HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
HRM- Бодлого, төлөвлөлт
- 2021 / 03 / 26
Ажил үүргийн шинжилгээг ямар зорилгоор хийдэг вэ?
Ажил үүргийн шинжилгээний зориулалт
Ажил үүргийн (албан тушаалын) шинжилгээг ямар зорилгоор хийдэг, шинжилгээний  дүгнэлт болон үр дүнг юунд ашигладаг талаарх тойм мэдээллийг хүргэж байна.


  1. Байгууллагын зохион байгуулалтын бүтэц, ажлын байр, албан тушаал бий болгох.
  2. Хүний нөөцийн төлөвлөлт-цаашдын хэрэгцээг тодорхойлох
  3. Ажилтан сонгон шалгаруулах, ажилд авах- ажил эрхлэгчид тавигдах шаардлагыг боловсруулах
  4. Ажлын байрны эргономик зохион байгуулалт-ажлын байрыг тоноглох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх дүрэм журам боловсруулахдаа эргномик шаардлагыг харгалзан үзэх
  5. Хүний нөөцийн мэдээллийн компьютержүүлсэн систем-мэдээллийн санд ямар мэдээлэл хадгалахыг тодорхойлох
  6. Ажлын байрны үнэлгээ-албан тушаалын шатлалд тухайн ажлын байрны эзлэх харьцангуй үнэ цэнэ, ач холбогдолыг тодорхойлох
  7. Цалин хөлсний харьцуулалт хийх-тодорхой ажлын байрны цалингийн зах зээлийн судалгаа хийхдээ ижил төрлийн ажлын байрыг хооронд нь харьцуулдаг байх
  8. Үр дүнгээ цалинжуулах ба урамшуулах тогтолцоо- урамшуулалын тогтолцоог бий болгоход шаардагдах зорилт болон түүний гарцын талаарх мэдээллээр хангах
  9. Гүйцэтгэлийн удирдлага- ажлын гүйцэтгэлийн зорилт, зорилтын хүрэх түвшин, стандартыг тогтоох болон хүрсэн үр дүнг авч үзэхэд тухайн ажлын байрны ямар хүчин зүйл нөлөөлөхийг тодорхойлох
  10. Хүний нөөцийн хөгжил-сургалтын болон удирдах ажилтны хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах, түүний дотор үнэлгээний төвийг зохион байгуулахын тулд тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг , ур чадварыг тодорхойлон тогтооход /ур чадварын үнэлгээ/ суурь болгон ашиглана.
Ажил үүргийн шинжилгээг ямар зорилгоор хийдэг вэ?
Хүний нөөцийн ахисан түвшний сургалт - Утас: 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 02 / 18
Хүний нөөцийн менежментийн үүсэл нь хүний хөгжлийн нилээд эртний түүхтэй холбогдоно. Мэргэжлийн зэрэг дэвийн шатлал, түүнд хүрэх шалгуурууд, хөлсний ажилчид ашиг хуваарилалтанд оролцох анхны хэлбэр, цехийн сургууль, багш шавийн холбоо гэх мэт ажилчдыг сургах, урамшуулах, хөгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанууд дундад зууны үед явагдаж байсан байна.
Гадаад оронд салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд олон улсын түвшинд хүний нөөцөө бүрдүүлэх гурван эх үүсвэр байдаг. Nationals гэдэг нь олон улсын компанийн гадаад салбаруудад ажиллаж байгаа өөрийн орны иргэн юм. Өөрөөр хэлбэл компанийн төв байран дахь үндсэн ажил, гэр орноосоо хол амьдарч байгаа ажилтан юм.
- 2023 / 03 / 04
Сайн ажилтныг тогтвортой ажиллуулах нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, бүтээгдэхүүний борлуулалт, бусад ажилтнуудын сэтгэл ханамж, байгууллагын ажил төлөвлөлт зэрэгт маш сайн нөлөөтэй байдаг гэдгийг ихэнх менежерүүд хүлээн зөвшөөрдөг. Хэрэв менежерүүд эдгээр шалтгаануудыг сайн мэддэг юм бол яагаад шилдэг ажилтнууд ажлаасаа гарах нөхцөл байдал үүсдэг вэ?
- 2022 / 06 / 11
-2022 / 06 / 02
Олон компаниудын эздийн хувьд бусад байгууллагуудтай өрсөлдөхүйц ажилтнуудад зориулсан тэтгэмж тусламжийн багц бий болгохоос авхуулаад байнга хууль, дүрэм журмыг мөрдөх гэх мэт янз бүрийн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх нь нэлээн төвөг ихтэй, багагүй асуудалтай ажил билээ.
-2022 / 05 / 28
Хүний нөөцийн бодлогын асуудлыг олон улсын менежментийн тогтолцоонд дараах хувилбараар авч үздэг.
-2021 / 06 / 24
Бэлгийн дарамт гэж юу вэ? Бэлгийн дарамт гэдэг нь хүсээгүй байхад бие, ам, нүдээр сексийн хувьд өдөж хоргоох, бэлгийн ажил хийхийг хүсэх, хүлээн авагчийг дургүйцэх, татгалзахад хүргэх бусад сексийн хандлагатай ааш авирыг хэлнэ.
HR Фото