HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.24%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
33.43%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.01%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
11.33%
HRM- Бодлого, төлөвлөлт
-2008 / 10 / 12
Хүний нөөцийн бодлого. Улс орон нь хүний нөөцийн бодлогоо зөв боловсруулж, тэдний хүчийг шавхан ажиллавал дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэж, улс орны хэмжээнд эдийн засгийн өсөлт явагдах боломжтой юм.

Хичээлийн тойм:
Хүний нөөцийн бодлого боловсруулах
•    Сонгон шалгаруулалт
•    Ажлын чиглүүлэг
•    Үргэлжилсэн суралцалт
•    Гүйцэтгэлийн менежмент
-2008 / 10 / 12
“Human capital” буюу хүний капитал гэсэн ухагдахуун эдийн засаг, улс төр, нийгэм соёлын аль ч салбарт хэрэглэгдэх болжээ. 1960-аад он хүртэл хүнийг капитал гэж үзэхээс дэлхийн ихэнх эдийн засагч, эрдэмтэд цааргалж байсан ч тухайн улс орны эдийн засгийн хөгжилд хүн хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг эртнээс тодорхолж байсан билээ. Адам Смит “ Yндэстнүүдийн баялаг, түүний эх сурвалж” бүтээлдээ боловсролын ач холбогдлыг хэдэнтээ онцлон тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, “хүн боловсрох, суралцах, туслахаар ажиллах үедээ олж эзэмшсэн авьяас, чадвар нь бодит зардалтай байдаг бөгөөд тэр нь тухайн хүнд хамаарагдах тогтмол капитал болно. Тэдгээр авьяас чадвар нь тухайн хүний баялаг, хөрөнгө хуримтлуулах хэрэгсэл болох ба улмаар, тухайн нийгмийн баялгийг бүрдүүлнэ.” гэжээ.
HR Фото