HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
HRM- Сонгон шалгаруулалт
-2008 / 12 / 04
   
Ажил хайгчдын гаргадаг дараах 10 түгээмэл алдааны тухай хувилбарыг сонгон шалгаруулалт явуулдаг америкийн томоохон компани болох ProSpring дэвшүүлж байна. Эдгээр нь өмнөх дугаарт нийтлэгдсэн 10 алдаанаас бага зэрэг ялгаатай, учир нь сонгон шалгаруулалтын агентлагаар дамжуулж ажил хайж байгаа хүмүүст илэрч байдагалдуунууд юм. Хэдий тийм ч гэсэн аль алиныг нь тооцоолон үзэх хэрэгтэй болов уу.
-2008 / 11 / 25


Ажил эрхлэлтийн талаархи консалтинг өгдөг америкийн үндэсний холбооноос (National Employment Counseling Association) саяхан ажил хайгчдын гаргадаг үндсэн10 алдаануудыг нийтэлжээ. 
-2008 / 11 / 15
Япон буюу капиталист нийгэмд ажлаа солих, ажилд орох гэж байгаа бол танд намтараа сайн дэлгэрэнгүйхэн бичих хэрэг гарна. Зүгээр нэг хэдэн хийсэн ажлуудын нэрийг жагсаачихсан байвал мэдээж болохгүй. Тэгэхдээ бас мэдээж нуршуу бол уншихаас залхуурах байлгүй.

Ерөнхийдөө намтарыг бичих формат нь янз бүр байдаг ч өөрийн чинь талаар бүрэн дүүрэн мэдээлэл өгөхөөрийг сонгоод эхлээд өөрийнхөө юу хийж таваргаж явсанаа дэлгэрэнгүй бич.



-2008 / 11 / 14
Рирекишогоо бичээд бэлдчихсэн бол ажлаа хайж эхэлнэдээ. Нэг бол ажилд зуучлагч агентад хандаад хий гэснийг нь хийгээд байх, эсвэл интернэтээр ажлын мэдээлэл хайх, эсвэл зэрэгцүүлсэн ч болно. Ажилд авах ажлын байрны мэдээлэлийг 求人情報(kyujin jouhou) гэдэг бөгөөд хэдэн арав, эсвэл зуун мэдээлэл унших хэрэг гарч магад. Тиймээс эхнээсээ мэдэхгүй үгнүүдээ хойш тавилгүй нэг бүрчлэн орчуулаад байх хэрэгтэй. Хэлний чинь мэдлэг дээшлэхээс гадна тэртэй тэргүй маш их хэрэглэгдэнэ.
Үзээд алдъя гэсэн компани руугаа 応募(oubo) буюу материалаа явуулах, өргөн барих, нэрээ дэвшүүлэх (нийлүүлээд ойлгоорой) нэг алхам байна.
-2008 / 11 / 14
Ажилд зуучлах агентууд болон ажил хайх сайтуудыг дэнша-нд явахдаа хаягийг нь бичээд авчихна биздээ. Өөрийнхөө харилцаж байсан зарим нэг мэддэг нэгийнхээ үйл ажиллагааны талаар бичье.

Recruit Agent гэдэг нэртэй агентад бүртгүүлсэнээр ажил хайх анхны алхам болсон гэж хэлж болно. Вэб сайтаар нь ороод бүртгүүлсэн ч болно, эсвэл 紹介(shyokai) буюу танилцуулгаар. Бүртгүүлсэнээс хойш тань руу майл бичиж байгаад нэг уулзалт хийнэ. Тэгээд очихоор чинь юу юу хийж байсан талаар шалгааж өгнөдөө. Хувийн болон ажлын намтарыг чинь яриулна. Худлаа юм ярьж байна уу, ажилд орсон гарсан хугацаа, нийгмийн даатгал төлж байсан эсэх, ямар ажилд ормоор байгаа, юу хийж чадах гээд ярилцана.

-2008 / 11 / 14

Ажлаа солих буюу 転職(tenshoku) хийхдээ өөрийн ашиглаж байсан тэншокү-г дэмжих сайтуудын талаар бичье. Тэгснээр ерөнхий дүр зураг харагдах болвуу.

Тэншокү сайт гэдэг нь ажил хайхтай холбоотой юм бүхнийг агуулсан нэг систем буюу программ ажиллаж байгаа гэдгийг эхлээд төсөөлөх хэрэгтэй.

-2008 / 11 / 03

 
Олон жижиг бизнесийн эздийн хувьд өрсөлдөхүйц тэтгэмж тусламжийн багц бий болгохоос авхуулаад байнга өөрчлөгддөг засгийн газрын дүрэм журмыг мөрдөх хүртэл ажил олгогчийн янз бүрийн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх нь нэлээн ядаргаатай ажил билээ. Том бизнесээс ялгаатай нь жижиг компаниуд эдгээр асуудлыг хариуцах тусгай хүний нөөцийн хэлтэстэй байх зардлыг дийлдэггүй. Үүний дүнд эдгээр үүрэг хариуцлага эзэнд өөрт нь ногддог. Гэвч эздэд эдгээр үүрэг хариуцлагыг үр дүнтэй гүйцэтгэх цаг зав, туршлага байдаггүй.
-2008 / 10 / 12

Хүний нөөцийн бүрдүүлэлт.
Энэхүү функц нь хэрэгцээтэй ажиллах хүчийг төлөвлөх, ажлын байрыг тодорхойлох, ажилд орох хүсэлт гаргагчдыг элсүүлэх, элсэгчдээс ярилцлага авах, мөн шилж сонгон авах, шинээр ажилд орсон ажилчдыг байгууллагатай танилцуулж ажил үүргийн баримжаа олгох хөтөлбөр зэрэг үйл ажиллагааг хамруулдаг.
-2008 / 10 / 12
.Дасан зохицолын хөтөлбөр компанид ажилтан сонгон шалгаруулж авах үйл явцтай нягт холбоотой байдаг учир юуны түрүүнд энэхүү салбарт компаний баримтлах бодлогын талаар дурьдах ёстой.
        Компани өөрийн хүний нөөцийн өсөлт хөгжилд ихээхэн анхаарал тавьдаг. Гаднаас шинэ ажилтан сонгон шалгаруулж авахдаа зөвхөн анхан шатны (staff) ажлын байранд авдаг. Үүний тулд санхүүгийн чиглэлийн их, дээд сургууль, жишээ нь МГУ, ГAУ, Санхүүгийн Академийн төгсөгчдөөс мэргэжлийн бэлтгэл хангасан болон англи хэлний өндөр мэдлэгтэй хүмүүсийг сонгон шалгаруулдаг. Бид ажлын туршлагатай хүмүүсийг авахаас илүүтэйгээр шинэ хүмүүст “Эрнст энд Янг” компанид ажиллах дадлага, туршлагыг ажил, сургалтын үйл явцын үр дүнд суулгахыг чухалчилж үздэг
HR Фото