Мэргэшүүлэх хөтөлбөр
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
16.67%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
8.33%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
8.33%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
16.67%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
8.33%
Ур чадварын дутагдал — Skills Gap
8.33%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
33.33%
Мэргэшүүлэх хөтөлбөр
-2015 / 05 / 20
Олон Улсын хэмжээний CRC хөтөлбөрийг их, дээд сургуулиа төгсөөд ажил хайж буй оюутан залуус, албан байгууллагуудын шинэ ажилтнуудад зориулан ур чадвар олгодог CRC буюу албан тушаалын бэлтгэлжилтийн сертификат олгох сургалтыг Монголдоо анх удаа нэвтрүүлж байгаа Монголын Хүний Нөөцийн Институт, ХИС-ийн Эрдмийн Сургуулийн бакалавр, магистр, докторын ангийн 150 гаруй оюутнуудад анхны сургалтаа явуулж нээлтээ хийлээ. Мөн Их дээд сургуулиудын номын санг дэмжих нийгмийн хариуцлагын хөтөлбөрийнхөө хүрээнд ХИС-н номын санд 2,000,000 төгрөгийн ном, сэтгүүл болон өөрсдийн эрхлэн гаргаж буй ном, мэргэжлийн сэтгүүлийг 2 жилийн хугацаанд үнэгүй захиалах эрхийн хамт хандивлалаа.
-2015 / 05 / 12
Монголын Хүний Нөөцийн Институтээс хэрэгжүүлж байгаа CRC – (Career Readiness Certificate) буюу ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр нь байгууллагад ажиллаж байгаа болон шинээр хөдөлмөрийн зах зээл орж буй ажилтнуудыг шинэ байгууллага, хамт олонд дасан зохицож хүлээн зөвшөөрөгдөх, өөрийн мэдлэг мэргэшлийг бүрэн дайчлах чадвар бүхий өөриймсөг зөв ажилтныг сургаж бэлтгэх тогтолцоо юм.
-2015 / 03 / 20
Сургалтаар ММЗИ-ийн гүйцэтгэх захирал А.Алтантуяа: Гүйцэтгэлийн үнэлгээний удирдлага, “Соёмбо” группын УЗ-ийн дарга Б.Сайнбаяр: Талент менежмент ба Хидхантинг сэдвээр лекц уншлаа.
-2015 / 03 / 19
Сургалтаар С.Наранбаатар:Талент менежмент ба Хидхантинг, Эдийн засгийн ухааны доктор Б.Мөнхзаяа: Байгууллагын эрсдэлийн удирдлага сэдвээр лекц уншлаа.
-2015 / 03 / 18
Сургалтаар “Женерал Электрикс” компанийн Монгол дахь гүйцэтгэх захирал, СЕО клубын ерөнхийлөгч Ц.Түмэнцогт: Байгууллагын соёл, Компанийн засаглалын үндэсний хөтөлбөрийн зөвлөх, Хууль зүйн ухааны доктор Л.Мөнхсайхан: Хөдөлмөрийн эрх зүйгээр хамгаалагдсан хүчирхэг байгууллага сэдвээр лекц уншлаа.
-2015 / 03 / 17
Сургалтаар Хүний нөөцийн эксперт Катрина Роуланд: Ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах арга, Монголын компаний засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат: Компанийн засаглал ба нийгмийн хариуцлага сэдвээр лекц уншлаа.
-2015 / 03 / 16
Сургалтаар МХНИ-ийн Ерөнхий захирал Д.Бартанбаатар Хүний нөөцийн удирдлагын шинэ үеийн хандлага ба боломж сэдвээр, Скайтел группын захирал Д.Болор Манлайллын талаархи ойлголт сэдвээр лекц уншилаа
-2015 / 01 / 07
2015.01.26 БНСУ-ЫН СӨҮЛ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА. Бүртгэл явагдаж байна: 9901-4224, 9199-0714, 9100-3549
HR Фото