Сургалт, семинар
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
10.22%
Үнэнч байдал
18.22%
Өрсөлдөх чадвар
20.44%
Бусадтай нийцэх байдал
24.11%
Гадагшаа чанар
0.89%
Ёс суртахуун
20.56%
Өөдрөг үзэл
5.56%
Сургалт, семинар
Хүний нөөцийн удирдлагын сертификат олгох ҮНДСЭН СУРГАЛТ – BCHRM (level B) /Шинэчлэгдсэн/

Монголын Хүний Нөөцийн Институтийн дэргэдэх Human Capital сургалт, үнэлгээний төвийн хүний нөөцийн удирдлагын BCHRM (level B) хөтөлбөр нь хүний нөөцийн удирдлагаар мэргэших сонирхолтой хүмүүсийг бэлтгэх зорилготой эрчимжүүлсэн сургалт юм.

Хүний нөөцийн удирдлагын хүчирхэг мэдлэг, мэдээллийн сантай, олон жилийн туршлага бүхий мэргэшсэн зөвлөхүүд таны хүний нөөцийн албан тушаалын өсөлт (HR Career) –г мэргэжлийн түвшинд амжилттай бэлтгэнэ.

Сургалт нь байгууллагад шинэ ажилтан авахаас эхлээд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох хүртэлх хүний нөөцтэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэх арга зүйг практик жишээн дээр суурилсан агуулгаар зааж сургадаг.

Энэхүү сургалтыг бүрэн дүүргэсэн суралцагч хүний нөөцийн ахисан шат (ACHRM) –ны сургалтанд болон хүний нөөцийн манлайлал (HR Leadership) –ын бусад хөтөлбөрт хамрагдах боломжтой болно.

Сургалт нь бизнест тулгамдаж буй асуудлыг шийдэх практик агуулгаас гадна байгууллагын сэтгэл зүйн тест оношлогооны нэмэлт хөтөлбөртэй.

Сургалтаар шинэ шинэлэг болон ажил дээр шууд ашиглах боломжтой гарын авлага, маягт загвар, жишээ, сургалтын материалаар бүрэн хангадаг.

Тус сургалтанд хэн хамрагдах вэ?

Хүний нөөцийн удирдлагаар мэргэжлийн түвшинд гүнзгийрүүлэн судлах хүсэлтэй хүний нөөцийн мэргэжилтнүүд болон менежерүүд

Сургалтын агуулга / Үндсэн модуль

1.    Хүний нөөцийн төлөвлөлт

2.    Ажилд авах үйл ажиллагаа

3.    Хүний нөөцийн хөгжил

4.    Хөдөлмөрийн харилцаа

5.    Ажилтны бүтээмж ба гүйцэтгэл

Сургалт нь дээр дурьдсан агуулгын дарааллаас өөр дэсээр зохион байгуулагдаж болно.

BCHRM (level B) сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөрийн ЭНДЭЭС татаж авна уу.

Сургалтын үргэлжлэх хугацаа:

Сургалт 1 сар буюу 4 долоо хоног / ажлын өдрүүдэд хичээллэнэ.

Нийт 80 ак/цаг  Үүнд:

Өглөөний анги:

  •          Үндсэн агуулга / Лекц танхимаар – 14 хоног          08:00 - 11:00 хооронд
  •          Дадлагажилт / Workshop хэлбэрээр – 7 хоног       08:00 – 11:00 хооронд
  •         + Online агуулга* / Google Classroom – 7 хоног         Хүссэн цагтаа / Нэмэлтээр

Оройн анги

  •          Үндсэн агуулга / Лекц танхимаар – 14 хоног          17:00 - 20:00 хооронд
  •          Дадлагажилт / Workshop хэлбэрээр – 7 хоног       09:00 – 12:00 хооронд
  •         + Online агуулга* / Google Classroom – 7 хоног         Хүссэн цагтаа


Online агуулга* - Сургалтаар олгосон агуулгаас гадна нэмэлтээр мэдлэг мэдээлэл өгөх  HR Plus хөтөлбөрийн HR supervisor танд чиглүүлэгч хийнэ.

Үнэлгээ/ Шалгалт

Суралцагчдыг модуль тус бүрийн төгсгөлд даалгавар, бичгийн шалгалтаар үнэлдэг. Төгсөлтийн сертификатын хавсралт нь үнэлгээний голч дүнтэй байна.

Төгсөлт ба гэрчилгээжилт

Хөтөлбөрт заагдсан модулийг амжилттай дүүргэсэн төгсөгчдөд:

·         Монголын Хүний Нөөцийн Институтийн BCHRM (level B) хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтын гэрчилгээ / серификат олгогдоно.

·         Мөн шилдэг төгсөгчдөд захирлын нэрэмжит тусгай батламж / шагнал гардуулна.

Бүртгэл / Баталгаажуулалт

Элсэгч дараах материалуудыг бүрдүүлнэ:

  •          Элсэх хүсэлт
  •          Цээж зураг
  •          Иргэний үнэмлэх /Урд ба арын хуулбар/
  •          Эрдмийн гэрчилгээ
  •          Бүртгэл баталгаажуулсан баримт /Бүртгэл баталгаажуулалт 5000₮ Уг төлбөр нь сургалтын үндсэн төлбөрөөс хасагдана./

Элсэх хүсэлтийг МХНИ-н сургалт, үнэлгээний төв дээрээс авах эсвэл ЭНД дарж татаж авна уу?

Шинэ элсэлтүүд:

/Өөрийн боломжит хугацаанд тохируулан сонголтоо хийнэ үү/

Элсэлтийн дугаар

Эхлэх өдөр

Бүртгэл хаагдах өдөр

 

Online #331

2020.07.27

2020.07.24

Бүртгэл явагдаж байна

Online #332

2020.08.03

2020.07.31

Бүртгэл явагдаж байна

Online #333

2020.08.10

2020.08.07

Бүртгэл явагдаж байна

Online #334

2020.08.17

2020.08.14

Бүртгэл явагдаж байна

Online #335

2020.08.24

2020.08.21

Бүртгэл явагдаж байна

 

PDF хувилбарыг эндээс татна уу

Хүний нөөцийн удирдлагын сертификат олгох ҮНДСЭН СУРГАЛТ – BCHRM (level B)
HR Фото