арилгын салбарын тэргүүлэгчдийн нэг Эко Констракшн компани Монголын Хүний Нөөцийн Институтын гишүүнээр элслээ. Эко констракшны хамт олонд нийт гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс амжилт бүтээлийн дээдийг ерөөе.


МХНИ-ийн
түнш Хаан хүнс компани группын зохион байгуулалтанд орж байгаатай
холбоотойгоор 2009.11.16-ны өдөр байгууллагынхаа алсын хараа, эрхэм
зорилгоо шинэчлэн батлах зорилгоор стратегийн хуралыг групп болон охин
компанийхаа дээд түвшний удирдлагуудын хүрээнд хийлээ.
“А” хvрээний гахайн томууны вирусын тархалт улам нэмэгдэж байгаатай холбоотойгоор улсын хэмжээнд 14 хоног өндөржvvлсэн бэлэн байдал зарласан бөгөөд vvнтэй холбоотойгоор зарим нэгэн vйлчилгээний байгууллага, сургууль цэцэрлэгийн vйл ажиллагааг хаагаад байгаа билээ. Тэр дундаа сурагчдын амралтыг хойшлуулж, сургуулиудын vйл ажиллагааг хаасантай холбоотойгоор энэ хугацааны хичээлийг телевизээр явуулах шийдвэрийг Засгийн газар гаргаад байна. Энэ шийдвэрийн дагуу БСШУЯ-ны зvгээс Монголын Vндэсний Боловсрол суваг телевизтэй хамтран, улс орон даяар нэгдсэн теле хичээлийг явуулахаар болжээ. Онц байдал зарласан 14 хоногийн хугацаанд буюу ирэх даваа гарагаас эхлэн /2009/11/9-2009/11/18-нийг хvртэл/ улсын хэмжээний шилэгдмэл сайн багш нарын бvрэлдэхvvнтэйгээр, иж бvрэн теле хичээлийн хөтөлбөрийг Боловсрол суваг телевиз боловсруулж байна.