HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
25.77%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.93%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.90%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.40%
HRM- Сонгон шалгаруулалт
-2013 / 07 / 19
Баг бvрдvvлэлт бол маш чухал. Хаана, ямар ч байгууллагад атаа жөтөө, далд явуулга, хорон санаатнууд байж л байдаг. Эдгээр бvгдтэй тэмцэж, тулалдаж, ялж дийлж, устгана гэж vгvй. Тиймээс өөрийн багийг бvрдvvлэх нь хамгийн зөв зам юм. Суут сэтгэгч Макиавилли “Найз нартаа илvv ойр байснаас дайсандаа ойр байсан нь дээр” гэсэн байдаг. Vнэхээр бид өөрсдийг маань хэн тойрон хvрээлж байгааг мэддэггvй. Дайснаа илvv сайн мэддэг, тvvнээс ямар муу цохилт ирэхийг таамаглаж чаддаг хэрнээ ойрын хvмvvсээс ямар цохилт ирэхийг нь зvvдэлдэг ч vгvй. Гэтэл цохилт ихэвчлэн тэр зvгээс л ирдэг шvv дээ.
-2012 / 07 / 04
Ямарваа байгууллагын хүний нөөцийн менежерүүд шаардлагатай албан тушаал дээр хүн авахын тулд хэдэн зуун CV, захиа хүлээн авдаг. Тийм учраас та өөрийн CV болон захиагаа олон захиануудын дунд алга болгохгүйн тулд хүний нүдэнд хамгийн түрүүнд тусахаар, эмх цэгцтэй бичих хэрэгтэй. Ингэхийн тулд та дараах зарчмуудыг баримтлаарай.
-2012 / 07 / 04
Сайн тодорхойлолт бичих нь таныг өргөдөл гаргахад маш их нөлөө үзүүлэх бөгөөд таныг сайн тодорхойлж бичих хүнийг олж тодорхойлолт бичүүлэх нь их чухал юм. Мөн түүнчлэн таныг маш сайн мэдэх хэн нэгнийг олж хувь хүн гэсэн утгаар нь хандаж тодорхойлолт бичүүлэх нь чухал байдаг. Хэрвээ та коллеж болон их дээд сургуульд элсэн орох зорилгоор тодорхойлолт авах гэж байгаа бол та өөрийн багш болон профессороос тодорхойлолт авах хэрэгтэй. Хэрэв та шинэ ажилд орохоор тодорхойлолт авах хүсэлтэй бол одоогийн ажиллаж байгаа компаниасаа тодорхойлолт авахад л хангалттай. Одоогийн байдлаар ажилгүй байгаа бол урьд нь ажиллаж байсан компаниасаа тодорхойлолт аваарай.
Тодорхойлолт авахдаа цагийг нь тулгаж биш материал өгөх цагаасаа түрүүлж авсан нь дээр байдаг. Хэрвээ ажилд орох тодорхойлолт захиа авах гэж байгаа бол өмнөх ажлаас гарах хугацаагаа бодолцох хэрэгтэй.
-2012 / 07 / 04
Миний нэг үйлчлүүлэгч борлуулагч ажилд авах ярилцлага маш сайхан ажил хийдэг.Тэрээр өөрийн компанидаа тохирох А-зэрэглэлийн ажилтны тодорхойлолтыг бий болгож чадсан нэгэн. Шилдэг сайн хүмүүстэй ярилцлага хийх үнэхээр их сонирхолтой гэдгийг нь хүн бүр мэднэ. Сонирхол татсан хэн нэгэн хүсэлт гаргагч түүнд хандахад тэрээр ихэнхдээ эхлээд утсаар ярилцлага хийдэг. Түүний ажилладаг компани нь гэр ахуйн засвар үйлчилгээ болон гал тогоо, сантехникийн тоног төхөөрөмжийн бизнес эрхлэдэг учраас борлуулалтын болон засал чимэглэлийн авъяастай нэгнийг хайдаг байна.
-2011 / 08 / 12
Энэ нь ажлын байрыг сурталчлах, ажиллахыг хүсэгчдийг урина гэсэн үг . Үүнд
•    Ажилд урьж буй байгууллагын нэр, байршил, нэр хүнд, үйлдвэрлэл үйл  ажиллагааны чиглэл
•    Ажлын нэр, товч тодорхойлолт
•    Шаардагдах туршлага, ур чадвар, мэргэшүүлэлт
-2011 / 07 / 04
Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал нь хоёр түвшингээр зааглагдсан байдаг. Төрийн төсөвт байгууллагын ерөнхий менежерийн болон менежерийн албан тушаал гэж ангилна. Үүнээс Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн дагуу Ерөнхий менежерийн албан тушаалд зайлшгүй нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-т зааснаар төрийн жинхэнэ албаны  менежерийн түвшин /нэгжийн дарга/-ийн удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх боломжгүй тохиолдолд тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, захиалгыг үндэслэн нээлттэй сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлөөс зохион байгуулан дүгнэлт гарган томилох эрх албан тушаалтанд хүргүүлдэг журамтай.
-2011 / 06 / 27
Сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн судалгаанаас харахад Монголын байгууллагуудын 91% хувь нь чадварлаг боловсон хүчин маш их дутагдалтай байна, ажилтнууд ажлаас гарах, орох нь их байна гэсэн хариултыг өгчээ. Жишээлбэл, бизнесийн салбар түүн дотроо хүний нөөц, маркетингийн чиглэлийн чадварлаг ажилтан олдохгүй байна , мөн социализмын үед бэлтгэгддэг байсан инженерийн боловсролтой хүмүүс одоо ховордчихож, сайн чадварлаг ажилтнууд дараагийнхаа залгамж холбоог бэлдээгүй байна гэдэг асуудал хаа сайгүй байна.
-2011 / 05 / 10
Сонголтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Бүрдүүлэлтийн үйл ажиллагаа нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
-2011 / 04 / 13
Тодорхой бөгөөд өөдрөг зорилго тавих нь их үр дүнд хүргэдэг юм бол зорилгыг хэн тодорхойлох ёстой вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Лок болон Латам нарын судалгаанаас үзэхэд ажиллагчдын мэдлэг манлайлагчийнхтай адил юмуу түүнээс илүү байгаа үед зорилго тодорхойлоход ажиллагчид оролцож болох нь ойлгомжтой байна. Нөгөө талаас шинэ, туршлагагүй ажиллагчдыг зорилго тодорхойлоход оролцуулбал тэдэнд хангалттай мэдээлэл байхгүй учраас үр дүн муутай болно гэсэн үг. Та бид өөрсдийн туршлагаас мэдэхгүй ажлыг хийж гүйцэтгэх хугацааг найдвартайгаар үнэлэхийн тулд хэсгээс нь хийж, туршиж үздэг гэдгийг мэднэ.
HR Фото