэй хүн эрчүүдээс илүү эрх үүрэг хүлээж хүнд ачаа үүрдэг. Тиймээс эмэгтэй удирдагч байна гэдэг амаргүй даваа. Сайн удирдагч байхад чухал шаардлагатай зарим зүйлийн талаархи зөвлөгөөг хүргэе.Эр хүн шиг ажиллах гэж хичээх шаардлагагүй. Бүсгүй хүн гэдгээ л мэдэр. Эрэгтэй хүнтэй ижил түвшинд ажиллахыг хичээж эмэгтэйчүүд улстөрч, бизнесмен, эрдэмтэн, сансрын нисгэгч гэсэн мэргэжлийг эзэмшиж эхэлсэн. Гэвч эмэгтэй хүн гэдэг бие бялдар, оюун ухааны хувьд эр хүний хийдэг ажлыг хийж чадахгүй, аргагүй байдалд ордог. Жишээлбэл, замын ажилчин, уурхайчин гээд бүсгүй хvний биед ахадсан мэргэжил зөндөө.

Гэвч эрчүүдтэй нэгэн адил мөр зэрэгцэн ажиллаж байгаа эмэгтэйчүүд заавал тэднээс мундаг ажилладаг гэдгээ харуулах гэж мэрийх шаардлагагүй аж. Ялангуяа эмэгтэй удирдагч хэт их хөдөлмөрлөх гэж зөрүүдлэн зvтгэх хэрэггүй гэнэ. Хэн их ажилласанд биш хэн сайн ажилласанд амжилт үүдээ нээдэг гэдэг. Та эмэгтэй хүн гэдгээ сана. Бусадтай харилцах харилцаа, өөрийгөө авч явах гадаад байдал гээд олон талаараа та эрэгтэй удирдагчдаас сайн гэдгээ мартав.

 

Таны гадаад үзэмж амжилтын нэгээхэн үндэс

Оросын “Ийм нэгэн явдал” киноны эмэгтэй удирдагчаас үлгэр дууриал авна гэвэл эндүүрэл шүү. Эр хүн хүртэл гадаад үзэмжиндээ байнга анхаарал тавьдаг. Та удирдагч гэдэг утгаараа заавал эрчүүд шиг хослол өмсч уламжлалт аргыг ашиглах гэж хичээх шаардлагагүй. Гэхдээ таныг нарийн бичиг шиг хэн нэгэн нь хүлээж аваасай гэж хүсэхгүй байгаа биз дээ. Эмэгтэй удирдагчийн гадаад байдал гэдэг хамгийн чухал зэвсэг юм шүү. Тогос шиг гял цал болж гоёж гоодохоос илүүтэйгээр та бусдад зөөлөн дулаан сэтгэл төрүүлэхүйц хувцас сонгох ёстой гэдгийг л мэргэжилтнүүд зөвлөж байна.

 

Зөвхөн ухаан, ажлын туршлага, мэдлэг дээрээ тулгуурлан шийдвэр гаргаарай.

Эмэгтэй хүн эрчүүдийг бодвол илүү сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаг. Энэ бол удирдагчийн хувьд нэгээхэн муу зуршил. Эрчүүдийн амбицтай, бардам, их зан нэг талаар амжилтад хүргэдэг байна. Эмэгтэй удирдагчийн хувьд сэтгэлийн хөдлөлөөс аль болох зайлсхийж, хэрвээ надад буцвал алхам байхгүй гэж байнга бодож байж асуудлыг шийдэх хэрэгтэй гэнэ. Өөрийгөө хамгийн чухал шийдвэр гаргадаг тагнуулч шүү гэдгийг сана. Харин зүрх сэтгэлээ ажлын бус зүйлд л зориул.


 Үргэлж хамтрагч нарынхаа саналыг сонсч бай.

Хэрвээ та хэн нэгний үгийг үл сонсдог бол хэзээ ч шинийг сэтгэхгүй. Гэхдээ бусдын үгийг шууд хүлээж авах шаардлагагүй нь ойлгомжтой. Эмэгтэй удирдагч бол мөн нөгөө талаар байнга бусдын хов, хэрүүлээс холуур явах ёстой юм. Өөрийнхөө ажилчдыг бага гэж гололгүй эрэгтэй, эмэгтэй гэж хүйсээр ялгалгүй ажил хэргийн яриа өрнүүл.

 

Өөрийнхөө мэргэжлийн ур чадварыг зөвхөн компанийнхаа эрх ашгийн төлөө зориул.

Эмэгтэйчүүд ихэвчлэн маркетингийн асуудлыг эрэгтэйчүүд удирдлагыг илүүтэй анхааран ажилладаг гэдгийг сэтгэл зүйчид тогтоожээ. Тэгэхээр та энэ чадвараа удирдах ухаандаа давуу ашиглаарай.

Хэрвээ би эрэгтэй удирдагч байсан бол гэдэг асуултыг хэзээ ч өөртөө битгий тавь. Таныг удирдах ухаан таных л байх ёстой. Хамгийн гол нь танай компанийн ажилчид удирдах чадварыг тань байнга үнэлж байх ёстой учраас алхам бүртээ хяналт тавиарай.

 

Гэр бүл, ажил хоёрыг алийг сонгох вэ? гэж эргэлзэх хэрэггүй. Хоёулаа танд хэрэгтэй.

Эмэгтэй удирдагчид тулгардаг хамгийн хэцүү асуудал бол энэ. Тиймээс аль алинд нь та анхаарал хандуулах ёстой. Энэ бол таны хувьд зоосны хоёр тал л гэсэн үг. Гайхалтай эмэгтэй, сайхан ээж, хайр булаасан гэргий, амжилттай, чадварлаг удирдагч эмэгтэйчүүд цөөнгүй байдгийг санаарай.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2019 / 10 / 30
АНУ-ын “Gаllup” судалгааны байгууллагаас 148 орны 150 мянган насан хүрэгчдийн дунд сэтгэл хөдлөлийн талаархи судалгаа хийжээ. Ингэхдээ 2014 оны турш улс орон бүрийн 1000 хүн рүү утсаар залгаж, тэдэнтэй ярилцаж сэтгэл хөдлөлийн төвшинг нь тогтоосон байна.
"Жилийн орлого нь 75 мянгаас давсан гэр бүлийнхэн өдөр тутмын амьдралдаа санаа зоволгүй амьдарч эхэлдэг. Тэд даатгалаа бүрэн хэмжээгээр төлчихсөн тул гэнэтийн аюулаас ч айхгүй. Үүнийгээ дагаад амьдралдаа сэтгэл хангалуун, өөдрөг болдог" гэж Дитон тайлбарлажээ.
- 2019 / 09 / 29
Өдөр бүр эрч хүчтэй байх амьдрал 12 санамжийг танд хүргэж байна. Дараахь санамжуудыг та өдөр бүр мөрдлөг болговол ажил үйлс чинь өөдрөг бүтэмжтэй, сэтгэл санаа чинь сэргэлэн цовоо, эрч хүч дүүрэн байх болно.
- 2019 / 09 / 02
-2019 / 08 / 31
Ажлын байрны зорилго: Хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчлэх: Худалдан авагчид чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчлэхэд зориулж ажлын байраа бэлтгэх. Хариуцсан ажлын байрны ариун цэврийг үйлчлэгчтэй хамтарч цэвэр байлгах. Кассаар дамжин гарч буй бүтээгдэхүүн бүрийг кассын аппаратанд код, үнийг бичиж төлбөр тооцоог бэлнээр болон бэлэн бусаар үнэн зөв хийж байх. Худалдан авагчид кассын талоны нэг хувийг хүлээлгэн өгч байх
-2019 / 08 / 23
Ажлын байрны зорилго: Барааны хадгалалт, хамгаалалтыг хариуцан, борлуулалт хийх
-2019 / 07 / 22
Ажлын хүрээлэл: Брэнд менежер нь шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүнийг реклам, зар сурталчилгаагаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэхэд чиглэнэ.
HR Фото