Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Гишүүнчлэл
-2008 / 10 / 12


“С1” телевизийн “Т” цаг нэвтрүүлгийг бэлтгэн явуулдаг энэ залуу манай нэрт хөгжмийн зохиолч Мөрдорж агсний ач хүү ажээ. Тэрээр Итали хоолны тогоочоор мэргэшсэн. Түүний хөтөлдөг хоолны нэвтрүүлэг нь энгийн атлаа сонирхолтой, хүнд хүрэхүйц байдаг нь олон хүнд таашаагдаж өндөр үнэлгээ аваад байгаа. Тиймээс бид түүнтэй ярилцаж Тогооч гэдэг мэргэжлийнх нь талаар түүнтэй уулзаж ярилцлаа.
-2008 / 10 / 12
Манай сэтгүүлийн “Talent” буюу содон чадвар ур ухаантны буланд дэлхийн суут хүн болох Билл Гейтсийн талаар өгүүлж байна.

1955 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуульч Виллиам Хенри Гейтс ба United Way буюу “Нэгдсэн улсын гарц” нэртэй үндэстний шинж чанартай асар том банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Мэри Максвэлл Гейтс нарын гэр бүлд нэгэн хүү мэндэлсэн нь ХХ зууны дэлхийн гайхамшиг Билл Гейтс байлаа. Түүний ээж нь банкир байсан төдийгүй өвөг эцэг Ж.В.Максвелл нь “Америкийн Нэгдсэн Улсын Төв Банк”-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсныг харахад тэдний гэр бүл оюун ухаан зонхилсон ген бүхий айл болох нь нотлогддог. Биллийн бага нас эгэл америк хүүхдүүдийн адилаар өнгөрсөн бөгөөд тэрээр 1910 онд анх Америк оронд үүсч байр сууриа олсон “Скаутын холбоо”-ны идэвхтэй гишүүн байсан нь тус байгууллагын түүхэнд үлджээ.
-2008 / 10 / 12

"Эрнст энд Янг" компанийн ажилтнуудын үнэлгээ болон сургалт, хөгжлийг хариуцсан ахлах мэргэжилтэн зөвлөж байна.
Компанийн бүтэц, зохион байгуулалт.
“Эрнст энд Янг” компанийн бүх салбар, нэгж хэсгүүдийг хоёр ангилж болно. Үүнд: шууд хэрэглэгчидтэй харилцдаг болон дэмжлэгийн хэлтсүүд орно. Шууд хэрэглэгчидтэй харилцдагт аудит, татварын, корпорацийн санхүү хариуцсан хэлтэсүүд хамаарна. Хоёр дахь бүлэгт санхүү, маркетингийн, мэдээлэл технологийн, хүний нөөцийн болон мэргэжлийн бэлтгэлийн, мөн оюуны нөөцийн удирдлагын хэлтэсүүд хамаарна.
-2008 / 10 / 12

Дэлхий нийтээр нэгдмэл системд нэвтэрч байгаа энэ цаг үед “Си Ви” буюу товч намтар бичих талаар олон олон хувилбарууд хөгжиж, тэр ч бүү хэл зөвхөн энэ төрлийн баримтыг үйлдэж өгдөг дагнасан үйлчилгээний байгууллагууд дэлхийн хэмжээнд үүсч, бизнес болгон хөгжүүлж байна.
Хуучин нийгмийн тогтолцоонд “Гурван үеийн намтар” бичих гэж нэг зүйл байсан нь тухайн үеийнхээ “Си Ви” нь юм. “Си Ви” хэмээх баримт нь тэрхүү гурван үеийн намтраас эрс өөр стандартад тулгуурладаг болохоор манайхны хувьд жаахан шинэлэг зүйл болоод байна.
-2008 / 10 / 12


Монголын Хүний Нөөцийн Институтээс байгууллагын удирдлагууд болон хүний нөөцийн менежерүүдэд зориулсан Хүний нөөцийн  мэргэжлийн “Хүний баялаг” (Human capital) сэтгүүл худалдаанд гарлаа. Сэтгүүл номын худалдааны бүх цэгүүдээр худалдаалагдаж байгаа бөгөөд Институтийн гишүүд хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой тул 70111880 дугаараар холбоо барьж нэмэлт мэдээллийг авна уу.
Сэтгүүлийн гол зорилго нь байгууллагын удирдлагууд болон хүний нөөцийн менежерүүдэд дутагдаж буй мэргэжлийн мэдлэг, шинэ мэдээ мэдээлэл, байгууллагын ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхтэй холбогдсон зөвлөгөө, сургалт зэргийг хамгийн хүртээмжтэйгээр хүргэхэд чиглэгдэж байна.
-2008 / 10 / 12

Сайн байна уу Эрхэм уншигчид аа.

Та бүхэнтэй Монголын Хүний Нөөцийн Институтээс эрхлэн гаргаж байгаа хүний нөөцийн мэргэжлийн “HUMAN CAPITAL” сэтгүүлийнхээ анхны дугаараар мэндчилж байгаадаа туйлын сэтгэл хангалуун байна. Хүний нөөцийн мэргэжлийн байгууллагыг анхлан үүсгэн байгуулсан цагаас эхлээд л бидэнд бизнесийн байгууллагын удирдлагууд болон хүний нөөцийн мэргэжилтнүүдээс тухайн салбарын мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг бий болгох хүсэлт саналыг байнга тавьж байсан бөгөөд зорилго нэгт анд нөхөд, түншүүдийн тэрхүү хүсэлтийг сэтгэлдээ тээн явсаар өдгөө “HUMAN CAPITAL” хэмээх энэхүү сэтгүүлээр та бүхэнд хүрч байгаа билээ. “ХҮНИЙ БАЯЛАГ” сэтгүүл нь хүний нөөцийн менежментийн МОНГОЛ ЗАГВАР-ыг боловсруулан төлөвшүүлэх, хүний нөөцийн зөв бодлогыг дэмжиж хөгжүүлэх, хүний нөөцийн олон улсын мэдлэг туршлагыг нэвтрүүлэх ГҮҮР болно гэдэг итгэлтэй байна.

Эрхэм Таны ажил үйлс сэтгүүлийн маань нэр адил амжилт бүтээлээр БАЯЛАГ дүүрэн байх болтугай.
-1970 / 01 / 01
Магадгүй чамд хамгийн түрүүнд макро, микро онол гэж ярьсан мэдэмхий эрдэмтэн судлаач хүн төсөөлөгдөх байх. Цаашлаад яамны мэргэжилтэн ч юмуу банкир, санхүүч, нягтлан бодох, татварын байцаагч, компанийн менежер гэх мэт янз бүрийн төсөөллүүд ургаж ирнэ байх. Эдийн засгийг мөнгө олох ухаан гэж ойлгодог хүнд бол хөлжиж баяжих ухаанд нүд тайлагдан лут бизнесмэн болох юм шиг санагдаж ч магадгүй. Угаасаа эдийн засаг өөрөө нэг үзүүртээ цэвэр математик онолоос нөгөө үзүүртээ түүх, философийг багтаадаг маш өргөн ухаан учир төгсөөд ямар хүн болох талаар цэгцтэй төсөөлөл бууж ирэхгүй байх нь аргагүй. Энд эхлээд “эдийн засгаар сурах”, “эдийн засагч болох” гэдгийн хооронд тэнгэр газар шиг ялгаа байдгийг анхааруулж хэлмээр байна. Зуун хүнээс арав хүрэхгүй нь л ирээдүйд эдийн засагч болно гэж ойлгох хэрэгтэй.
HR Фото